Docs

2024 - Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж,
түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.

2020 - Монгол ардын намын мөрийн хөтөлбөр

2020 оны УИХ-ын сонгууль бол Та бидний хувьд эхлүүлснээ дуусгаж. амжилтаа бататгах түүхэн боломж юм. Ардчилсан намын эрх барьж байх үеэс эхлэлтэй Мазаалай бондын 500 сая. Чингис бондын 1 тэрбум. Гэрэгэ бондын 800 сая. Хуралдай бондын 600 сая ам долларын өрийг 2020-2024 онд төлөх амаргүй сорилт Засгийн газрын өмнө тулгараад байна. Ирэх дөрвөн жилд шударга ёсны хувьсгал өргөжиж, улс төрийн тогтвортой байд үндэсний нэгдмэл үнэт зүйлс бэхжиж. улмаар хүний хөгжлийг дэмжих, эдийн за өсөлтийн үр шимийг иргэн бүрд бодитой хүргэх цогц бодлого хэрэгжүүлнэ. Ийнхүү улс орон маань өрийн дарамтаас гарч, өөрийгөө бүрэн тэтгэх эдийн засагт шилжиж, өрх гэрт зээлийн дарамт багасаж, эх оронч, эрдэм боловсролтой, эрүүл саруул, эргэлтийн хөрөнгөтэй, идэвх, оролцоотой иргэд нэмэгдэж, нийгмийн дундаж давхарга тэлнэ гэдэгт бүрнээ итгэж байна.

2020 - Ардчилсан намын мөрийн хөтөлбөр

Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн намын хувьд

2020 - Монголын ногоон намын мөрийн хөтөлбөр

Монголын Ногоон нам (МНН) нь Даян Дэлхийн Ногоонтнуудын тунхагийн үзэл санааг тусган Монгол улсад “Экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг эрхэмлэнэ.

2020 - Та бидний эвслийн мөрийн хөтөлбөр

“ТА БИДНИЙ ЭВСЭЛ” (МАХН-ИЗНН-МУНН) Монголын ард түмний ашиг, сонирхлыг удирдлага болгож, Монгол Улсын язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, ард түмнийхээ аз жаргалтай амьдрах хүсэл тэмүүллийг хөхиүлэн дэмжих нь туйлын чухал зорилго мөн хэмээн үзэж, түүнд хүрэхийн тулд:

2020 - Зөв хүн электорат эвслийн мөрийн хөтөлбөр

Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй Ёс намын “ЗӨВ ХҮН-Электорат” эвслийн 2020 оны Монгол Улсын их хурлын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан баримт бичиг болно.Монгол оронд сүүлийн жилүүдэд үүссэн ардчиллын болон тогтолцооны гажуудлыг засч, үндэсний я

2020 - Шинэ эвслийн мөрийн хөтөлбөр

Иргэн бүр, өрх болгоныг төрийн бодлогын төвд тавьж, нэг иргэний асуудлыг нэгдсэн бодлогын үндэс болгож, уламжлалт үндэсний ухаанд суурилсан боловсролын шинэ тогтолцоог бүрдүүлэх замаар хариуцлагатай, мэдлэг боловсролтой, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий хүчирхэг монгол хүнийг бий болгоно. Хүний жам ёсны эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн, иргэдийн оролцоо, хяналт, хариуцлагатай жинхэнэ монгол төрийг цогцлоон бүтээнэ. Монгол төрийн цэвэр тунгалаг байх залгамж чанарыг хамгаалах зорилгоор төрд шургалсан, авлигажсан, олигархижсан бүлэглэлд хариуцлага тооцож, нээлттэй, ил тод, шударга ёсыг эрхэмлэн хэрэгжүүлэх шинэ дэг журам, хариуцлагын тогтолцоог бий болгоно.

2020 - Гэр хороолол хөгжлийн намын мөрийн хөтөлбөр

Гэр Хорооллын Хөгжлийн Намын Монголын нийгэм дэх Тэгш бус байдлыг арилгахыг улс төрийн зорилгоо болгож байгаа. Үүнд хүн амын орлогын тэгш бус байдал, Боловсрол олж авах тэгш бус байдал, Эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх тэгш бус байдал, Санхүү зээлийн эх үүсвэрт хүрэх тэгш бус байдал, Эмэгтэйчүүдийг ялгаварласан тэгш бус байдлыг арилгах асуудлууд хамаарна.

2020 - Их эв намын мөрийн хөтөлбөр

1990 оноос хойших 30 жилийн хугацаанд Монгол улс, үндэстний өмнө болон нийгмийн амьдралын бүхий л хүрээ, салбарт нэн даруй шийдвэрлэвэл зохих олон чухал асуудал тулгаран тулгамдсаныг мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй билээ. Бүгд л чухамхүү үүний төлөө анхаарал хандуулж, санаа тавьж байна.

2020 - Ард түмний олонхийн засаглал намын мөрийн хөтөлбөр

“АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ЗАСАГЛАЛ” Нам нь Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, ардчилал хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн баялаг бүтээгч, орчин үеийн нийгмийг цогцлоох зорилготой хамтач, эх оронч, үндэсний үзэл санаатай, нийгмийн ардчиллын үзэлд суурилсан зүүн төвийн нам юм.

Pages

Сонгууль

Subscribe to Docs