Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал ба саналын хуудастай холбоотой процесст тавих

Сонгуулийн байгууллагатай холбоотой булхай
  • Явуулын хайрцаг- Нэг намын хүн авч явах, өөрсдөө бөглөх, хуудас нэмж хийх, 2 намын хүн тохирох, сонгогчдод нөлөөлөх, нууцаар санал өгөх зарчим алдагдах, урьдчилан бэлтгэсэн хүмүүсийн санал худалдаж авах, зарим хүмүүсийг орхих, НЖ-д ороогүй хүмүүсээс санал авах
  • Бөгж - тэмдэглэгээ хийж өрсөлдөгчийн хуудсыг хүчингүй болгох 
  • Шилжүүлгийн үнэмлэх
  • Тэмдэглэгээ хийлгүй гаргах, тэмдэглэгээтэй сонгогчийг дахин оруулах   
  • Санал хураах хэсэг дээрх бүрэлдэхүүн
  • Сонгуулийн Хороодын бүрэлдэхүүн
Хуулийн үндэслэл
  •  9-р зүйл: Сонгууль бэлтгэн явуулах ажлын ил тод байдал
  • 9.1: Сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байх бөгөөд энэ нь сонгогчдын санал нууцаар авахад хамаарахгүй.
Сонгуулийн байгууллага, түүний зохион байгуулалт, бүрэн эрх
  •  14-р зүйл: Сонгуулийн байгууллагын тогтолцоо –
  • Төв – Сонгуулийн Ерөнхий Хороо
  • Орон нутгийн  - Тойргийн, Салбар, Хэсгийн хороод
  • 14.3: Бүрэлдэхүүн, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлдог
  • 14.3.1: тойрог, салбар, хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог тогтооход ажлын хэмжээ, энэ хуулийн 14.3.3-т заасныг үндэслэх;
  • 14.3.2.Т,С,Хэсгийн хороод байгуулагдсан өдрөөс эхлэн Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хорооны, тойргийн хороо харьяалах салбар, хэсгийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох хүртэлх хугацаанд өөрсдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
Сонгуулийн хороодын бүрэлдэхүүн
  • 14.3.3.тойрог, салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг хязгаарлах бөгөөд эвсэлд нэгдэн орсон намуудын төлөөллийг эвслийн төлөөллөөр тооцох;
  • 14.3.4.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нэг намын гишүүн байхыг хориглох;
Сонгуулийн хороодын бүрэлдэхүүн
  • 14.3.5.сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд төрийн, улс төрийн албан тушаалтныг оруулахыг хориглох;
  • 14.3.6.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч байхыг хориглох;
СХ-дын гишүүдэд хориглох зүйлс
  • 14.3.7... Аль нэгэн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчид нөлөөлөх, түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг хууль бус аливаа үйлдлийг зохион байгуулах, өөгшүүлэх, бусад хэлбэрээр дэмжихийг  хориглох.
  • 14.4.Сонгуулийн хороодын гишүүн  ёс зүйн дүрэмтэй байна. Түүнийг Сонгуулийн ерөнхий хороо батална.
  • 14.8: 14.3.7-д заасныг зөрчсөн бол 200000-250000 төгрөгөөр торгож, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба ийнхүү хассан бол түүнийг санал болгосон этгээд нь дахин түүнийг болон өөр хүний нэрийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд санал болгох эрхгүй.
Тойргийн хороо, түүний бүрэн эрх
  • 16.1.Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө тойргийн хороог дарга, нарийн бичгийн дарга, 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
  • 16.2.Тойргийн хороо тойргийнхоо хэмжээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
  • 16.2.1.сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах;
  • 16.2.2.сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;
  • 16.2.3.харьяалах салбар болон хэсгийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах;
  • 16.2.4.харьяалах хэсгүүдийн нэгдсэн дугаарыг тогтоох;
  • 16.2.5.сонгууль бэлтгэн явуулах асуудлаар тухайн тойргийн нутаг дэвсгэрт байгаа төрийн зохих шатны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
  • 16.2.6.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах салбар болон хэсгийн хороонд хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;
  • 16.2.7.нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох;
Үргэлжлэл
  • 16.2.8.сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар харьяалах салбар болон хэсгийн хороо, түүнчлэн тухайн тойргийн нутаг дэвсгэрийн зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагын мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;
  • 16.2.9.харьяалах салбар болон хэсгийн хорооны шийдвэрийг давж заалдсан болон сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн маргаан бүхий  өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;
  • 16.2.10.санал хураасан дүнгийн тухай харьяалах салбар болон хэсгийн хорооны шийдвэрийг үндэслэн тойргийн хэмжээнд сонгуулийн дүнг гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх, олон нийтэд мэдээлэх;
  • 16.2.11.дахин санал авах, дахин болон нөхөн сонгууль явуулах ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;
  • 16.2.12.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцлэн архивлаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх;
  • 16.2.13.Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийг биелүүлэх;
  • 16.2.14.хуульд заасан бусад бүрэн эрх.
  • 16.3.Тойргийн хороо харьяалах салбар болон хэсгийн хорооны хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгоно.
Салбар хороо, түүний бүрэн эрх
  • Тойргийн хороо нь суманд, шаардлагатай бол нийслэлийн дүүрэгт салбар хороог санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5, эсхүл 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тойргийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.
  • 17.2.Салбар хороо нь  өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ хуулийн 16.2.1-16.2.3, 16.2.5, 16.2.6, 16.2.8-16.2.11, 16.2.14-т заасан бүрэн эрхийг  хэрэгжүүлж, сонгууль бэлтгэн явуулахтай холбогдуулан тойргийн хорооноос өгсөн үүргийг биелүүлнэ.
  • 17.3.Салбар хороо сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, харьяалагдах тойргийн хороонд хүлээлгэн өгнө.
Хэсгийн хороо, түүний бүрэн эрх
  • *18.1.Нийслэлд тойргийн хороо, аймагт салбар хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
  • * 18.2.Хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог сонгогчдын тоо, ажлын хэмжээг харгалзан дор дурдсанаар тогтооно:
  • 18.2.1.тухайн хэсэгт 2000 хүртэл сонгогчтой бол 9, эсхүл 11;
  • 18.2.2.тухайн  хэсэгт  2001-3500 хүртэл  сонгогчтой бол 11, эсхүл 13;
  • 18.2.3.тухайн хэсэгт 3501-ээс дээш сонгогчтой бол 13, эсхүл 15.
  • 18.3.Хэсгийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
  • 18.3.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;
  • * 18.3.2.сонгогчийн үнэмлэх олгох;
  • * 18.3.3.сонгогчийг шилжүүлэх, шилжиж ирсэн сонгогчийг бүртгэх;
  • * 18.3.4.сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хэмжээнд үнэн зөв нэгтгэж, сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа газрын хаяг зэргийг тулган шалгах;
  • 18.3.5.санал авах байр, саналын хайрцаг зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;
Үргэлжлэл
  • 18.3.6.санал хураалтын дүн гаргаж, салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд хүргэх;
  • 18.3.7.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд хүлээлгэн өгөх;
  • 18.3.8.сонгууль бэлтгэн явуулах асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;
  • 18.3.9.тойргийн болон салбар хорооноос өгсөн үүргийг биелүүлэх;
  • 18.3.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
Сонгуулийн байгууллагатай холбоотой булхай
  • Явуулын хайрцаг- Нэг намын хүн авч явах, өөрсдөө бөглөх, хуудас нэмж хийх, 2 намын хүн тохирох, сонгогчдод нөлөөлөх, нууцаар санал өгөх зарчим алдагдах, урьдчилан бэлтгэсэн хүмүүсийн санал худалдаж авах, зарим хүмүүсийг орхих, НЖ-д ороогүй хүмүүсээс санал авах
  • Бөгж - тэмдэглэгээ хийж өрсөлдөгчийн хуудсыг хүчингүй болгох
  • Шилжүүлгийн үнэмлэх
  • Тэмдэглэгээ хийлгүй гаргах, тэмдэглэгээтэй сонгогчийг дахин оруулах  
  • Санал хураах хэсэг дээрх бүрэлдэхүүн
  • Сонгуулийн Хороодын бүрэлдэхүүн
  • Саналын хуудас
Сонгуулийн байгууллагын ил тод байдлын хяналт
  • Хуулийн дагуу хүлээсэн үүрэг, хариуцлага, дүрэм
  • Хугацаа
  • Шийдвэрүүдийн ил тод байдал
  • Хэрэгжилт
  • Өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байгаа байдал  
Саналын хуудас
  • 44.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудасны загвар, тоо, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам болон тэдгээрт тавигдах шаардлагыг санал авах өдрөөс 21 хоногийн өмнө батална.
  • 44.3.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд тойргийн хэмжээнд нэгдсэн адил дугаартай байна.
  • 44.4.Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцан хэвлүүлж, тойргийн хороонд, тойргийн хороо нь салбар хороогоор дамжуулан санал авах өдрөөс тав хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ.
  • 44.5-44.8 Саналын хуудсан дээрх тэмдэглэл: нэр дэвшигчдийн эцэг /эх/-ийн нэр, нэр, нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийг бичнэ, дэс дараалал.
Саналын хуудас
  • 44.9.Саналын хуудсанд тухайн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.
  • 44.10.Сонгуулийн хороод саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж, байлцсан бүх гишүүн гарын үсэг зурна.
  • 44.11.Сонгуулийн хорооны аль нэг гишүүн энэ хуулийн 44.10-т заасан тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал шалтгаан, үндэслэлээ бичгээр үйлдэж, холбогдох сонгуулийн хороонд өгнө.
  • 44.12.Энэ хуулийн 44.9, 44.10-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгох ба сонгогчид  хүчингүй саналын хуудас олгосон сонгуулийн хорооны гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс  хасна.
Саналын хуудастай холбоотой булхай
  • -Нууцлал: хувилах боломжгүй, хуурамч хуудас гаргахаас сэргийлэх,
  • -СХ-ыг тамгалах, үсэглэх: тамгагүй, гарын  үсэггүй, өөр ХХ-ны хуудас тараах, гарын үсэг хуурамч байх,
  • СХ илүү тоогоор  тараагдах, СХ урьдчилан тараах
  • -Урьдчилан  санал өгөх явц: санал өгөгчийн тоо, саналын нууц алдагддаг
  • -гинжлэх: 5000-10000: бүхээг, СХ-ны дугаар тулгах (ИН хийх боломжгүй)
Юуг хянах шаардлагатай вэ?
  • -СХ хэвлэх, багцлах, битүүмжлэх, хүлээлгэж өгөх, гологдол устгах,   түгээх, хадгалахыг хянах,
  • Түлхүүр, лац хоёулаа  нэг хүнд байх ёсгүй
  • Түгээх, хүлээж авах үйл явц хуулийн дагуу байх
  • -Нэгдсэн дугаартай болох – хянах боломжтой, саналын нууцлалыг хангасан: серийн дугаартай 
  • -Нээлттэй болгох: хүлээн авсан, хэрэглэсэн, үлдсэн СХ-ны тоог ил тод тайлагнадаг болох
  • -Дахиж тоолох???
  • Нууцлал – сонгогч өөрөө таньж, хянах бололцоотой (тусгай цаасаар хийвэл  аппарат хангалтгүй)
  • -Гадуурх хөдөлгөөнт ажиглалт
Хяналт хийх асуудлууд
  • Саналын хуудасны загвар, хэвлэх, түгээх, хадгалах журам
  • Нууцлал: хувилж үл болох, сонгогчид өөрсдөө хянах боложтой, орон нутгаар ялгагдах серийн дугаартай, сонгогчийн нууц саналаа өгөх эрхийг хангасан
  • Хэвлэлт: багцлах, гологдол устгах
  • Түгээлт: хүргүүлэх, хүлээж авах
  • Хадгалалт: лац, түлхүүр
  • Хугацаа: 
Хяналт хийх асуудлууд
  • Тойргийн хороо саналын хуудсыг хэрхэн зарцуулсан
  • Ил тод байдал: Саналын хуудасны талаарх мэдээллээ нээлттэй өгч байна уу?
  • Гадаадад хэсгийн хороо саналын хуудасны талаар мэдээлэл хийдэг
Хяналтын үйл ажиллагааг найдвартай үр дүнгээр хангах
  • Ойрхон тогтмол (өдөр бүр) хугацаанд ажлаа дүгнэх, тодорхой шалгах хуудас гаргах
  • Мониторингийн үе шат, объект бүрт маягт гаргах
  • Баримтжуулах тоног хэрэгслэл бэлэн байх
  • Мониторинг хийх баг
  • Баг гаргана, ёс зүйн кодтой ажиллана
  • Сургалт хийнэ
  • Гэрээ хийнэх
  • Мониторинг хийх газраа сонгох
  • Гэнэтийн мониторинг хийнэ: Маргаан гармагц даруй очихоор
Анхаарал тавьсанд баярлалаа

Сонгууль