Сонгогчдын нэрсийн жагсаалтад “хий үзэгдэл” бүртгэгдсэн эсэхийг хянах боломжгүй байна

ИБМУТ-ийн мэдээлж буйгаар давхар хаягтай болон шилжүүлэг хийлгээгүй иргэд иргэний үнэмлэхийн хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтад шууд бүртгэгдэнэ. Түүнээс өөр зөрчил огт илрэхгүй. Учир нь Засгийн газрын тавдугаар тогтоолын дагуу иргэний хаягийн бүртгэлийг орон даяар шинээр хийх ажлыг нэг сарын эхнээс гуравдугаар сарын нэгний хооронд зохион байгуулсан. Айл бүрээр орсон, тэрчлэн отор нүүдэл хийж байгаа айлд ч очиж бүртгэлийг үнэн зөв хийсэн гэж байгаа. Тэдний эхний бүртгэлээр давхар хаягтай олон иргэд илэрснийг бүх хэвлэл мэдээллээр зарлаж СЕХ-ны вэб сайтад (www.gec.gov.mn) байрлаж байгаа сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн нэр, хаяг зөв эсэхийг хянах боломжийг иргэн бүрт бүрдүүлж өгсөн. Тиймээс иргэд өөрсдөө хаягаа үнэн зөв эсэхэд хяналт тавих хэрэгтэй гэнэ. Харин энэ вэб сайтын мэдээллээр зөвхөн өөрийн нэр хаяг зөв бүртгэгдсэн эсэхийг харах боломжтой байгаа нь үүнийг зөвхөн нээлттэй болгох нэр зүүсэн ажил гэж харж болохоор байна. Учир нь тухайн өрхийн хаяг дээр хичнээн хүн сонгууль өгөхөөр бүртгэгдсэн байгааг харах боломжгүй.

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж өмнөх сонгуулиудаар гарч байсан будлианыг таслан зогсоохын тулд сонгогчдын нэрийн жагсаалтыг Иргэний Бүртгэл Мэдээллийн Улсын Төв (ИБМУТ) –ийн мэдээллийн санд түшиглэж хийхээр болсон боловч байдал өөрчлөгдөөгүйг Ардчилсан намаас хийсэн судалгаа харуулжээ.

Тэд энэ тухай тавдугаар сарын 22-нд хэвлэлийн хурлаар зарласан. Судалгаагаар нэг айлд 20 гаруй сонгогч бүртгэлтэй байгаад хачирхан түүвэр судалгаа явуулсан байна. Гэтэл 13 дугаар хорооллын 2г байрны нэгдүгээр тоотод 29 сонгогч бүртгэгджээ. Харин үнэндээ тэнд сонгуулийн насны хоёр иргэн амьдардаг юм гэнэ.

Яг энэ байрны нэгээс тавдугаар тоотын айлуудад нийтдээ 105 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байснаас 11 хүн л сонгуулийн насны иргэд байгаа нь судалгаагаар харагджээ.

Түүнчлэн энэ судалгаагаар огт байхгүй хүний нэрийг вэб сайтад бүртгэсэн, олон жилээр оршин суугаа сонгогчийг огт бүртгээгүй, хүмүүсийн нэр, регистрийн дугаар буруу, мөн нас барсан хүмүүсийг бүртгэсэн гэх зөрчил илэрсэн гэв.

ИБМУТ-ийн мэдээлж буйгаар давхар хаягтай болон шилжүүлэг хийлгээгүй иргэд иргэний үнэмлэхийн хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтад шууд бүртгэгдэнэ. Түүнээс өөр зөрчил огт илрэхгүй. Учир нь Засгийн газрын тавдугаар тогтоолын дагуу иргэний хаягийн бүртгэлийг орон даяар шинээр хийх ажлыг нэг сарын эхнээс гуравдугаар сарын нэгний хооронд зохион байгуулсан. Айл бүрээр орсон, тэрчлэн отор нүүдэл хийж байгаа айлд ч очиж бүртгэлийг үнэн зөв хийсэн гэж байгаа.

Тэдний эхний бүртгэлээр давхар хаягтай олон иргэд илэрснийг бүх хэвлэл мэдээллээр зарлаж СЕХ-ны вэб сайтад (www.gec.gov.mn) байрлаж байгаа сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн нэр, хаяг зөв эсэхийг хянах боломжийг иргэн бүрт бүрдүүлж өгсөн. Тиймээс иргэд өөрсдөө хаягаа үнэн зөв эсэхэд хяналт тавих хэрэгтэй гэнэ. 

Харин энэ вэб сайтын мэдээллээр зөвхөн өөрийн нэр хаяг зөв бүртгэгдсэн эсэхийг харах боломжтой байгаа нь үүнийг зөвхөн нээлттэй болгох нэр зүүсэн ажил гэж харж болохоор байна. Учир нь тухайн өрхийн хаяг дээр хичнээн хүн сонгууль өгөхөөр бүртгэгдсэн байгааг харах боломжгүй.

Монгол улсын иргэд нэг удаа төр барих боломжоо бүрэн эдлэхэд сонгогчдын нэрийн жагсаалт олон нийтэд ил тод байх, мөн түүнд бие даасан иргэний нийгмийн байгууллага хяналт тавих боломжоор хангагдах ёстой. Oлон улсын стандартаар иргэд хянах боломжтой сонгогчдын нэрийн жагсаалтыг хувь хүний нууцад халдахгүйгээр нээлттэй хийдэг байна.
Монгол улсын Сонгуулийн тухай хуулиар бол зөвхөн сонгуульд өрсөлдөж байгаа нам эвсэл сонгогчдын нэрийн жагсаалтад хяналт тавих боломжтой байгаа юм. Түүнээс ямар ч намын харьяалалгүй иргэний нийгмийн байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад хяналт тавих боломж хуулийн хүрээнд байхгүй байна. 

ИБМУТ тавдугаар сарын 28-нд эцсийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтыг  СЕХ-нд хүлээлгэж өгнө. Үүнээс хойш  нэрийн жагсаалтад нэг ч хүн давхар хаягаар сонгууль өгөх боломжгүй. Учир нь энэ нэрийн жагсаалт иргэний үнэмлэхийн хаяг, регистрийн дугаарын дагуу бүртгэгдсэн гэж  тус төвийн Хэлтсийн дарга Л.Гаваасүрэн онцолж байсан. 

“Өмнөх сонгуулиудын үед сонгогчийн үнэмлэх хуурамчаар үйлдэж санал өгөхөд ямар нэгэн хариуцлагын тухай хуулийн тусгай зүйл, заалт байгаагүй. Харин сонгуулийн шинэ хуулиар  нас барсан хүний иргэний үнэмлэх ашигласан, мөн сонгогчийн үнэмлэх хуурамчаар үйдвэл эрүүгийн хуулиар шийтгүүлж хариуцлага тооцох заалттай шүү дээ”гэж Л.Гаваасүрэн тайлбар хийсэн.

Гэхдээ АН-ын судалгаагаар огт бахгүй хаяг болон сонгогч бүртгэгдсэн байгаад тэрээр “Албан ёсоор гомдол ирвэл хаягын дагуу дахин шалгаж болно. Харин амьдрал үргэлжилж л байгаа юм болохоор энэ сарын 28-ны сонгогчдын нэрийн жагсаалт эцсийн байдлаар гарсны дараа ч нас барах асуудал гарах л байх” гэлээ.

Хэрэв таны хаяг болон мэдээлэл чинь буруу байвал хороо хорин, сум, дүүргийн засаг дарга нартаа хандаж зөв болгох учиртай бөгөөд та сонгогчийн эрхээ эдлэхийн тулд эхлээд иргэний хаягийн бүртгэлээ үнэн зөв болгох үүрэгтэй болж байна. Энэ нь сонгогч өөрийн улсын бүртгэлд байгаа хаягаа үнэн зөв болгож байгаа юм.

Харин сонгогчын бүртгэлийн хувьд засаг дарга үнэн зөв хаягыг тань ИБМУТ-д өгөх үүрэгтэй болж байна. Учир нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулиар иргэний бүртгэлийн ажлыг аймаг, нийслэлийн засаг дарга нар удирдаж, сум дүүргийн засаг дарга нар зохион байгуулж, баг хорооны дарга нар иргэдийг бүртгэлд хамруулна гэж заасан байдаг аж.

УИХ-ын 2004 оны сонгуулийн өмнө 57,000 иргэнд иргэний үнэмлэхийг 2300 төгрөгийн хураамжаас чөлөөлж иргэний үнэмлэхийг шууд олгосон. Эдгээр иргэдийн үнэмлэхийн хураамж болох 131 сая төгрөг иргэдийг сонгуульд оролцуулахын тулд  сул зарлагадсан гэсэн үг юм.

Харин энэ жилийн УИХ-ын сонгуулийн өмнө иргэний үнэмлэхийг олгохдоо хураамжаас чөлөөхгүй ба үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэд 1000 төгрөгийн торгуулийг хураамж болох 6,000 мянган төгрөгийн хамт төлж үнэмлэхээ авах аж.

Сонгууль