Иргэний Хөдөлгөөний Нам, ИЗ-БНН, БНН, МУНН өнөөдөр 12 цагт СЕХ-ны байранд дайран орж сонгуульд өрсөлдөж байгаа “жижиг” намууд болон эвсэлд тэгш эрхтэй үйлчилэхгүй байна хэмээн эсэргүүцэл илэрхийллээ.
Эрх баригч хоёр намаас бүрдсэн тойргийн хороодыг тараах, бусад нам болон эвслийн хүмүүст тойргийн хороодод ажиллах боломж олгох, нас барсан хүмүүсийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасах, эрх баригч намуудаас ангид ажиллаж чадахгүй тохиолдолд гишүүд нь сайн дураараа үүрэгт ажлаас чөлөөлөгдөж 24 цагийн дотор хариу өгөхийг шаардлаа.
ББН-ын дарга Б.Жаргалсайхан Сонгуулийн тов зарлагдахаас өмнө ухуулга, сурталчилгаа явуулсан намуудад арга хэмжээ авах, намуудын санхүүжилтийг шалгахгүй байгаа зэрэг нь СЕХ ажил, үүрэгтээ хайнга хандаж байгааг харуулж байна хэмээв. Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Батзандан 2008 оны УИХ-ын сонгууль шударга явагдах боломжгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Ийнхүү СЕХ-ны дарга, гишүүд болон “жижиг” намуудын хооронд хоёр цаг гаруй хугацаанд ширүүхэн мэтгэлцээн өрнөлөө.