Шударга сонгууль гэдэг шууд ардчилал. Шууд ардчилал гэдэг бол ард түмний засаг. Ард түмний засаг гэдэг улсаа эзэгнэх ёс.
Б. Чимид
Сонгуульд хариуцлагатай хандахын учир
- Иргэн Та сонгуульд хэрхэн оролцдог вэ? Яах гэж бөөн мөнгө хөрөнгө зарж, их ажил болж сонгууль явуулдаг гэж бодож байна?
- Та ёсыг бодон сонгуулийн өдөр санал авах байранд очиж саналын хуудас бөглөн хайрцагт хийх төдийхнөөр өнгөрөөчихдөг юм биш биз!
- Таны сонгох эрх юугаар баталгааждаг вэ?
Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.
Иргэн Та өөрийн хүсэл зоригоор
Таны энэхүү эрхээ хэрэгжүүлэх гол арга зам бол ардчилсан сонгууль мөн. Сонгууль ардчилсан байна гэдэг нь:
Та сонгуульд саналаа өгснөөр өөрийн төлөөллийг төрд илгээж, улс орныхоо ирээдүйг ямар байхыг шийдэж байгаа учраас СОНГУУЛЬД ХАРИУЦЛАГАТАЙ хандаарай!
Сүүлийн жилүүдэд сонгуулийн үеэр сонгогч иргэдийг үзэл бодлоор нь гадуурхан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэхгүй орхих, сонгогчийн үнэмлэхийг нь өгөхгүй байх, урьдчилан өгсөн саналын нууцыг алдагдуулах, саналын хайрцагт хуурамч саналын хуудас бөөнөөр хийх, саналын хуудсыг нь солих гэх мэтээр янз бүрийн хууль бус арга хэрэглэн сонгох эрхэнд нь халдсан үзэгдлүүд гарч байлаа.
Сонгуульд хариуцлагатай хандахын тулд Та:
- Сонгогчдын нэрийн жагсаалтад үнэн, зөв бүртгэгдсэн эсэхээ шалгаарай!
- Сонгогчийн үнэмлэхээ хугацаанд нь авахаа мартуузай!
- Хууль зөрчсөн далд, тэнцвэргүй сурталчилгаанд бүү автаарай!
- Тойрогтоо нэр дэвшсэн хүмүүсээс улс орныхоо төрийн жолоог найдан атгуулж болох, итгэл даах хүнээ ул суурьтай бодон байж шилж сонгоорой!
- Сонгуулийн өдрийн 07.00 - 22.00 цагийн хооронд хожимдолгүй санал авах байранд очиж саналаа өгөөрэй!
Сонгогчдын нэрийн жагсаалт
Сонгогчдын нэрийн жагсаалтад үнэн зөв бүртгэгдсэнээр Та сонгуульд саналаа өгөх эрхээ эдлэх боломжтой болно. Нэрийн жагсаалтад сонгуулийн тухайн хэсэгт байнга буюу түр оршин суугаа санал авах өдрөөс өмнө 18 нас хүрсэн бүх сонгогчийг бүртгэнэ.
Сонгогчдын нэрийн жагсаалт бол сонгогчдыг сонгуульд бүрэн оролцуулах зорилгоор саналаа өгөх эрхийг нь баталгаажуулсан баримт бичиг төдийгүйсонгуулийг эмх цэгцтэй, зөрчилгүй явуулахад чухал ач холбогдолтой. Сонгогч бүр сонгуулийн нэг л хэсэгт, нэг л нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээраль нэг этгээд хууль бусаар санал давхардуулан өгч сонгуулийн тэгш байх зарчмыг алдагдуулан Таны саналын үнэ цэнийг бууруулахаас сэргийлэх боломжтой болно. |
“Нэрийн жагсаалтанд миний нэр орсон ч, байсан ч яалаа”гэсэн хайнга санаа Таны толгойд сүүмэлзэж байвал тун буруу . Нэрийн жагсаалтын гадна үлдсэн эсвэл түүнд буруу зөрүү бичигдсэн бол Та сонгуулийн өдөр саналаа өгч чадахгүй хохирч мэднэ.
Иймд Та цаг алдалгүй сонгогчдын нэрийн жагсаалтад үнэн зөв бүртгэгдсэн эсэхээ шалгаарай.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ хаанаас яаж шалгах вэ?
УИХ-ын сонгуулийн хуулиас |
Ийнхүү шалгахдаа:
Хэрэв Таныг нэрийн жагсаалтанд бүртгээгүй юмуу буруу бүртгэсэн байвал Та тухайн хэсгийн хороонд гомдол гаргах эрхтэй.
Хэрэв Та хаа нэгтээ шинээр шилжин суурьшсан, хуучин хаягаа солиогүй атлаа өөр газар бүртгүүлсэн бол сонгогчдын нэрийн жагсаалтад зөвхөн нэг л хаягаар бүртгүүлэх ёстойг санаж залруулаарай.
Нүүгээд явчихсан хөрш, эсвэл нас барсан хүнийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн байх вий гэдгийг та хэсгийн хороон дээр очихдоо давхар анзаарахад гэмгүй шүү. Огт байхгүй хүний нэрийг зохиомлоор бүртгэн сонгуулийн булхай хийж Таны өгсөн саналын үнэ цэнийг алдагдуулах явдал өмнөх сонгуулиар гарч байсан удаатай гэдгийг бүү мартаарай.
Сонгогчийн үнэмлэх гэж юу вэ?
Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчид сонгогчийн үнэмлэх олгоно. Сонгогчийн үнэмлэх бол Иргэн таны сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн болон улмаар санал өгсөнийг тань гэрчлэх чухал баримт бичиг юм.
Сонгогчийн үнэмлэхээ авахдаа:
Буруу зөрүү бичигдсэн юм байвал бушуу хэлж засуулаарай. Хэн нэгний гаргасан яльгүй алдаанаас болоод сонгуулийн өдөр саналаа өгч чадахгүйд хүрэх вий.
Хэрэв би шилжих болбол яах вэ?
Та сонгогчийн үнэмлэх хүлээн авснаас хойш
сонгуулийн өөр тойрог, хэсэгт шилжих бол хэсгийн хороо Таныг нэрийн жагсаалтаас хасаж, сонгогчийн үнэмлэхний шилжүүлэг гэсэн хэсэгт очих газарт нь хаягласан шилжүүлэг бичиж өгнө.
Шилжүүлэг хийлгэхэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?
Таны шилжиж очсон хэсгийн хороо сонгогчийн үнэмлэх тань хууль ёсны бол цааргалалгүй бүртгэн авах үүрэгтэй.
Сонгуулийн хэсгийн хороонд саналын хуудас очсоноос хойш сонгогч хэсгээс гадагш явах бол яах вэ?
Хэсгийн хороо саналын хуудсыг нэгэнт хүлээн авсан тул шилжүүлэг өгөхгүй.
Энэ тохиолдолд Та битүүмжилсэн дугтуйнд саналаа урьдчилан өгнө.
Үүнд:
Сонгуулийн сурталчилгаа
Олон нэр дэвшигчээс хэнд нь итгэн саналаа өгөх талаар тухай Таны шийдвэрт, сонгуулийн кампанит ажлын үеэр хүлээж авах мэдээлэл чухал ач холбогдолтой.Сонгогч Та нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, тарааж буй бусад мэдээ материалыг анхааралтай уншин харьцуулж, хурал уулзалтад очихдоо нэр дэвшигчээс тодруулах зүйлээ асуун, ул суурьтай хандаж сонголтоо хийгээрэй.
Сонгуулийн кампанит ажлын үеэр
Саадтай байсан замыг чинь засаж өглөө.
Орцны үүд тохижууллаа.
Хүүхдийн тоглоомын талбай бэлэглэлээ гэх мэт хот тохижуулахын, халамжийн байгууллагын, дүүрэг, хорооны засаг даргын ажлыг өмнөөс нь хийх нэр дэвшигчийн тоо олширдог.
Уг нь сонгуулийн кампани нь иргэн танд сонголтоо зөв хийхэд шаардлагатай мэдээллийг хүргэх аян юм шүү дээ.
Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, нэр дэвшигч, түүнийг дэмжигч, бие даан нэр дэвшигчдийн шадар туслагчдаас сонгогчдод зориулан өөрсдийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулж, нэр дэвшигчдийг дэмжин сурталчилж буй үйл явцыг сонгуулийн сурталчилгаа гэнэ. |
Таны саналын төлөө улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид уралдан өрсөлдөж, үүний тулд ил, далд янз бүрийн хэлбэрээр сурталчилгаа явуулж буй энэ үед өөр хоорондоо адилгүй олон төрлийн сувгаар тасралтгүй цуврах мэдээллээс хэрэгтэйгээ авч, хэрэггүйг нь гээж зөв шийдвэр гаргах нь тийм ч амар ажил биш билээ.
ХУУЛЬ ЗӨРЧСӨН ДАЛД, ТЭНЦВЭРГҮЙ СУРТАЛЧИЛГААНД БҮҮ АВТ!
Хууль ёсны дагуу явуулж буй сурталчилгаа бол хэний захиалгаар, хэн явуулж байгаа нь ил тод, ойлгомжтой байдаг. Үүний эсрэг тохиолдолд далд сурталчилгаа болно.Далд сурталчилгаа нь
КАМПАНИТ АЖЛЫН САНХҮҮЖИЛТ ХААНААС ЭХТЭЙГ ХЯНАЖ БАЙХ НЬ ЧУХАЛ!
Сонгуулийн сурталчилгаанд төрийн унаа, төрийн албан хаагчдыг дайчлах хориотой.
Түүнчлэн нэр дэвшигчдээс бидний төлөө саналаа өгвөл төчнөөн мөнгө төгрөг өгнө, ийм тийм албан тушаал, ажил сургуульд оруулна, гадаадад явуулна гэх мэт амлалт өгөх явдал гардаг.
Сонгуульд оролцогч улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч аль нэгэн байгууллага, хувь хүмүүсээс их хэмжээний мөнгө авч сонгуулийн кампанит ажилдаа хэрэглэснийхээ хариуг төрийн эрхэнд гарсныхаа дараа Та бидний татварт төлсөн мөнгөнөөс эргүүлж барихгүй гэх баталгаа үгүй гэдгийг хатуу санан мөнгө хөрөнгө харамгүй цацан, хэт ихийг амлах нэр дэвшигчдэд болгоомжтой хандах нь зүйтэй.
Сонгуулийн сурталчилгаа хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ?
Эхлэх хугацаа: Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа нь нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхэлнэ.
Дуусах хугацаа: Санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагаас өмнө дуусна.
Сонгуулийн сурталчилгаанд юуг хориглодог вэ?
Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавиулах, даллага авахуулах, тахилга, мөргөл үйлдүүлэх, овоо тахих гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулах, түүнд оролцох, ийм арга хэмжээг санхүүжүүлэх, шашны эд өглөгийн зүйл, хэрэгсэл тараах зэргийг хориглодог!
Саналаа өгөх өдөр боллоо. Хаана, хэзээ санал өгөх вэ?
Та саналаа өгөхөөр явахдаа сонгогчийн үнэмлэх болон иргэний үнэмлэхээ заавал авч явахаа мартуузай!
Хаана санал өгөх вэ? Хэсгийн хорооноос зарласан санал авах байранд
Хэзээ, өгөх вэ? 07.00- 22.00 цагийн хооронд
Санал өгөх үйл явц:
Санал өгөх үеэр бүхээгт өөр хэн ч ойртох, шагайх, таны сонголтод нөлөөлөх гэж оролдох ёсгүй. Шаардлагатай үед итгэмжилсэн төлөөлөгч нь тухайн сонгогчтой хамт байлцаж болох ч тэрээр саналын нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
Би өөрөө саналаа тэмдэглэж чадахгүй бол яах вэ?
Танд туслах хүн:
Хэрэв алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэсэн бол яах вэ?
Саналын хуудсаа хайрцагт хийлгүйгээр энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж дахин нэг удаа саналын хуудас авч санал өгнө. Хоёр дахиа алдвал дахин хуудас өгөхгүй гэдгийг санаж хянамгай хандаарай.
Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй бол яах вэ?
Саналаа өгчихөөд Та сонгууль дууслаа гэж санаа амарч болохгүй. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Таны итгэлийг хүлээн сонгогдсон төлөөлөгч улс орныхоо төлөө юу хийж, хэрхэн ажиллаж буйг хянаарай. Ингэж чадаж гэмээ нь иргэн Та төрийнхөө эзэн байх ардчиллын зарчим бодит утгаараа хэрэгжих болно.