Украйнд сонгуулийн мониторинг хийсэн туршлага

Илтгэлд Украины иргэний нийгмийн байгууллагууд сонгуульд ямар чиглэлээр мониторинг хийж ирсэн, юун дээр алдаж оносон, цаашид ямар тулгамдсан асуудлууд байгаа талаар дэлгэрэнгүй дурджээ. Сонгуулийн үйл явцад хийж ирсэн мониторингийн чиглэлүүдийг тодруулбал:

  • Сонгуулийн хуулийн хэрэгжилтэд ерөнхийд нь хяналт тавих
  • Хэвлэл мэдээллийн мониторинг 
  • Сонгуулийн хөтөлбөрүүдэд хяналт тавих
  • Кампанит ажлын санхүүжилтийн мониторинг 
  • Нам, эвслүүдийн жагсаалтанд хяналт тавих
  • Их хурлын, олон нутгийн зөвлөлүүдийн нам, эвслийн факцуудын сонгуулийн дараах үйл ажиллагаанд хяналт тавих

Украинд Сонгуулийн Мониторинг Хийсэн Арга Туршлага, Зарим Бэрхшээлтэй Асуудлууд

“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Киевийн Эрх зүйн Санаачлага Агентлагийн  мэргэжилтэн Денис Ковризенкогийн тавих илтгэл

I. Ерөнхий мэдээлэл

1. Улс төрийн тогтолцоо

•    Ерөнхийлөгчийн хагас засаглалт Бүгд Найрамдах Улс: Сайдуудын  олонхыг Засгийн газраас томилдог, Гадаад хэргийн болон Батлан Хамгаалахын сайдыг Ерөнхийлөгч томилдог, Засгийн газрын бүх гишүүдийг Их хурлаас томилдог, Засгийн газар болон Ерөнхийлөгчийн улс төрийн хариуцлага, эрх мэдлийн тодорхой зааг үгүй, Ерөнхийлөгч Гүйцэтгэх засаглалын эрх хэмжээнд нөлөөлдөг.

•    Их Хурал: Нэг танхимтай, 450 их хурлын гишүүдтэй, 5 факцтай - олонхийн суудалтай факцууд: Жулиа Тимошенкогийн бүлэг (156 гишүүд), “Бидний Украйн-Ард түмэн өөрсдийгөө хамгаалах” бүлэг (72 гишүүд), бүгд нийлээд 227 гишүүд; Цөөнх: Бүс нутгуудын Нам (175 гишүүд), Литийний бүлэг (20 гишүүд), Украины Коммунист Нам ( 27 гишүүд), бүгд нийлээд 223 гишүүд.

•    Бидний Украин-Ард түмэн өөрсдийгөө хамгаалах” бүлэгийн дэг журам сул, Засгийн газарт үзүүлэх Ерөнхийлөгчийн дэмжлэг сул учраас Засгийн газрын улс төрийн нөлөөлөл хүчтэй бус

•    Дотоод, гадаад бодлогын  зарим асуудал дээр (жишээ нь, НАТО-д гишүүнээр элсэх, Украин дахь орос, украин хэлний өнөөгийн байдал г.м.) нэг талаас, олонх болон Ерөнхийлөгчийн хооронд, нөгөө талаас, олонх цөөнхийн хооронд хурц зөрчил байна.

2. Үндэсний, бүсийн, орон нутгийн сонгуулийн тогтолцоо

•    Ерөнхийлөгчийн сонгууль: шууд, 2 шатлалт тогтолцоотой

•    Их Хурлын сонгууль: Пропорциональ буюу намын нэрээр сонгох тогтолцоо, улсын нутаг дэвсгэрийг сонгуулийн нэг тойрог гэж үзэх ба саналын тоогоор 3 хувийн босго тооцно, сонгогч зөвхөн нэг санал өгнө, суудлыг Харегийн аргачлалаар хуваарилна, сонгууль болохоос 1 жилийн өмнө бүртгүүлсэн нам, бүлэг сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй.

•    Орон нутгийн сонгууль: Пропорциональ буюу намын нэрээр сонгох тогтолцоо, улсын нутаг дэвсгэрийг сонгуулийн нэг тойрог гэж үзэх ба саналын тоогоор 3 хувийн босго тооцно, сонгогч зөвхөн нэг санал өгнө, суудлыг Харегийн аргачлалаар хуваарилна, Нам, бүлгүүдийн байгуулсан бүсийн салбар хороодоос л зөвхөн нэр дэвшигчийг сонгуульд оролцуулна.

•    Хотын захирагч, тосгодын зөвлөлүүдийн сонгууль: Хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялах систем үйлчилж байна. Бие даасан нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх эрхтэй.

3. Хууль, эрх зүйн орчин

Нэгдсэн зохицуулалт байхгүй

•    Парламентын сонгууль: Украин улсын парламентийн сонгуулийн тухай хууль
•    Ерөнхийлөгчийн сонгууль: Украин улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль
•    Бүсийн болон орон нутгийн сонгууль: Кримийн Автономит Бүгд Найрамдах улсын Верховна Радагийн сонгуулийн тухай хууль, орон нутгийн зөвлөл, хот, тосгод, хороодийн даргыг сонгох тухай хууль
•    Сонгуулийн хуулиуд (Сонгогчдын бүртгэлийн асуудлууд), Сонгогчдын Улсын бүртгэлийн тухай хууль
•    Улс төрийн намуудын тухай хууль журам: Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиуд
•    Хэвлэл мэдээллийн зохицуулалт: Сонгуулийн тухай хуулиуд, Хэвлэлийн тухай  хууль, Мэдээллийн тухай хууль, Телевиз, радиогийн тухай хууль
•    Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм: Сонгуулийн тухай хуулиуд, Сонгуулийн Ерөнхий Хорооны тухай хууль
•    Хариуцлагын талаар эрх зүйн зохицуулалт: Эрүүгийн хууль, Захиргааны Хэргийн хууль, хэвлэл мэдээлэл, сонгуулийн тухай хуулиуд (хэвлэл мэдээллийн  гаргасан зөрчлүүд)

 

II. Украины сонгуулийн хяналт: Туршлага, шинэ сорилтууд 

 

 

 

10. ТББ-уудын гол асуудлууд

•    Хяналт тавих үйл явцад ТББ хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх
•    Хяналт тавих аргачлалыг цаашид боловсронгуй болгох (ялангуяа кампанит ажлын санхүүжилт, сонгуулийн хөтөлбөр болон үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах)
•    Хууль, эрх зүйд шаардлагатай өөрчлөлтийг хийх олон нийтийн лобби
•    Зөвхөн асуудалд анхаарал хандуулаад зогсохгүй, асуудлын шалтгаан, түүнийг хэрхэн шийдвэрлэхэд анхаарах

Анхаарал тавьсанд баярлалаа!

Сонгууль