2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 22-ны өдөр
Мониторингийн энэ хугацаанд орон нутгийн судалгааны багийн гишүүд 95 сонгогч, 11 нэр дэвших гэж буй хүмүүс болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, 16 сонгуулийн хороодын ажилтнуудтай уулзаж мэдээлэл цуглуулсан ба сонгуулийн сурталчилгааны 30 удаагийн арга хэмжээнд 20 төрийн өмчийн унаа, 9 төрийн жинхэнэ албан хаагч дайчлагдан ажилласан.
Тайлангийн хамрах энэ хугацаа нь УИХ-аас сонгуулийг товлон зарласан өдрөөс эхэлсэн бөгөөд үргэлжлэх хугацаа нь улс төрийн нам, эвслээс сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлэх хугацаатай давхацсан юм.
Сонгуулийн ухуулга сурталчилгаа нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэр дэвшигч бүртгүүлж үнэмлэх авснаар эхэлдэг. Иймээс тайлангийн энэ хугацаа нь ухуулга сурталчилгаа хориотой байх үе гэж ойлгож болно.
Сонгуулийг албан ёсоор товлон зарлахаас өмнө сонгуульд оролцохоор бэлдэж буй нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгогчдын дунд зохион байгуулж байсан олон нийтийг хамарсан сонгуулийн сурталчилгааны шинжтэй олон тооны кампанит ажлууд энэ үед үндсэндээ дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, өмнөх тайлантай харьцуулж үзэхэд эрс ялгаа гарч нам болоод нэр дэвших гэж буй хүмүүсийн зүгээс сонгуулийн сурталчилгааны ажил бараг зогссон байлаа.
Гэхдээ, зарим нам, нэр дэвшигчдийн зүгээс сонгогчдод хандсан сонгуулийн ухуулга сурталчилгааны кампанит ажлыг тэмдэглэлт өдөр, ойн болон уламжлалт арга хэмжээ, намын дэргэдэх болон бусад төрийн бус байгууллага, олон нийтийн клуб, сангийн үйл ажиллагаа, эсвэл нэр дэвших гэж буй хүмүүсийн эрхэлж буй ажил, албан тушаалын халхавчин дор зохион байгуулагдаж байлаа.
Сонгуулийн кампанит ажил
Улс төрийн нам, эвсэл, нэр дэвших гэж буй хүмүүсийн зүгээс олон нийтэд хандсан сонгуулийн кампаний арга хэмжээ зогсонги байдалд шилжсэн байна. Гэвч, мониторингийн үйл явцад тохиолдсон зөрчлүүдээс тоймлон тайлангийн энэ хэсэгт орууллаа.
Мониторингийн багийн ажигласан арга хэмжээний хүрээнд сонгогчид болон хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настнууд зэрэг нийгмийн бүлгүүдэд ямар нэгэн бэлэг, урамшуулал өгөх, дайллага, урлагийн тоглолт, шоу, уралдаан, тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан тусгай арга хэмжээ зохион байгуулагдаагүй байна. Харин нам, эвсэл, нэр дэвших гэж буй хүмүүсийн зүгээс эмнэлгийн үйлчилгээг төлбөргүйгээр үзүүлэх тохиолдол олноор гарч байна.
Тухайлбал,
Энэ хугацаанд аливаа өмчийн хөрөнгөөр барилга байгууламж барих, засварлах, тоног төхөөрөмж техник хэрэгсэл авч өгсөн тохиолдол гараагүй ч амлах тохиолдлууд нэлээдгүй гарсан байна. Тухайлбал,
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 11.9 дэх хэсэгт сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгааг хориглосон байгаа ч Чингис хааны академи гэх байгууллагаас сонгуульд оролцохгүй байхыг уриалсан сонгогчдод хандсан арга хэмжээг зохион байгуулж, энэ нь мониторингийн орон нутгуудад улам бүр идэвхижиж байна.
УИХ-ын сонгуулийн хуулиар сонгогчдод мөнгө, хүнсний болон эд бараа тараахыг хориглодог атал Дорнод аймагт хүнсний ногоо буюу төмсийг багийн засаг даргаар дамжуулан нэр дэвшигч тараасан байна.
Төрийн эх үүсвэрийг сонгуулийн кампанид ашиглах
Сонгуулийн кампанит ажлын эрч алга болсноор төрийн эх үүсвэрийг сонгуульд ашиглах зөрчил ажиглагдаагүй. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн сурталчилгаанд дайчлагдан ажиллаж буй эсэхэд Төрийн албаны зөвлөлийн орон нутгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар хяналт тавьж ажиллаж байгаа ажээ.
Хуулиар хориглосноос өөр, бусад хэлбэрээр санал худалдан авах /сонгогчдын саналыг татах/
Ийм тохиолдол тайлангийн энэ хугацаанд ажиглагдаагүй. Харин тохиолдсон нэг зөрчил бол албан тушаал, ажлын байр амласан явдал байсан.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн
Сонгогчдын боловсрол төв