Батлагдсан зардлыг сонгуулийн тойрог, хороо, хэсэгт ажжиллах хүмүүсийн хоол, ажлын хөлс, саналын хуудас, сонгогчдын нэрсийн жагсаалтын маягт, сонгогчийн үнэмлэх хэвлүүлэхэд зарцуулах юм.
УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл 7.2 тэрбум төгрөгт олонхийн дэмжлэг авлаа.
Батлагдсан зардлыг сонгуулийн тойрог, хороо, хэсэгт ажжиллах хүмүүсийн хоол, ажлын хөлс, саналын хуудас, сонгогчдын нэрсийн жагсаалтын маягт, сонгогчийн үнэмлэх хэвлүүлэхэд зарцуулах юм.
Сонгуулийн тойрог, хороо, хэсэгт ажжиллах хүмүүсийн хоол, ажлын хөлсөнд 3,3 тэрбум төгрөг зарцуулах юм байна. УИХ-ын сонгуулийн тойрог, салбар хэсгийн 1800 цэгт 26 мянга орчим хүн ажиллах бөгөөд ажлын хөлсийг цалингийн доод хэмжээгээр тогтоожээ. Энэ нь сард 108 мянган төгрөг юм.
Саналын хуудас хэвлүүлэхэд 567 сая төгрөг тусгаж харин сонгогчийн үнэмлэх хэвлүүлэхэд 309 сая мөн сонгогчдын нэрсийн жагсаалтын маягт хэвлүүлэхэд 700 сая төгрөг зарцуулагдах юм байна.