Сонгуулийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 16730 иргэдийн 20 гаруй хувь нь “хий үзэгдэл” байна

2008 оны 6-р сарын 4-нөөс 6-р сарын 10-ны өдрийн мониторингийн явцын мэдээ

Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн найман хороо, Налайх дүүргийн зургаан хороонд ажиллаж хаягийн давхцалтай 18602 бүртгэлт тулгалт хийхээс 16730 бүртгэлийг шалгалаа. Шалгасан бүх хүмүүсийн 6570 нь уг хаяг дээрээ байна. Хаяг дээрээ байгаа 6570 хүнээс сонгуулийн үеэр эзгүй байх 442 хүн байгаа бөгөөд эдгээрийн 90 нь гадаад явсан, 352 нь энэ хаягнаас сонгуульд оролцохгүй болон ер нь сонгуульд оролцохгүй, сонгуулийн үеэр хөдөө явна гэж байв. Шалгасан хаяг болон хаяг дээрээ байгаа хүний тоог дараах хүснэгтээс дэлгэрүүлж харна уу.

Хороо Нийт шалгах хаягийн давхцалтай иргэдийн тоо Хаягийг шалгасан иргэдийн тоо Үүнээс хаяг дээрээ байгаа иргэдийн тоо Бүртгэгдсэн хаяг дээр байхгүй иргэдийн тоо
1 БЗД-ийн 5-р хороо 2827 2386 796 827
2 БЗД-ийн 6-р хороо 2852 1421 523 581
3 БЗД-ийн 7-р хороо 1760 1760 647 793
4 БЗД-ийн 8-р хороо 1510 1510 684 514
5 БЗД-ийн 12-р хороо 1834 1834 652 935
6 БЗД-ийн 17-р хороо 1389 1389 434 609
7 БЗД-ийн 20-р хороо 801 801 376 380
8 БЗД-ийн 22-р хороо 2402 2402 1074 867
9 Налайх 1-р хороо 931 931 466 296
10 Налайх 2-р хороо 883 883 209 226
11 Налайх 3-р хороо 448 448 162 140
12 Налайх 4-р хороо 434 434 157 136
13 Налайх 5-р хороо 254 254 176 49
14 Налайх 6-р хороо 277 277 214 27
  Нийт 118602 16730 6570 6380


Бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй нийт 6380 иргэдээс зургаа нь нас барсан, 1614 нь шилжсэн, 91 нь түр оршин суугч байгаад нүүсэн, 3965 нь энэ хаяг дээр огт байдаггүй болон ер нь байдаггүй байх магадлалтай байна. Эдгээр хаягийн задаргааг доорхи хүснэгтээс харна уу. 

Хороо Тухайн хаяг дээр байдаггүй
Нийт бүртгэлтэй иргэдийн тоо Нас барсан иргэдийн тоо Шилжсэн иргэдийн тоо Түр оршин суугч байсан Огт байхгүй байж болох  магадлалтай иргэдийн тоо
1 БЗД-ийн 5 дугаар хороо 827 4 203 131 489
2 БЗД-ийн 6 дугаар хороо 581 - 87 200 312
3 БЗД-ийн 7 дугаар хороо 793 - 31 118 644
4 БЗД-ийн 8 дугаар хороо 514 - 149 62 303
5 БЗД-ийн 12 дугаар хороо 935 1 231 103 600
6 БЗД-ийн 17 дугаар хороо 609 - 240 71 298
7 БЗД-ийн 20 дугаар хороо 380 1 111 37 231
8 БЗД-ийн 22 дугаар хороо 867 - 332 - 535
9 Налайх 1 дүгээр хороо 296 - 57 - 239
10 Налайх 2 дугаар хороо 226 - 76 - 150
11 Налайх 3 дугаар хороо 140 - 61 17 62
12 Налайх 4 дүгээр хороо 136 - 12 39 85
13 Налайх 5 дугаар хороо 49 - 13 24 12
14 Налайх 6 дугаар хороо 27 - 11 11 5
  Нийт 6380 6 1614 91 3965

 

Дээрх хороодоос хүнгүй байсан болон хаяг нь олдоогүй 3780 иргэн, мөн шалгаагүй үлдсэн 1872 хаягийн тулгалтыг жагсаалт дахь хүнтэй тулгалт хийх /List to people/ болон байгаа хүнийг жагсаалтад бүртгэх /People to list/ мониторингийн аргачлалаар дахин шалгахаар болоод байна.
 

Хаягийн тулгалт хийж явахад нийтлэг гарч байгаа хүндрэлүүд:

-          Гудамж, хашааны хаягийн зохион байгуулалт ойлгомжгүй,

-          Шинэчлэгдсэн хаягийн өөрчлөлтийг хийгээгүй хуучнаараа байх

-          Шинээр суурьшсан болон задгайд оршин суугчдыг бүртгэлжүүлэхдээ гудамж болон хаалганы дугаарыг дэс дараалалгүй байдлаар өгсөн

-          Огт байдаггүй хүмүүсийн бүртгэл ихээр орсон нь оршин суугчдыг дургүйцэхэд хүргэх

-          Ардчилсан нам, хороодын ажилтнуудын хаягийн тулгалтын ажил зарим хороодод давхцсан тул иргэд мэдээлэл өгөхөөс татгалзах байдал түгээмэл байлаа.

 Мониторингийн явцад илэрсэн зөрчлүүд

 Жишээ 1.

Нэгээс дээш хаягийн давхцалтай иргэдийн нэрсийн жагсаалтад зарим иргэн хоёроос зургаан хаяг дээр давхар бүртгэгдсэн байгаагаар орсон бол зарим иргэдийн хувьд нэг хаягаараа хоёр засаг захиргаанд давхар бүртгэгдсэн тохиолдол гарлаа.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны Баянгийн зөрлөгийн 6-1 тоотод оршин суугч дөрвөн иргэний хаягаар очиж шалгахад тухайн хаяг дээр өөр айл амьдарч байсан бөгөөд тэр хаягаар 2008 онд албан ёсоор бүртгүүлэн амьдарч байгаа тухайгаа мэдээлсэн юм. Нэрийн жагсаалтад тухайн хаяг дээр бүртгэлтэй байсан нэр бүхий иргэдийг олж уулзахад мөн л энэ хаяг дээр бүртгэлтэй бөгөөд давхар энэ байршлаараа Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багт бүртгэлтэй төдийгүй сонгуулиар Төв аймагт санал өгч оролцоно гэж байв.

Балдан Төмөр

1953.11.10

Төв Сэргэлэн

1

Баянгийнбүрд 1 баг үндсэн хаяг дээрээ байгаа
Балдан Төмөр

1953.11.10

Улаанбаатар Налайх

3

хороо баян 6-1 тоот үндсэн хаяг дээрээ байгаа


Жишээ 2.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны Баянгийн зөрлөгийн 5-6 тоотод оршин суугч хэмээн өгөгдсөн Л.Бүдбат хэмээх хүн тухайн хаяг дээр огт оршин суудаггүй бөгөөд баянгийн оршин суугчид огт танихгүй гэсэн мэдээлэл өгсөн болно.

Баян 5-6 тоот

Лхагваа

Бүдбат

1972.06.07


Жишээ 3.

Э.Ууганбаатарын хаягийн тодруулга хийхээр Налайх дүүргийн 4-р хорооны нисэхийн 6-23 тоотод очиход 1996 онд төрсөн 6-р ангийн хүүхдийг бүртгэсэн болох нь илэрлээ.

Эрдэнэбаатар Ууганбаатар 1986.09.11 Архангай Эрдэнэбулган /цэцэрлэг/ 3 баг үндсэн хаяг дээрээ байгаа
Эрдэнэбаатар Ууганбаатар 1986.09.11 Улаанбаатар Налайх 4 хороо үндсэн хаяг дээрээ байгаа


Жишээ 4.

Баян-Зүрх дүүргийн 14-р хорооны Консул хэмээх газрын зарим хэсэг нь газарт орсноос давхар хаяг бүхий 119 иргэнтэй холбоо барьж чадаагүй бөгөөд эдгээр иргэд нь тухайн хорооны бүртгэлээс хасагдаагүй, өөр газар түр болон байнга оршин суугчаар бүртгүүлсэн нь зөрчил бүхий нэрийн жагсаалтад бүртгэгдэх шалтгаан болжээ.

Жишээ 5.

Хаягийн шинэчлэл хийгдсэн хэдий ч нэрийн жагсаалтад хуучин хаягаар орсон тохиолдол цөөнгүй байлаа. Баян-Зүрх дүүргийн 13-р хорооны 9-344 тоотод оршин суугчдыг 8-344 тоотод оршин суудаг гэж сольж бүртгэсэн байв.

Жишээ 6.

Олох боломжгүй тодорхойгүй хаяг жагсаалтад олон байсан бөгөөд тухайлбал Баянзүрх дүүргийн 13-р хороонд доорхи бүртгэгдсэн хаяг байлаа.{joscommentenable}

Аос-

Батбаатар

Оюунхишиг

1984.06.04

 

Сонгууль