Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлснийг албан ёсоор зарлалаа. СЕХ сонгуулийг зарласнаас тав хоногийн дараагаар УИХ-д суудалтай улстөрийн намууд нэр дэвшүүлэх ажлыг эхлэн тав хоногийн дотор дуусах ёстойгоос үзвэл ээлжит сонгуульд нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 4 гэхэд тодорч дуусна. СЕХ-ны дарга Н.Лувсанжав мэдэгдснээр ээлжит сонгуулийг дөрвөн тэрбум төгрөгт багтаан зохион байгуулах бөгөөд энэ сонгуульд гадаадад байгаа Монголчуудыг оролцуулах боломжгүй ажээ. Сонгогчдын 75 орчим хувьтай сонгуульд оролцоно гэсэн урьдчилсан таамагтай байгаа хэмээн тэрбээр мэдэгджээ. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 83, 2001 онд 82, 2005 онд 74,9 хувь саналаа өгсөн аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийг зохион байгуулж явуулах ажлын цаг хугацааны хуваарь
|
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа |
Хугацаа |
|
хуулийн |
хуанлийн |
||
1 |
Сонгууль зарлах |
Сонгуулийг санал хураах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана. |
2009.3.25 |
2 |
Сонгуулийн хэсэг байгуулах |
Сонгогчдын санал хурааж тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 55 хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана. |
2009.3.30-наас өмнө |
Сонгуулийн хэсэг нэмж байгуулах, шилжүүлэн байршуулах |
2009.5.19-нөөс өмнө |
||
3 |
Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог байгуулах |
Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог санал хураах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ. |
2009.3.30-наас өмнө |
4 |
Сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороог байгуулах |
Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо суманд, шаардлагатай бол нийслэлийн дүүрэгт сонгуулийн салбар хороог санал хураах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ. |
2009.4.04-нөөс өмнө |
5 |
Сонгуулийн хэсгийн хороог байгуулах |
Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо сонгуулийн хэсгийн хороог санал хураах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ. |
2009.4.09-нөөс өмнө |
6 |
Сонгогчдын нэ- |
Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тус тусын нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогч-дын нэрийн жагсаалтыг хаягийн бүртгэлийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтаар 2 хувь үйлдэж санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд өгнө. |
2009.04.19-нөөс өмнө |
7 |
Сонгуулийн хэс-гийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх |
Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал хураах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу 2 хувь үйлдэж, сонгуулийн хэсгийн хорооны дарга гарын үсгээ зурж, санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө, харин эмнэлэг, амралт, сувиллын газарт 7 хоно-гийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно. |
2009.04.24-нөөс өмнө |
8 |
Сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тавьж танилцуулах |
2009.5.09-нөөс өмнө |
|
9 |
Нэр дэвшүүлэх ажлыг эхлэх |
Нэр дэвшүүлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлж 5 хоногийн хугацаанд дуусгана. |
2009.3.31-нээс эхлэн |
10 |
Нэр дэвшүүлэх ажлыг дуусгах |
2009.4.04-нийг дуустал |
|
11 |
Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох |
Нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор бүртгэн үнэмлэх олгоно. |
2009.4.08-наас өмнө |
12 |
Нэр дэвшигчийг нийтэд мэдээлэх |
Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэснээс хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ. |
2009.4.11-нээс өмнө |
13 |
Нам, хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх |
Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдээгүй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй. |
2009.5.03-наас өмнө |
14 |
Нөхөн нэр дэвшүүлэх |
Нэр дэвшигч нас барсан, түүнчлэн энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан хугацааны өмнө нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд тухайн нам болон сонгуульд хамтарсан намууд санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж болно. |
2009.5.06-наас өмнө |
15 |
Нэр дэвшигчийн сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгааг эхлүүлэх |
Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ. |
Нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхэлнэ |
16 |
Олон нийтийн санал асуулга явуулахыг болон санал асуулгын дүнг нийтлэхийг хориглох |
... санал хураах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дүн мэдээг нийтлэхийг хориглоно. |
2009.5.17-ны |
17 |
Сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгааг зогсоох |
Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал хураах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно. |
2009.5.23-ны |
18 |
Радио телевизээр явуулах төлбөртэй болон төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь батлах |
Сонгуулийн ерөнхий хороо нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намууд, нэр дэвшигч улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр төлбөртэй болон төлбөргүй явуулах нэвтрүүлгийн хугацаа, боломж нь адил байхаар тооцон, хуваарь хийж, санал авах өдрийг товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор батална. |
2009.4.09-ний дотор |
19 |
Санал хураах байр, хугацааг зарлан мэдээлэх |
Сонгогчдын санал хураах байр, хугацааг сонгуулийн хэсгийн хороо уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ. |
2009.5.10-наас эхлэн |
20 |
Саналын хуудасны загвар, тоог батлах |
Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудасны загвар, тоо, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам болон тэдгээрт тавигдах шаардлагыг санал хураах өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө батална. |
2009.5.03-наас өмнө |
21 |
Саналын хуудас хүргүүлэх |
Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу хэвлэж, мөн Хорооноос сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд, нутаг дэвсгэрийн хорооноос салбар хороогоор дамжуулан санал хураах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ. |
2009.5.19-нөөс өмнө |
22 |
Санал хураах өдөр |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураах өдөр нь сонгуулийн жилийн тавдугаар сарын сүүлийн хагасын аль нэг долоо хоногийн ням гариг байна. |
2009.5.24-ний өдөр |
23 |
Санал тоолох, дүнг хүргүүлэх |
Сонгуулийн хэсгийн хороо хуралдаанаараа сонгогчдын санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэр гаргаж, уншин сонсгосны дараа сонгуулийн нутаг дэвсгэрийн буюу түүний салбар хороонд нэн даруй хүргүүлнэ . |
Хэсгийн хорооны |
24 |
Нутаг дэвсгэрийн хороо санал хураалтын дүнг нэгтгэн хэлэлцэх |
Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал хураалтын дүнг 3 хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэж, Сонгуулийн ерөнхий хороонд 2 хоногийн дотор мэдээлнэ. |
2009.5.27-ны дотор |
Санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий |
2009.5.29-ны дотор |
||
25 |
Анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэх |
... анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. |
2009.6.24-ний дотор |