Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны мониторинг

Илтгэгч сонгуулийн байгууллагын үйл ажиллагааг олон улсад ямар стандарт шалгуураар хэрхэн хянадаг талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна.

“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Праг дахь Шилжин суурьшигчдын эрхийг хамгаалах олон улсын байгууллагын мэргэжилтэн Хана Крупанскийн таввсан илтгэл 

Сонгуулийн байгууллага (СБ)

  • Ардчилсан сонгуулийн үйл явцын үндсэн хэсэг
  • Үүрэг: Сонгуулийн үйл явцыг бүхэлд нь удирдан зохион байгуулж хяналт тавих
  • СБ буюу сонгуулийг удирдан зохион байгуулах системийн тогтсон стандарт загвар гэж БАЙХГҮЙ
  • Ердийн бүтэц:
    -    Сонгуулийн комисс
    -    Доод түвшний хяналтын байгууллагууд
    -    Гүйцэтгэх нарийн бичгийн газар

СУБ-ын баримтлах үндсэн зарчмууд

  • Бие даасан байдал
  • Хараат бус байдал
  • Ил тод байдал
  • Хариуцлагатай байдалҮр нөлөөтэй байдал
  • Мэргэжлийн байдал
  • Хуулийн өмнө тэгш байх

IEC хамгаалалтын бүтэц
Зөрчилдөөнтэй байдал
: бие даасан байдал ба засгийн газрын нөлөө

Бие даасан байдлыг хамгаалах хэлбэрүүд:

  • Бие даасан байдлын хууль эрх зүйн баталгаа
  • Төсвийн бие даасан байдал
  • Томилох байгууллага
  • Томилолтын хугацаа

Практикт яаж хэрэгжүүлэх вэ:

  • Дараахь ажил хариуцсан тусгай ажиглагч (нар) нэр дэвшүүлэх
    Үүнд:
    -    Маш сайн харилцаа, холбоо тогтоож ажиллах = албан тушаалтнуудтай үр дүнтэй хамтран ажиллахад чухал
    -    СК-ийн үйл ажиллагааны талаар гүнзгий мэдлэг олж авах
  • Ажиглагч (нар) нь дараахь мэдлэг чадвартай байх ёстой:
    -    Сонгуулийн хуулийн (мөн болж өгвөл төрийн удирдлагын) талаар сайн мэдлэгтэй байх;
    -    Харилцааны ур чадвар сайтай байх

СК-оос томилогдсон ажиглагчийн буюу ажиглагч нарын үүрэг:

  • Хууль тогтоомжийн хэрэгжилт, СК-оос СУБ-ын зарчмуудыг баримталж байгаа байдалд хяналт тавих
    -     Бүс нутгийн түвшний ажиглагч нарын тогтоосон асуудал, санаа зовж буй зүйлсэд СК-ийн анхаарлыг хандуулах, тодруулга хүсэх (албан бусаар)
  • Дараахь асуудлаар мэдээлэл цуглуулах:
    -     Сүүлийн үеийн үйл явдал (түүний дотор сонгуулийн өдөр ажиглагч нарыг томилж ажиллуулах, зохион байгуулахтай холбоотой үйл явдлууд)
    -     Хэвийн бус тохиолдлууд ба зөрчлүүд
    -     Тодорхойгүй заалт, дүрэм, ажиллагаанууд гэх мэт.
  • СК-т байгаа сонгуультай холбоотой баримт бичгүүдийг олж авах
  • Хяналтын байгууллагаас дүн шинжилгээ хийх, үнэлэлт өгөх зорилгоор СК-оос гаргасан бүх зохицуулалт, шийдвэрүүдийг цуглуулж авах.

СБ-ын үнэлгээнд орж болох зүйлс:

  • БҮТЦИЙН ТАЛЫН АСУУДЛУУД:
    -     Ерөнхийдөө сонгуулийн хуулинд нийцсэн байдал;
    -     Төр засаг болон улс төрийн намаас бие даасан байдлын түвшин;
    -     Сонгуулийн үйл ажиллагааны төвийг сахисан, хараат бус байдал;
    -     Сонгуулийн удирдлагын ил тод байдал;
    -     Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас сонгууль удирдан зохион байгуулагчдад хандах боломж;
    -     Дотоод дэг журам;
    -     Төвлөрлийг задалсан түвшин ба доод түвшний зохицуулалтууд;
    -     Тухайн улсад сонгууль явуулсан өмнөх түүх ба сайжруулалтууд;

БҮТЦИЙН ТАЛЫН АСУУДЛУУД
Анхаарах асуудлууд:
СК буюу СУБ

  • Сонгуульд оролцогч сонирхогч талуудын итгэлийг өргөнөөр хүлээж байна уу?
  • СК буюу СБ хуулийг бүрэн сахиж, түүний дотор хуулинд заасан хугацааг мөрдөж, дүрэм журмын дагуу ажиллаж байна уу?
  • Ямар нэг улс төрийн дарамт шахалт, бие даасан, хараат бус байдал алдагдах явдал, хөндлөнгийн саад тотгор, эсвэл айлган сүрдүүлэлт гарч байна уу?
  • СК-ийн гишүүдийг яаж сонгож томилдог вэ?
  • Шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ, СК-ийн бүрэлдэхүүн шийдвэр гаргалтад нөлөөлж байна уу?
  • СК бүх түвшинд ил тод, бүхнийг хамруулсан байдлар ажиллаж байна уу? Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаандаа итгэмжлэгдсэн төлөөлөгчид, ажиглагчид, хэвлэл мэдээллийнхэн оролцох боломж олгож байна уу?
  • Олон нийтэд зориулсан уулзалтуудыг хангалттай зарлаж мэдэгдсэн үү? Шийдвэрийг хугацаанд нь бүрэн нийтэлсэн үү?
  • Сүүлийн сонгуулийн явцад ямар нэг санал зөвлөмж гаргасан уу? Тэдгээртэй холбоотой дагалдах арга хэмжээ авсан уу?

БҮТЦИЙН ТАЛЫН АСУУДЛУУД
Анхаарах асуудлууд:
Тохиолдож болшгүй зүйлс
:

  • Томоохон сонирхогч талууд СУБ-д суудалтай болоход бэрхшээл учирч байсан;
  • Сонгуулийн комиссийн бүрэлдэхүүнд цаг тулган өөрчлөлт хийсэн, эсвэл гишүүдийг үндэслэлгүйгээр огцруулсан;
  • Сонгуулийн комиссууд ба сонгуульд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй орон нутгийн ажилтнуудын хоорондын үйл ажиллагааг уялдуулах зохицуулалт дутагдсан.

СБ-ын үнэлгээнд орж болох зүйлс:

  • Үйл ажиллагааны техникийн шинжтэй асуудлууд:
    -    Санхүүгийн нөөц;
    -    Сонгуулийн төсвийн зардлын хувьд үр нөлөөтэй байдал;
    -    Хүний нөөц;
    -    Сонгууль удирдан зохион байгуулагчдын сургалтад хамрагдалтын түвшин;
    -    Сонгуулийн удирдлага дахь шинэ технологийн үүрэг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЕХНИКИЙН ШИНЖТЭЙ АСУУДЛУУД
Анхаарах асуудлууд:

  • СК-д санхүүгийн болон бусад нөөц хангалттай байна уу? Өөрөөр хэлбэл, төсөв, ажилтнуудаа өөрөө хянаж байсан уу?
  • СК бүх урьдчилан харагдах хэрэгцээ шаардлагаа, түүний дотор шаардлагатай боловсон хүчний томилгоог хангалттай хугацаанд үр нөлөөтэй төлөвлөж байна уу?
  • Сонгуулийн болон санал хураах байрны ажилтанг хэрхэн сонгож томилдог вэ?
  • Дэг журмын талаарх зааврууд бүх ажилтнуудад ойлгомжтой, хүртээмжтэй байна уу?
  • Санал хураах байрны ажилтанг хугацаанд нь томилж, хангалттай сургалтад хамруулдаг уу?
  • Доод шатны хэсгүүд дэх СК-ийн удирдлага зохион байгуулалт хэрхэн явагддаг вэ?
  • Сонгуулийн болон санал хураах байрны ажилтанг хангалттай, үр нөлөөтэй, цагаа олж сургалтад хамруулсан уу?
  • СУБ-ын төсөв, зарцуулалтын тухай мэдээлэл нийтэд хүртээмжтэй ил тод байна уу?
  • Сонгуулийн үйл ажиллагаанд шинэ технологи ашигласан уу, тийм бол боловсон хүчнийг хангалттай сургаж,ашиглах чадвартай болгосон уу?...

Бусад анхаарах асуудлууд:

  • Бүртгэлийн явцад сонгуульд оролцогчдод адил тэгш хандах байдал;
  • Сонгогчдын жагсаалт гаргах зэрэгт төрийн бусад байгууллагатай хамран ажилласан байдал;
  • Сонгогчдын мэдээлэл материал, төрийн албаны зар сурталчилгаа хангалттай байдал;
  • Санал хураах ажлын зохион байгуулалт;
  • Үйл ажиллагааны шударга байдал, сонгуулийн материалын аюулгүй байдлыг хангах зохицуулалтууд;
  • “Тусгай санал хураалт”-ын зохицуулалтууд (гэрээсээ, шоронгоос, гадаадаас, цэргийн ангиас санал өгөх гэх мэт);
  • Гомдол гаргах, маргаан таслах үйл явц;
  • Үр дүнг нэгтгэж хүснэгтлэх ажиллагаа.

Сонгууль