Урьдчилан хорих газруудад санал хураах үйл явцыг хянах

Саналын үр дүнгийн ялгаатай байдал:
  • Хорих төвүүдийн ажилтнуудаас авсан саналын үр дүн нь ижил сонгуулийн дүүрэгт харъяалагдаж буй бусад санал хураах байруудаас авсан саналын үр дүнгээс маш их ялгаатай байсан.
  • Саакашвили (төрийн эрхийг барьж буй намын нэр дэвшигч) дээрх санал хураах байруудаас 92.2%-ийн санал авсан. (нийт саналын 53.4%)

“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Гүржийн Транспаренси Интернэшнл ТББ-ын мэргэжилтэн Тамуна Каросанидзегийн тавих илтгэл

Юуг хянах вэ?:

  • Урьчдилан хоригдож буй иргэдийн санал өгөх явц
  • Хорих төвүүдийн ажилтнуудын санал өгөх явц

Урьдчилан хоригдож буй иргэдийн санал өгөх тухай хууль

  • Хуулиар санал өгөх эрхтэй
  • Санал авах өдрийн өмнөх 12 хоногт урьдчилан хоригдож буй иргэдийн нэрсийг сонгогчдын тусгай нэрийн жагсаалтанд оруулна
  • Биеийн байцаалт, бичиг баримтаа үзүүлж санал өгнө

Хянах үйл явц:

  • Урьдчлан хоригдож буй иргэд байгаа хорих төвүүдийг олж тогтоох
  • Санал хураах ажиллагаа болох урьдчилан хорих төвүүдэд очих (тусгай зөвшөөрлөөр)
  • Санал хураах ажиллагаа нь бусад санал хураах байруудын нэгэн адил явагдана (хурууны тэмдэглэгээ хийх шаардлагыг үл тооцвол)
  • Санал тоолох ажиллагаа өөр санал өгөх байран дээр явагдана

Хянах үйл явцаас гарсан гол үр дүн:

  • Урьдчилан хоригдож байгаа иргэдийн  тусгай нэрийн жагсаалт шинэчлэгдээгүй (хууль, эрх зүйн хязгаарлалт)
  • Урьдчилан хоригдож буй иргэдийн 7 хувь нь л бичиг баримттай байсан учраас зөвхөн 7 хувь нь санал өгсөн
  • Журам зөрчсөн ноцтой асуудал гараагүй

Бичиг баримттай холбоотой хүндрэл:

  • Зарим урьдчилан хоригдож буй иргэд бичиг баримтаа гэртээ үлдээсэн байсан
  • Заримынх нь бичиг баримт мөрдөн байцаагч нарын хэргийг шалгах хавтаст хадгалагдаж байсан
  • Эдгээр хүндрэлийг дараах арга замаар шийдвэрлэж болох байсан: (a) гэр бүлийн гишүүдээр бичиг баримтыг нь авчруулах (б) мөрдөн байцаагч нараас тэдний бичиг баримтыг СОНГУУЛИЙН ӨМНӨ түр хугацаагаар эргүүлэн өгөхийг хүсэх

Бичиг баримттай холбоотой хүндрэл :

  • 2008 оны 12 сарын 25, Хууль Зүйн Сайдын хэлсэн үг: “ Бид урьдчилан хорих төвүүдэд хоригдож байгаа бүх иргэдиийг санал өгөх үндсэн хуулийн эрхээ эдлэх боломжоор хангах талаар шаардлагатай бүх арга хэмжээг авах болно.”
  • 2008 оны 01 сарын 05, Санал өгөх өдөр: Нийт 2,152 урьдчилан хоригдогдож буй иргэдийн зөвхөн 149 нь бичиг баримттай байсан учраас санал өгөх үндсэн хуулийн эрхээ эдлэж чадсан.

Хорих газрын ажилтнууд санал өгөх:

  • Хууль: Санал өгөх өдөр ээлжинд байгаа хорих төвүүдийн ажилтнууд ажлын байрны хаягийн дагуу (оршин сууж буй хаягаар бус) санал өгөхөөр бүртгэгдсэн.
  • Практик: 01 сарын 05-нд хорих төвүүд нарийн журамд шилжсэн учраас бүх ажилтнууд ажлын байран дээрээ байж саналаа өгсөн.

Саналын үр дүнгийн ялгаатай байдал:

  • Хорих төвүүдийн ажилтнуудаас авсан саналын үр дүн нь ижил сонгуулийн дүүрэгт харъяалагдаж буй бусад санал хураах байруудаас авсан саналын үр дүнгээс маш их ялгаатай байсан.
  • Саакашвили (төрийн эрхийг барьж буй намын нэр дэвшигч) дээрх санал хураах байруудаас 92.2%-ийн санал авсан. (нийт саналын 53.4%)

Саналын үр дүнг задлан харуулвал:

  
 

(1-р багана(ууд) – хорих ангиудаас авсан санал / 2-р багана – дүүргүүдээс авсан санал)

Дараагийн асуудлууд:

  • Урьдчилан хоригдож буй бүх иргэдийг бичиг баримттай байлгах эсвэл
  • (б) Урьдчилан хоригдож буй иргэдийг бичиг баримтгүй санал өгөх боломжоор хангах (урьдчилан хоригдож буй талаарх баримтыг үндэслэж)
  • Хорих төвүүдийн ажилтнуудыг ажлын байран дээрээ санал өгөх ёстой гэсэн шаардлагыг хязгаарлах

Сонгууль