Улс төрийн арван хоёр нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлт гаргалаа

УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохоор улс төрийн 12 нам, нэг эвсэл холбогдох баримт материалаа Сонгуулийн Ерөнхий хороонд өглөө. 5-р сарын 19-ний 24 цаг гэхэд улс төрийн нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж авах хугацаа дуусгавар болж мөрийн хөтөлбөр, сонгуулийн штабын бүрэлдэхүүн, хандивын тайлан, өнгөрсөн сонгуульд оролцсон санхүүгийн бичиг баримтаа хуулийн дагуу үнэн зөв гаргах учиртай. 

Нам, эвслийн хүсэлтийг өглөөний 10.00 цагаас эхлэн хүлээн авч өдрийн 12 цагийн байдлаар МАХН, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, МУНН, ИЗН, Ардчилсан нам, Ард түмний нам зэрэг найман нам сонгуульд дангаараа оролцохоо илэрхийлсэн бол Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Иргэний эвсэл байгуулан оролцох хүсэлтээ гаргажээ.

Үдээс хойш БНН, Монголын Либериал нам, ҮШН, Эх Орон Нам хүсэлт гарган баримт матеиалуудаа бүрдүүлж өгөв.

СЕХ нь сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэрийг Сонгуулийн тухай хуулийн 26.2 –ын дагуу хүсэлт хүлээн авсанаас хойш тав хоногийн дотор багтаан шийдвэрлэж хариугаа өгөх үүрэгтэй аж.  

Сонгууль