Улс төрийн намын санхүүжилтийн мониторинг

Сангийн яамны мэдээгээр 2000 оноос өнөөг хүртэл улсын төсвөөс хоёр тэрбум хорин дөрвөн сая зургаан зуун мянган (2,24,600,000) төгрөгийг улс төрийн намуудад олгожээ. Намууд хандивынхаа талаар болон санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэн нийтэд мэдээлэх талаар Улс төрийн намын тухай хуульд ил тод байдлыг дэмжсэн олон заалтууд байдаг ч амьдрал дээр хэрэгжилт нь туйлын хангалтгүй байгааг “Сонгогчдын боловсрол төв”-өөс хийсэн мониторингийн дүн харуулжээ. Уг мониторингийг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэжээ.

Сонгууль