Нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг

Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах нь сүүлийн сонгуулиудад эрс нэмэгдсэн ба үүнтэй холбоотой УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой зохицуулалтууд туссаны дээр Сонгуулийн Ерөнхий Хороо, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам” батлаад байна. Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар анх удаа нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийж буй бөгөөд энэ ажлыг Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хариуцан ажиллаж байна.

Мониторинг нь хоёр үе шаттай явагдана. Үүнд,

  • 1-р үе шатанд: сурталчилгаа хуульд заасан хугацаанд албан ёсоор эхлэхээс өмнө буюу 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд  нэр дэвшигч нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэйгөөр мэдээлэл, сурталчилгаа түгээсэн тохиолдлыг баримтжуулж, гаргасан боломжит зардлыг тооцож гаргах, түүнийг мэдээлэх /Төлбөртэйгөөр түгээсэн агуулга бүрийг бүртгэж, реакц (лайк, сэтгэгдэл, түгээлт) бүрийг нэг клик гэж үзэн фэйсбүүкийн сурталчилгааны ханшаар үнийг тооцож гаргана/
  • 2- үе шатанд: Сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр тодорхой сонгуулийн тойрог дээр нэр дэвшигчдийн нийгмийн сүлжээн дэх албан ёсны хаягаас түгээж буй мэдээлэл сурталчилгаа, түүнд үзүүлж буй сонсогчдын хариу үйлдэл (reaction) -д агуулгын шинжилгээ хийн үр дүнг олон нийтэд мэдээлнэ.  /Хотын төвийн нэг тойрог дээр АН, МАН болон гуравдагч хүчнээс тус бүр нэг, нийт 3 нэр дэвшигчийг сонгон авч мониторинг хийнэ. Орон нутгийн тодорхой нэг тойрог дээр АН, МАН болон гуравдагч хүчнээс тус бүр нэг, нийт 3 нэр дэвшигчийг сонгох юм./

Нэгдүгээр зорилгын хүрээнд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө буюу 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 31-ний хооронд 2 сарын хугацаанд нийгмийн сүлжээнд (Фэйсбүүкт) нэр дэвших магадлалтай гэж үзсэн зарим талууд төлбөртэйгээр сонгуулийн сурталчилгаа түгээсэн тохиолдлыг баримтжуулж, зарцуулсан боломжит зардлыг тооцоолж гаргалаа. Нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй байсан холбоотой түүврээ сонгохдоо УИХ-ын сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай 10 хүн, 6 нам эвслийг сонгон авсан болно. Ажиглалтын дүнгээс харахад нэр дэвших магадлалтай гэж үзсэн 10 этгээдийн нийтэлсэн 3 пост тутмын нэг нь төлбөртэй мэдээлэл байв.

 
Төлбөртэй постын тоо
Нийт хариу үйлдэл
Зарцуулсан зардал $
Зарцуулсан
зардал ₮
МАН
44
42,668
1,707
4,778,816
Бие даагч
19
32,890
1,316
3,683,680
АН
24
22,785
911
2,551,920
МАН
14
19,843
794
2,222,416
Зөв хүн электорат
16
11,646
466
1,304,352
Та бидний эвсэл
2
6,533
261
731,696
АН
6
5,539
222
620,368
МАН
10
2,800
112
313,600
Шинэ эвсэл
4
1,842
74
206,304
АН
3
1,157
46
129,584
     
5,908
16,542,736

Төлбөртэй постууд нь 100 хувь эерэг болон төвийг сахисан хандлагатай, бөгөөд зураг, видео бүхий хэлбэртэй постууд давамгайлж байлаа. Өөрийн албан ёсны пэйжээр шууд биш зарим тохиолдолд “дэмжигчийн” гэсэн тодотголтой пэйжээр сурталчилгаа хийх явдал нэлээд гарч буй бөгөөд эдгээрт хяналт тавихад хүндрэлтэй юм. УИХ-ын гишүүн, засаг дарга зэрэг зарим талууд ажлын тайланг төлбөртэй байршуулж байсныг тэгш гарааны зарчмыг гажуудуулж байна гэж үзэн янз бүрийн оролцогч талууд шүүмжилж байна. Үүнд төсвийн хөрөнгийг зарцуулсан эсэхийг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд хэрэв зарцуулсан бол шударга сонгуулийн зарчимд нийцэхгүй үйлдэл болно.

Т. Тамир

Сонгууль