Сонгууль 2020

Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт болон бусад анхаарал татсан асуудал


2020 оны Улсын Их Хурал (УИХ)-ын сонгууль нь Ковид-19 халдварын тархалт дэлхий нийтийг түгшээн хүн амын эрүүл мэндээс гадна нийгэм, улс төр, эдийн засагт хүчтэй нөлөөлсөн онцгой нөхцөлд болж өнгөрснөөрөө онцлог байв. Энэ удаагийн ээлжит сонгуулиар ардчилсан сонгуулийн тогтмол, бүх нийтийн, тэгш байх гол зарчмуудад хамаатай цаашид маргаан мэтгэлцээн дагуулсаар байх магадлалтай, сургамж болохуйц асуудлууд нэлээд өрнөлөө. Эдгээрийн заримыг доор тоймлон тайлбарлав. УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, сонгогчдын ирц 73.4 хувьтай байв. Монгол Улсын хувьд Азидаа цар тахлын нөхцөлд үндэсний хэмжээний томоохон сонгууль зохион байгуулсан хоёр дахь улс боллоо. Сонгуульд нийт 13 нам, 4 эвсэл, 606 нэр дэвшигч өрсөлдсөн ба нэр дэвшигчдийн 121 нь бие даан нэр дэвшсэн нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад хамгийн олон бие даагч өрсөлдсөн сонгууль байв. Судлаачдын зүгээс өмнөх сонгуультай харьцуулахад бараг хоёр дахин олон бие даагч сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн шалтгааныг улс төрийн намын төлөвшил муу, дотоод ардчилал хангалтгүй, намуудад итгэх иргэдийн итгэл суларсан байдал болон сонгуулийн санхүүжилтийн асуудалтай холбон тайлбарлаж байсан.

Сонгогчдын нэрийн жагсаалтад хийсэн мониторингийн тайлан

2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэсгийн хороодод хүргүүлсэн Сонгогчдын нэрийн жагсаалтад мониторингийн аргачлалын дагуу хяналт тавихад юуны түрүүнд мэдээлэл өгөхөөс татгалзах, сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах бололцоо олгосон ч аргачлалын дагуу нягтлах шаардлагатай сонгогчдын мэдээллийг ажиглагч зөвхөн цээжилж тогтоохоос өөрөөр авч хянах боломжгүй болгох зэргээр хүндрэл учруулах тохиолдол нэлээд учирсан. Түүнчлэн сонгуульд ажиглалт хийж буй ТББ-ын хувьд сонгогчдын нэрийн жагсаалтын зөвхөн цаасан хувилбартай танилцах боломжтой байгаа нь сонгогч өөр хаяг, эсвэл өөр хэсгийн хороонд давхар бүртгэгдсэн эсэхийг шалгах бололцоог хумьж байна. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 22-16, 22-13 дугаар хэсгийн хороод нийт сонгогчдын тоо, “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогчдын тоо болон санал өгөх сонгогчдын тоог мэдээлээгүй, сонгогчдын нэрийн жагсаалттай танилцуулахаас татгалзсан. 8-р хорооны 22-22, 12-р хорооны 22-30, 5-р хорооны 22-12, 22-р хорооны 23-44, 23-45 дугаар хэсгийн хороод “түр хасав” төлөвтэй бүртгэгдэн сонгогчдын тоог мөн өгөөгүй.

Санал авах, тоолох үйл ажиллагааны ажиглалтын тайлан

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль нь КОВИД-19-ийн цар тахал нүүрлэсэн онцгой хүнд нөхцөлд болсонтой холбоотойгоор Монгол Улсад суурин ажилладаг зарим олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын цөөн тооны ажиглагчдаас өөр олон улсын ажиглагчдын оролцоогүйгээр болсон онцлогтой сонгууль байв. Үүнээс үүдэн сонгуульд хөндлөнгийн хяналт хийсэн олон жилийн туршлагатай, зохих аргачлалыг эзэмшсэн, олон нийтэд бие даасан байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж танигдсан дотоодын иргэний нийгмийн байгууллагуудын хяналт оролцоо өмнөх сонгуулиудаас илүү чухалд тавигдсан гэж үзэж болно. Энэхүү амаргүй нөхцөлд тус сүлжээний зүгээс УИХ-ын сонгуулийн 112 хэсэгт 203 ажиглагч томилж, 26 зохицуулагч, багийн ахлагч сонгуулийн өдөр 24 цагийн турш тасралтгүй ажиллан Та бүхэнд ажиглалтын тайлангаа товчлон хүргэж байна.

Фэйсбүүк дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг

Ардчилсан сонгуульд өрсөлдөөний тэгш гараа буюу сонгуулийн кампанит ажил явуулах нөхцөл тэнцвэртэй байх нь туйлын чухал юм. Сонгуульд оролцогч талуудын хувьд нэг талаас, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сонгогчдод саадгүй хүрч ажиллах бололцоо нөхцөл бүрдсэн байх ёстой. Нөгөө талаас, мэдээллийн экосистемд аль нэг тал хэт давамгайлахгүй, сонгогч бүх талын тэнцвэртэй мэдээлэл хүлээн авах бололцоо бүрдэх учиртай. Энэ нөхцөлийг хангахын тулд улс орнууд сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах асуудлыг нарийвчлан зохицуулж сонгогчдыг төөрөгдүүлэх мэдээлэл цацагдах, мөнгөтэй талууд хэт давамгайлахаас сэргийлэх, аливаа төлбөртэй мэдээллийн эх сурвалжийн ил тод байдлыг хангах гэх мэт янз бүрийн арга хэмжээг тусгасан байдаг. Европын цөөнгүй оронд сонгуулийн төлбөртэй сурталчилгааг нэг мөр хориглосон нь ч бий. Харин цахим орчинд сонгуулийн сурталчилгааг шударга сонгуулийн зарчимд нийцүүлэн хэрхэн зохицуулах асуудал олон улсад нэлээд маргаан дагуулж буй сэдэв болоод байгаа билээ.

Телевизийн сурталчилгааны мониторинг

Телевиз Зөрчил илэрсэн огноо Төлбөртэй сурталчилгааны хугацаа Хэтэрсэн хугацаа
MN25 2020.06.21 1:04:16 0:04:16
NTV 2020.06.20 1:02:48 0:02:48
TV9 2020.06.16 2:01:26 1:01:26
UBS 2020.06.18 1:15:54 0:15:54
UBS 2020.06.19 1:17:21 0:17:21
UBS 2020.06.20. 1:16:23 0:16:23
UBS 2020.06.22 1:08:29 0:08:29

Мониторингийг 2008, 2012, 2016 оны УИХ-ын, 2005, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн аргачлалд тулгуурлан 2019 оны МУИХСтХ, 2006 оны Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, 2020 оны СЕХ, ХХЗХ-ны хамтран баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д нийцүүлэн боловсруулсан арга зүйн дагуу хийж, мэдээллийг SPSS20, EXCEL программд оруулан нэгтгэн боловсруулав. Мониторингид МҮОНТ, TV9 телевиз (I суваг), MN25 суваг телевиз (I суваг), UBS (I суваг), NTV телевиз (I суваг) гэсэн 5 телевизийг хамруулав.1 Дээрх телевизүүдийг сонгохдоо олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, зах зээлд дөрвөөс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй зэрэг шалгуурыг үндэслэл болголоо. Телевизийн мониторингийг хуульд заасан албан ёсны сурталчилгааны үе буюу 6 дугаар сарын 2-22-ны өдөр, сурталчилгаа зогссон үе буюу 6 дугаар сарын 23-ны өдөр гэсэн үндсэн хоёр үечлэлээр хийлээ.

УИХ-ын сонгуульд иргэний нийгмийн АЖИГЛАГЧААР АЖИЛЛАСАН залуус батламжаа гардан авлаа

Иргэний нийгмийн хөндлөнгийн ажиглалт гэдэг нь ямар нэгэн нам, улс төрөөс хараат бусаар сонгуульд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн үйл явцад зөрчил будлиан гарахаас сэргийлж шударгаар зохион байгуулахад хувь нэмрээ оруулах зорилготой сайн дурын үйл ажиллагаа юм.

Монгол улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн ирц бүртгэлийн мэдээ /22.00 цаг/

Тойргийн дугаар Аймаг, дүүргийн нэр Мандатын тоо Хэсгийн тоо Үндсэн сонгогчийн тоо Түр хасав-аас сэргээсэн Нийт сонгогчийн тоо Санал өгсөн хүний тоо Нийт сонгогчоос %
1 Архангай 3 105 61194 33 61227 45469 74.26%
2 Баян-Өлгий 3 96 59386 208 59594 49993 83.89%

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал

“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,” “Эх орончдын нэгдсэн нам”-аас бусад нам, эвслийн зардлын хураангуй тайлан байршсан. Мөн нийт нэр дэвшигчдийн 453 нь буюу 74.7% нь зардлын ХУРААНГУЙ тайланг нийтэлсэн байна. Үүнээс МАН-ын нэр дэвшигч 68, АН 69, Зөв хүн электорат 45 нэр дэвшигч зардлаа тайлагнажээ. Түүнчлэн Та бидний эвсэл 52, ШИНЭ эвсэл 42, Ногоон нам 15-аас 4, Зон олны нам 30-аас 27, Сахигтун! ҮХ 19 – 34-өөс 23, Их эв нам – 1-ээс 1 нэр дэвшигч тус тус зардлын тайлангаа ирүүлсэн байна.

Телевизийн мониторинг

Нийт сонгуультай холбоотой мэдээллийг агуулгын хувьд ангилан үзвэл 62% нь захиалгатай буюу төлбөртэй сурталчилгаа, 16 хувь нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 11% хувь нь далд сурталчилгаа байв. Харин үлдсэн 11% нь ажлаа тайлагнасан талаарх мэдээлэл эзэлжээ. МҮОНТ болон бусад арилжааны телевизүүд 6-7 нам эвсэлд түлхүү цаг оноосон нь мониторингоор илрэв. МҮОНТ хуулийнхаа дагуу нам, эвслүүдэд ойролцоо цаг оноожээ. Тус телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цаг МАН-д оногдсон нь 17%-ийг эзэлсэн бол ойролцоо буюу 15%-ийг АН-д оноожээ. Харин бие даагчдад хуваарилсан цаг 16%-тай тэнцэв.

Pages

Сонгууль

Subscribe to Сонгууль 2020