Сүлжээний гишүүн Глоб интернэшнл төв нь УИХ—ын 2016 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Мониторингийн зорилго нь УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингд МҮОНТ, ТV9, MN25, ТV5, UBS гэсэн 5 телевизийг хамруулахаар сонгов. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон зэрэг шалгуурыг үндэслэв.
6 сарын 8-28-ныг дуустал үргэлжлэх 5 үе шаттай хийгдэж буй судалгааны 6 сарын 8-10 өдрийг хүртэлх сурталчилгааны өмнөх үе болон албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойших 6 сарын 11-13-ны хооронд хийгдсэн судалгааны дүнг танилцуулж байна.
I үе /6 дугаар сарын 02-07/
|
||||||
ТВ
|
МҮОНТ
|
TV9
|
MN25
|
NTV
|
UBS
|
|
Нийт эфирийн цаг
|
102:00:00
|
98:20:00
|
100:50:02
|
114:00:00
|
107:19:13
|
|
Сонгуультай холбоотой мэдээлэл
|
32%
|
15%
|
12%
|
7%
|
5%
|
Сурталчилгааны өмнө үе буюу 6 сарын 08-10
1. Судалгааны хугацаанд 5 телевизийн 271 цаг 05 минут 59 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 36 цаг 21 минут 46 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 39%-ийг АН, 15%-ийг МАН-ын мэдээлэл эзэлсэн байна. Харин бусад телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 51%-иар давамгайлжээ. Таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр АН 53%, МАН 31%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 22% байсан бол “TV9” телевиз намуудад хуваарилсан цагийнхаа 6%-ийг оноосон байна.
Сонгуультай холбоотой мэдээллийн захиалгатай /төлбөртэй/ нэвтрүүлэгт зарцуулсан цаг
I үе /6 дугаар сарын 02-07/
|
||||||
ТВ
|
МҮОНТ
|
TV9
|
MN25
|
NTV
|
UBS
|
|
Хувь
|
93%
|
29%
|
32%
|
37%
|
52%
|
2. Нийт 5 телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл давамгайлсан нь 64% байна. МҮОНТ-ийн мэдээллийн 75% нь төвийг сахисан хандлагатай байсан бол сөрөг мэдээлэл илэрсэнгүй. “25 дугаар суваг” телевизийн мэдээллийн 50% нь эерэг хандлагатай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт бол ТV9 телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл 40%-тай байв. Бусад телевизүүдийн мэдээллийн 80-аас дээш хувь нь эерэг хандлагатай байна. Энэ нь нам эвсэл, нэр дэвшигчийг агуулгын хувьд хэтэрхий дэмжсэн агуулгатай байгаа нь харагдаж байгаа юм.
Сонгуультай холбоотой мэдээллийн өнгө аяс
I үе /6 дугаар сарын 02-07/
|
||||||
ТВ
|
МҮОНТ
|
TV9
|
MN25
|
NTV
|
UBS
|
|
Эерэг
|
2%
|
4%
|
56%
|
48%
|
73%
|
|
Төвийг сахисан
|
83% | 95% | 35% | 48% | 19% | |
Сөрөг | 9% | 0% | 9% | 2% | 8% |
3. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл ихээр цацагдаж байв. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээлэлд далд сурталчилгаа 82%-ийг эзэлж байсан бол “25 дугаар суваг” телевизэд 92% байв.
Сонгуультай холбоотой мэдээллийн далд сурталчилгаанд зарцуулсан цаг
I үе /6 дугаар сарын 02-07/
|
||||||
ТВ
|
МҮОНТ
|
TV9
|
MN25
|
NTV
|
UBS
|
|
Хувь
|
0.1%
|
20%
|
8%
|
16%
|
25%
|
4. Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд МАН 52%-иар тэргүүлж байгаа бол АН 19%-иар удаалж байна.
5.Телевизүүд сонгогчдын боловсролд анхаарал хандуулах нь сул байна. Тайлангийн хугацаанд МҮОНТ-ээр энэ төрлийн нэвтрүүлэг цацаагүй бол TV9 телевиз 14 минут 31 секундийг сонгогчдын боловсролд зориулсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан юм.
Сонгуультай холбоотой мэдээллийн Сонгогчдын боловсролд зарцуулсан цаг
I үе /6 дугаар сарын 02-07/
|
||||||
ТВ
|
МҮОНТ
|
TV9
|
MN25
|
NTV
|
UBS
|
|
Хувь
|
3%
|
35%
|
25%
|
37%
|
4%
|
Албан ёсны сурталчилга эхэлсэн үе 6 сарын 11-13
1. Судалгааны хугацаанд 5 телевизийн 268 цаг 43 минут 20 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 39 цаг 38 минут 44 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх дүнтэй харьцуулахад МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн хэмжээ огцом өссөн бол арилжааны бусад телевизүүдэд сонгуультай холбоотой мэдээллийн тоо буурсан хандлага ажиглагдлаа.
Телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл 37%-иар давамгайлсан хэвээр байна. Харин эрх баригч АН дундаж дүнгээр 30%-г эзэлж байна.
Телевизүүд тэгш хандах үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Тухайлбал МАН 37%-иар давамгайлсан хэвээр байгаа бол АН мэдээлэл 30%-тай байна. Харин бие даагчдад зарцуулсан цаг нь дундаж дүнгээр 3 %-тай байна.
2. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш эерэг өнгө аястай мэдээлэл өссөн нь ажиглагдлаа. МҮОНТ-ийн төвийг сахисан мэдээлэл буурч эерэг хандлагатай мэдээлэл 25-46% болж өссөн үзүүлэлт гарчээ. ТV9 телевизийн сөрөг мэдээллийн хувь 40-6% болтол эрс буурч, эерэг өнгө аястай мэдээллийн тоо өссөн байна.
3. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл ихээр цацагдаж байсан. Сурталчилгаа эхэлснээс хойш тухайлбал 25-р суваг телевизийн далд сурталчилгаа 92-40% хүртэл, UBS телевиз 80-4% хүртэл буурсан дүн гарчээ.
4. Албан ёсны сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн телевизүүдээр сонгогчдын боловсролд анхаарч эхэлсэн. Сонгогчдын боловсролд хамгийн их цаг зарцуулсан нь МҮОНТ, ТV9 телевиз байна.
Б. Онон