Нэгэн зүйл, Монголчууд Та бид оюуны өндөр чадамжтай, алсын хараатай, эр зоригтой, дэлхийн их гүрнийг байгуулж явсан түүхтэй агуу их ард түмэн мөн билээ. Эцэг өвгөд маань уудам тэнүүн газар нутгаа Оюутолгой, Таван толгойн зэс нүүрсийн нөөцтэй нь, Гачуурт, Төмөртэй, Асгат, Хөшөөтийн алт. төмөр, мөнгө, нүүрсийн нөөцтэй нь. Мардай, Тамсагийн уран, нефтийн баялагтай нь Та бидэнд бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээжээ. Энэ их өв хөрөнгөтэй. баялаг соёл уламжлалтай улсын иргэд дэлхийн аль ч улс гүрний хүмүүсээс илүү баян тансаг, илүү аз жаргалтай, амар амгалан, эрүүл саруул амьдрах бүрэн эрхтэй билээ.
Нэгэн зүйл, Одоо хувь заяаныхаа эзэн нь болох, үр хүүхэддээ баталгаатай ирээдүйг нь бүтээн өгөх, ахмад буурлуудаа дутагдаж гачигдах зүйлгүй, сэтгэл санааг нь амар амгалан байлгах, хүн бүрийг баталгаатай ажлын байртай болгох, бүгдээрээ орлогын найдвартай эх үүсвэртэй болох улс төр, нийгэм, эдийн засгийн цогц бодлого үгүйлэгдэж байна. Хөгжлийн хувьсгал хийх зорилго бүхий бодлого боловсруулан хэрэгжүүлснээр Та бид энхрий хайрт Монгол орноо хоцрогдсон орны арчаагүй байдлаас гаргаж, хөгжилтэй орны нэр хүндтэй байр сууринд аваачих бололцоотой болно.
Нэгэн зүйл, Монголын ард түмэн төрдөө итгэх итгэлзэ сэргээхийн тулд тогтвортойгоор засаглаж чадах, бүлэг фракцид хуваагдаагүй, эв нэгдэлтэй байх чадвартай, олигархуудын эрх ашигт барьцаалагдаагүй, ард түмнийхээ зовлон жаргалыг мэддэг, тэднийхээ төлөө ажиллах чин хусэл эрмэлзэлтэй, тодорхой үзэл баримтлалтай улс төрийн хүчнийг хүсэн хүлээж байна. Тэд чухамхүү ийм хариуцлагатай улс төрийн хүчин эх орноо өнөөгийн хямралаас гаргаж, эмх замбараагүй байдлыг цэгцэлж чадна гэж үзэж байна.
Нэгэн зүйл, Та бид өнөөдрийн төрд шүүмжлэхээр, засч залруулахаар олон алдаа дутагдал байгааг сайн мэдэж байгаа. МАН ба АН нь хамтарч МАН-АН болоод ч тус тусдаа засаглаад ч улс орныг хямралт байдлаас гаргаж чадсангүйг нь, тэд улс орныг өр ширэнд улам баригдуулсан буруу бодлого хэрэгжүүлж ирснийг нь ч сайн мэднэ. Тиймээс МАХН нь УИХ-ын 2016 оны сонгуулиар Та бүхнийхээ дэмжлэгийг авч, эх орон, ирээдүй хойч үеийнхээ эрх ашгийг бодон хийж хэрэгжүүлэх томоохон бодлогоо тусгасан “Хөгжлийн хувьсгал” мөрийн хөтелбөрөө Танд толилуулж байна.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2016_Mongol_Ardyn_Khuvisgalt_Nam.pdf | 2.46 MB |