Төрийн үйл ажиллагааг үнэлэх нь:
Иргэдийн оролцоогүйгээс хөгжлийн төлөвлөлт бодитой биш, улсын төсөв үндэслэл муутай, зарцуулалт нь хяналтгүй явсаар авлига, тэгш бус байдал, ядуурал газар авч, хүний эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүд бүрэн хэрэгжихгүйгээр 25 жил өнгөрлөө.
Улсын их хуралд суудалтай намууд, тэдгээрээс байгуулсан Засгийн гсвруудын хариуцлагагүй хандлага эх орныг маань үлэмж хэмжээний өрөнд унагааж, далтуурлын эрмэг дээр авчирч, Монгол Улсын баялаг, ард түмний хувъ заяа, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өрийн баръцаанд орууллаа.
Ард түмнийхээ итгэлийг даахаа больсон засаг барьц алдаж, хүний улс төр, иргэний эрх, эрх чөлөөнд халдах зам руу гулсан орж байна.
2016-2020 онд зонхилох эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал:
Улсын маань эдийн засгийн өсөлт 2015 онд 2,3% хүртэл буурч, 2016 онд 0,1%, 2017 онд 0,5% болох төлөвтэй байна. 2016 онд нийт гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ээс хоёр дахин, гадаад валютын нөөцөөс хорь дахин давж, 22 тэрбум ам.долларт хүрэв. Гадаад валютын нөөц 4 тэрбум ам. доллар байснаа 1,3 тэрбум болж, гадны юмаар амъдардаг бидний импортын хэрэгцээг хангахаа болив. Улсын төсвөөс эргэн төлөгдөх өрийн нийт хэмжээ ирэх 4 жилд ДНБ-ний 62-54 хувътай тэнцэнэ. 2016 оны өрийн төлбөрт 500 сая ам. доллар өгнө. Энэ нъ иргэдийн маань нийгмийн хамгаалалд зарцуулах мөнгөнөөс хоёр дахин илүү юм. 2017 онд Засгийн газрын өрийн төлбөр 2,2 их наяд төгрөг болох тооцоотой. Хувийн хэвшлийн өр төлбөрийг нэмвэл 6,4 их наяд төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй болно. Гэтэл 2017 оны төсвийн зарлага хашаа ч хүрэхгүй 7,9 их наяд төгрөгөөр төсөөлөгдөж байна. Сангийн яам 2017-2018 оны төсвийн төсөөлөлдөө эдийн засгийн өсөлтийг 6,8%-иар, төсвийн зарлагыг 7,9 их наяд төгрөгөөр харж байгаа боловч ойрын төлөв туйлын эгзэгтэй байна.
АЛСЫН ХАРАА
Ард түмэндээ үнэнч асралт төртэй,
Эрүүл энх, эрдэм номтой, эд хөрөнгөтэй, эрх үүрэгтэй иргэдтэй,
Эх дэлхийгээ өн эртний ёсоор энхрийлэн хайрладаг хүн ардтай,
Орчлонг цогцоор нь ухаарч мэдэрдэг бодь сэтгэлтэй,
Хамтын оршихуй, нийтийн тусыг эрхэмлэсэн эвсэг, бат бэх улс үндэстэн болно.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2016_Irgenii_Khudulguunii_Nam.pdf | 5.7 MB |