2016 - Иргэний Зориг Ногоон Намын мөрийн хөтөлбөр

Яагаад ИЗНН-ын Мөрийн хөтөлбөрийг бид “АМЬДРАЛ” гэж нэрлэсэн бэ?

Яагаад энэ хэсэг макро эдийн засгийн, тэр болгон та бид сонирхоод байдаггүй ДНБ, улсын төсвийн орлого, зарлага мөнгөний нийлуүлэлт гэх мэт үзүүлэлтүүдээр биш, харин иргэн Таны амьдрах орчин, Таны эрүүл мэнд, боловсрол, Таны хоол хүнс, Таны амьдардаг хот, аймаг орон нутгийн байдал гэх мэт үзүүлэлтээр эхэлж байна?

Яагаад гэвэл эдгээр нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны тоо, баримтууд бөгөөд цаашид хэрхэх талаар дүгнэлт, бодлого арга замыг тодорхойлох үндэс болж өгдөг.

Яагаад гэвэл иргэн Та болон Таны үр хүүхдийн эвдрээгүй, сүйтгэгдээгүй байгаль орчинд, эрүүл сайхан амьдрах жам ёсны эрхийг ДНБ, эсвэл хичнээн сая тонн нүүрс, зэс, алт гэх мэт хуурай үзүүлэлтээр хангахгүй юм.

Яагаад гэвэл Таны болон Танай гэр бүлийн сайхан амьдрал нь баг, сум хороод, аймаг, хот, улмаар улс, үндэстний хөгжпийн суурь нь юм.

Тийм ч учраас ИЗНН Таны амьдралын, Таны амьдралд шууд хамааралтай тоо баримтууд дээр тулгуурлан “АМЬДРАЛ” мөрийн хөтөлбөрийн гол үндэслэл, нотолгоо болгож байгаа бөгөөд энэ нь улс төрийн бусад намуудын бодлогын бичиг баримтаас ялгарах онцлог болж өгч байгаа юм.

Тийм ч учраас ИЗНН-ын бодит амьдрал дээр суурилсан Мөрийн хөтөлбөр нь “Иргэдээрээ овоглосон, Иргэдийн төлөө, Иргэд хэрэгжүүлэх Мөрийн хөтөлбөр хэмээн нэрлэгдэж байгаа юм.

Тийм учраас ИЗНН 2012 оны УИХ-ын сонгуулийн “Амьдрал” мөрийн хөтөлбөрөө дахин шинэчилж, сонгогч Таньд өргөн барьж байна.

ХавсралтХэмжээ
PDF icon Election_Agenda_2016_Irgenii_Zorig_Nogoon_Nam.pdf19.29 MB

Сонгууль