2016 - Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслийн мөрийн хөтөлбөр

НЭГДМЭЛ АРД ТҮМЭН ЯЛАГДАШГҮЙ!

Өнөөгийн түүхэн цаг үеийн тулгамдсан дуудлагад хариулахаар зориг шулуудаж, үзэл санаа, хүсэл зоригоороо эвлэлдэн нэгдсэн бидний хүмүүс “Тусгаар тогтнол эв нэгдэл” Эвсэл байгуулан 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох Мөрийн Хөтөлбөрө ард түмэндээ толилуулж байна.

Хэрэв эрх баригч хүчин үүрэг хариуцлагаа умартан, төр болон нийгмийг удирдах чадвараа бүрэн гээж, нийгмийг хямрал мухардалд оруулж, чингэхдээ олон арван жилийн турш ард түмнээ хууран мэхэлж ирсэн тохиолдолд түүнийг халж орлох улс төрийн шинэ хүчин төрдөг нь аль ч нийгмийн жам юм. Өнөөдөр тэр цаг нь болж, Монголын ард түмэн өнөө болон хойч үеийнхээ өмнө, монгол үндэстнийхээ өмнө хариуцлага хүлээх чадвартай, ирж буй шинэ цагийн дуудлагыг хэрэгжүүлж чадах улс төрийн шинэ хүчнийг хүсэн хүлээх болов.

Монголчууд бид сэтгэлгээ, үйлдлийнхээ саад тотгорыг давж, үндэсний хийгээд нийгмийн эрх ашгаа ухамсарлан, орчин үеийн тэргүүний үзэл санаанд тулгуурлан, цаг үеийн жам ёс, хандлагад нийцүүлэн, Монгол үндэстний оршихуйн шинэ замыг тодорхойлох САЙН ЦАГ ИРЛЭЭ.

Монголчууд бид Сайн цагийн зайлшгүй түүхэн хандлагыг наашлуулахын тулд ухаарч сэхээрэн, эргэцүүлэн бодож, шинээр сэтгэж үйлдэн муу муухайг зайлуулж, ирээдүйн сайн үйлийг бүтээж, үүний тулд нийгмийн өндөр идэвхи гарган, нэгдэн нягтарч, хамтран зүтгэх шинэ үйлсийг эхлүүлэх цаг үеийн дуудлагад бид хариулж байна.

ХавсралтХэмжээ
PDF icon Election_Agenda_2016_Tusgaar_togtnol_ev_negdel_evsel.pdf9.47 MB

Сонгууль