Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаанд тулгуурласан нийгмийн хөгжилд монголын ард түмнийг анхлан уриалан дуудсан улс төрийн хүчнүүдийн нэгдэл болох Ардчилсан нам:
	- Үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хун, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо нотлон;
 
	- Хүний жам ёсны, заяагдмал эрх, хувийн өмч, төрийн хязгаарлагдмал оролцоо, төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо, иргэний нээлттэй нийгэм, жендерийн тэгш байдал зэрэг Ардчилсан Намын тулгуур үнэт зүйлсийг шалгуур болгон;
 
	- “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд Ардчилсан Намын гишүүд, дэмжигчид, олон нийтийн санал санаачлагад тулгуурлан;
 
	- “Сонгуулийн тухай хууль”,“Монгол улсын тоггвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-д нийцүүлэн;
 
	- Монгол төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэн
 
УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогч танд толилуулж байна.