Монголын эх орончид эвлэлдэн нэгдэж, сонгуулийн хувьсгалаар эх оронч төрөө цогцлоож, улс, үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдэлсэн эх оронч бодлого баримтална гэсэн намынхаа амин үзэл санааг хэрэгжүүлэх зорилго өвөртлөн 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байна. Бид ардчилал, шударга ёсны зарчимтай, үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, эв нэгдлийг сахин хамгаалагч, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хэрэгжүүлэгч, чөлөөт ардчилсан үзэл баримтлал бүхий нийгэмд нээлттэй баруун төвийн намын хувьд өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүйн хямрал, байгаль орчны сүйрэл, шударга ёсны гажуудал, ардчиллын мухардал, сэтгэлгээний хоцрогдлыг засахад Монгол Улсад зарчмын цоо шинэ хандлага буюу хувьсгалт өөрчлөлт шинэчлэлт шаардлагатай гэж үзнэ.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2012_Ekh_Oronchdiin_Negdsen_Nam.pdf | 345.52 KB |