Манай нам Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний хөгжлийг дээдлэн, шинэ үеийн соёл иргэншил хууль зүйт нийгмийг цогцлоон байгуулахын төлөө байна.
Монгол улс ардчилал, зах зээлийн нийгмийн хөгжлийг сонгосон сүүлчийн 20 гаруй жилд монголчуудын улс төрийн амьдралд үлэмж өөрчлөлт орлоо. Монголчууд улс төрийн тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар олж авч төр улсын хэргээ өөрсдөө шийдвэрлэдэг боллоо. Нйигэм, эдийн засгийн салбарт үлэмж өөрчлөлт, ахиц гарч байгаа ч гэсэн нийгмийн баялгийг шударгаар хуваарилах зарчим хэрэгжихгүй байгаагаас нам дамнасан улс төр - эдийн засгийн бүлэглэл, тэднийг тойрсон цөөн хүн хэт баяжиж, харин ард иргэд маань ядууралд нэрвэгдэж байна.
Улс төр - эдийн засгийн бүлэглэлийнхэн нийгэм, улс төрийн амьдралын бүх салбарт ноёрхолоо тогтоохдоо Монгол орны ашигт малтмалын арвин баялагт шунасан гадаад улс, үндэстэн дамнасан корпорациудад үйлчлэх болсноор Монголын ардчилал, Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2012_Ekh_Oron_Nam.pdf | 707.69 KB |