2012 - Хөгжлийн Хөтөлбөр Намын мөрийн хөтөлбөр

Төр бол бодлого хэрэгжүүлдэг, нөхцөл хангадаг, стандарт тогтоодог, үйлчилгээ үзүүлдэг оюуны талбар. Гэтэл өнөөгийн төр маань материаллаг хэлбэр лүү гуйваад орчихсоноос шалтгаалж материаллаг сонирхол давамгайлсан, хувь хүмүүсийн материаллаг сонирхол хангагдах таатай хөрс суурь болон хувирсан байна.

Төрийг - эрх ашиг сонирхолыг хангадаг эрх мэдлээс холдуулъя, мөнгө санхүүтэй холбоотой бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хэлбэрээс нь салгая Төрийг-бодлого, нөхцөл, стандарт, үйлчилгээ гэсэн оюунлаг хэлбэрт нь оруулъя. Социализмын 70-н жил, Ардчилалын 20-н жил, нийт 90-н жил Монголд оршин тогтносон зүүний социал үзэл баримтлалын тогтолцооноос барууны либерал үзэл баримтлалын тогтолцоонд оруулах Төрийн шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд

  1. Төрөөс аливаа бизнесийн үйл ажиллагааны эрх зөвшөөрөл олгодог явдлыг бүрэн хязгаарлах хууль эрхзүйн орчныг бий болгоно.
  2. Төр ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой эрх болон өмч эзэмшдэг явдлыг хуулиар хориглож, үүнтэй холбогдох нийгмийн бүх салбарт өмч хувьчлалыг бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
  3. Төсвийн хөрөнгөөр аливаа бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулалт, санхүүжилт хийгддэг явдлыг хуулиар хориглон зохицуулалт хийнэ.
ХавсралтХэмжээ
PDF icon Election_Agenda_2012_Khugjiliin_Khutulbur_Nam.pdf256.32 KB

Сонгууль