Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ хэмээн манай нам үзэж байна. Энэхүү түүхэн сорилт нь улс үндэстний эрх ашгийг дээдэлсэн, иргэний нийгмийг төлөвшүүлэх, бодит ардчиллыг тогтоох стратегийн зорилгоор тодорхойлогдоно. Үүний тулд:
Улс төрийн тогтолцооны өнөөгийн гаж бүтэц, үйл ажиллагаа, арга барил зэрэг нь бүхэлдээ шинэ Үндсэн хууль нэгэнт амьдрал, практикт нийцэхгүй болсны баталгаа хэмээн үзэж Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэж үзнэ.
Шилжилтийн үед эрх мэдлийг авилга, хээл хахуулийн аргаар авсан улс төрийн тодорхой бүлэглэл, бие хүмүүсийн хуйвалдааныг таслан зогсоож, тэдэнтэй хуулийн дагуу хариуцлага тооцох, тэднийг улс төрийн талбараас шударгаар зайлуулах хос зорилтыг хэрэгжүүлэх түүхэн шаардлага, зайлшгүй зорилт Монголын улс төрд тулгараад байна.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2012_Mongolyn_Social_Democrat_Nam.pdf | 594.34 KB |