Сонгуулийг хянах иргэдийн саналын хайрцаг ажиллуулна

“Иргэдийн Шудрага Шүүх” ТББ сонгуулийн тойрог, хэсгийн хороо бүрт иргэд, сонгогчдын санал хүсэлтийг авах хайрцаг байрлуулж мэдээллийн мөрөөр төрийн байгууллага ямар арга хэмжээ авч байгаа талаар Монголын Үндэсний Радио Телевизийн мэдээллийн төвд өдөр бүр хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдээлж байх гэнэ.

Энэ нь сонгуулийг шударга явуулахад иргэний хяналт бий болгож байгаа юм гэж Монгол Ньюс мэдээллийн төвд өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-ын тэргүүн Бат-Ялалт мэдэгдлээ.

Тус ТББ нь сонгуулийг шударга явуулахад иргэдийн хяналт оролцоог сайжруулах энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахын тулд МҮОНРТ, ЦЕГ, АТГ, СЕХ гэх байгууллагуудтай таван талт гэрээ байгуулах гэнэ.

Одоогоор МҮОНРТ-тэй гэрээний нөхцөлөө тохирчихоод байгаа бөгөөд бусад төрийн гурван байгууллага тэдний үйл ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа гэж Бат-Ялалт мэдэгдлээ.

Сонгууль