“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Гүржийн Шударга сонгууль, ардчиллын төлөөх олон улсын нийгэмлэгийн мэргэжилтэн Екатрина Сираже-Дилаунийн тавьсан илтгэл
Шударга Сонгууль, Ардчилалын Олон Улсын Нийгэмлэг (IFSED)-ийн тухай
Шударга Сонгууль, Ардчилалын Олон Улсын Нийгэмлэг (IFSED) нь төрийн бус, нам бус, ашгийн бус байгууллага бөгөөд 1995 онд байгуулагдсанаасаа хойш Гүржэд сонгууль бүрт бүрэн хэмжээний хяналт тавих үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Мөн олон улсын сонгуулийн ажиглалт хийх ажиллагаанд оролцож Украйн, Азербайджан, Армен, АНУ, Киргизстан, Албани, Казакстан, Норвеги улсуудад сонгуулийн хяналт хийж байсан. Шударга Сонгууль, Ардчилалын Олон Улсын Нийгэмлэг нь 5 удаагийн сонгуульд сонгогчдын санал давхар тоолох аргыг хэрэглэсэн Гүржийн цорын ганц байгууллага юм. Үүнд: 2003 оны их хурлын сонгууль, 2004 оны Ерөнхийлөгчийн болон их хурлын ээлжит бус сонгууль, 2006 оны орон нутгийн сонгууль, 2008 оны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль. Давхар ажиглалтын аргын үр дүнд үндэслэж, IFSED сонгуулийн үр дүнгийн талаар олон нийтийг бодитой мэдээллээр хангасан.
Сонгуулийн хяналтаас гадна IFSED нь Гүржийн ардчилсан хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн нь ихэвчлэн засгийн газрын үйл ажиллагааг хянах, үүрэг хариуцлага, ил тод байдлыг хангах замаар иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилготой төслүүд байсан.
Эхлээд 2004 оны 6 сард, дараа нь 2007 онд IFSED нь зорилго, стратеги бодлогоо эргэн харж тэргүүний зорилтоо тодорхойлж, Гүржийн ардчилсан үйл явцыг дэмжих шинэ хөтөлбөрүүд боловсруулсан. IFSED -ийн 2007-2009 оны стратегийн гол чиглэл нь засгийн газрын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, Гүржийн сонгуулийн үйл явцыг хянах, боловсронгуй болгох, сонгуулийн эрхийг хамгаалах, ардчиллын төлөө ажилладаг олон улсын байгууллагуудад нэгдэж тэднээс хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудыг улсдаа хэрэгжүүлэхийг дэмжих юм.
IFSED-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг байгууллагын дараах сайтаас http://www.isfed.ge Гүрж, Англи хэлээр авах боломжтой.
Гүржийн Сонгогчдын Нэгдсэн Жагсаалтын тухай
Гүржэд сонгогчдын нэрсийн жагсаалт нь сонгуулийн гол асуудал болоод байгаа бөгөөд жагсаалтын үнэн зөв бус байдал нь сонгууль шударга бус явагдах шалтгаан болох аюултай. Нэн ялангуяа, энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд болж өнгөрсөн сонгуулиудад хамгийн ярвигтай бэрхшээлүүдийн нэг байлаа. Сонгогчдын нэрийн нэгдсэн жагсаалтад байх сонгогчдын тоо нэг сонгуулиас нөгөөд байнга өөрчлөгчөж ирсэн. Дараах хүснэгтээс өнгөрсөн жилүүдэд нэгдсэн жагсаалтад орсон сонгогчдын тоог харна уу.
Жил | Сонгуулийн төрөл | Бүртгэгдсэн сонгогчид |
1992 | Их Хурлын | 3.466.677 |
1995 | Их Хурлын | 3.121.075 |
1995 | Ерөнхийлөгчийн | 3.106.557 |
1999 | Их Хурлын | 3.143.851 |
2000 | Ерөнхийлөгчийн | 3.088.925 |
2003 | Их Хурлын | 3.178.593 |
2004 | Ерөнхийлөгчийн | 2.231.986 |
2004 | Их Хурлын | 2.343.087 |
2006 | Орон нутгийн засгийн газрын | 3.205.634 |
2007 | Ерөнхийлөгчийн ээлжит бус | 3.527.964 |
Тэмдэглэл: Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
Сонгуулийг шударга явуулахад чухал нөлөөтэй сонгогдчын нэрийн жагсаалтыг сонгуулийн үйл явцын үе шат бүрт тодорхой стратеги, аргачлал дээр үндэслэж шинэчилж ирсэн.
2003 оны Их Хурлын сонгуулийн үеэр сонгогчдын нэгдсэн жагсаалтад янз бүрийн зөрчил ажиглагдсан нь энэ асуудалд анхаарлаа хандуулахад хүргэсэн. Сонгуулийн хуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэгтгэх, шалгах ажлыг засгийн газрын нэгжүүдэд үүрэг болгон өгсөн. Гэвч аль нэгж нь ямар ажлыг хариуцаж байгаа нь тодорхойгүй байсан нь иргэний нийгмийн байгууллагууд үүнд хяналт тавихад хүндрэл учруулж байсан. Сарнайн Хувьсгалын дараа Ерөнхийлөгчийн урьдчилсан сонгууль, Их Хурлын дахин сонгуулийг шударга, ардчилсан байдлаар зохион байгуулах асуудал нь төрийнхний хуьд чухал асуудал болоод байв.
2004 оны 1 сарын 4-ний Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад сонгогчдын нэрийн жагсаалтын цэгцлэх зорилгоор сонгогчдын урьдчилсан бүртгэл дээр үндэслэн шинээр жагсаалт гаргасан. Мөн орон даяар хэвлэл мэдээллийн кампанит ажил явуулсны үр дүнд жагсаалтад шинээр 2 сая гаруй сонгогчид нэмэгдсэн. Мөн үүнтэй зэрэгцээд Сонгуулийн хуульд санал хураах өдөр сонгогчдыг бүртгэдэг болгосноор Гүржийн бүх иргэд санал өгөх эрхээ эдлэх боломжтой болсон. Ийм зохицуулалт хийснээр аль болох олон иргэдийг сонгуульд оролцох боломжоор хангаж байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ) сонгогчдын нэрийн жагсаалтыг компьютерт оруулж, нэг мэдээллийн баз үүсгэх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр мэдээллийн үнэн зөв байдлыг хялбаран нягталж шалгах боломж нээгдсэн ба үүний ачаар 2004 оны 3 сарын 28-ний Их хурлын дахин сонгуулиас өмнө олон тооны алдааг залруулсан байна. Мөн сонгуулийн өмнө сонгогчдыг бүртгэснээр сонгогчдын тоог эрс нэмэгдүүлсэн. Гэвч сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуулийн өмнөх үеийн болон санал хураах өдрийн мэдээлэл дээр үндэслэж гаргадаг учраас хууль ёсны бүх сонгогчдыг жагсаалтанд оруулж чадна гэсэн үг биш юм. Энэ нь сонгуулийн өмнө болон санал хураах өдөр бүртгэгдээгүй сонгогчид жагсаалтанд ороогүй болохыг илтгэж байгаа хэрэг юм.
Нэгдсэн мэдээллийн баз байхгүй учраас санал хураах өдөр сонгогчдыг бүртгэх нь сонгогчдыг давхар бүртгэх эрсдлийг авчирсан. Ерөнхийлөгчийн болон Их Хурлын дахин сонгуулийн үеээр нар барсан иргэдийг нэрсийн жагсаалтад оруулснаас гадна сонгогчдын санал өгөх хэсгийн тоог дутуу оруулжээ.
2005 оны 10 сарын 01-ний Их Хурлын сонгуулийн үеээр дээрхтэй адил хүндрэл гарч байсан. Энэ үед санал хураах өдөр бүртгэхийг сонгуулийн хуулиар хориглосон. Сонгуулийн ерөнхий хуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэгтгэхдээ зөвхөн сонгуулийн өмнөх үеийн бүртгэл болон Гүржийн Хууль Зүйн Яамны мэдээлэлд үндэслэхээр болсон. Гэвч энэ нь бүх сонгогчдыг сонгогчдын нэрсийн жагсаалтанд хамруулж чадна гэсэн үг биш юм. IFSED -ийн ажиглагчдын тооцоолсноор 2005 онд сонгогчдын 20 хувь нь нэгдсэн жагсаалтад хамрагдаагүй нь нотлогдсон. Үүний дүнд сонгогчдын нэрийн жагсаалтыг боловсронгуй болгох нь тулгамдсан асуудал мөн болохыг СЕХ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. 2005 онд СЕХ-оос 2006 оны орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад нэрийн жагсаалтыг үнэн зөв гаргах нь гол ажлын нэг болно гэж албан ёсоор мэдэгдсэн.
2006 онд сонгогчдын мэдээллийг боловсронгуй болгох зорилгоор төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулсны дотор тусгай зориулалтын програм хангамж зохиох, сонгогчдын нэгдсэн мэдээллийн баз шинээр хийх, сонгогчдын нэрсийн жагсаалтын электрон базад нэгтгэх, сонгогчдын нэрсийн жагсаалтыг төрөл бүрийн аргаар шалгах гэх мэт ажиллагаа орно. Мөн 2006 онд манай байгууллагаас сонгогчдын нэрийн жагсаалтанд аудит хийсэн. Гүржийн сонгогчдын 5 хувь нь дутуу, буруу бүртгэгдсэн мэдээлэл, үнэмлэхний дугаар давхцах, нэр нь бүтнээрээ байхгүй гэх мэт олон шалтгаанаар санал хураах өдөр сонгуулийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нь илэрсэн.
Сонгогчдын Нэгдсэн Бүртгэлийн эрх зүийн зохицуулалтын тухай
Гүржийн Үндсэн Хуулийн 9-р заалтад сонгогчдын нэрийн жагсаалтыг нэгтгэх, шинэчлэх, жагсаалтад сонгогч оруулах журмуудыг заасан байна. Үүнд санал хураах байр нь бүртгэсэн газартай нь адил байх ёстойг заажээ. 9-р заалт нь жагсаалтыг нэгтгэх, нийтэд ил тод болгох үүргийг Сонгуулийн Хэсгийн Хороонд хариуцуулан хэдий ч сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээллийг хэн нягтлан шалгах талаар заагаагүй байна. 9-р заалтын дагуу Гүржийн Хууль Зүйн Яам, орон нутгийн засгийн газар болон нэгжүүд, Гүржийн Цагаачлалын болон Суурьшлийн Яам, Батлан Хамгаалах Яам, Дотоод Хэргийн Яам, Гадаад Тагнуулын болон Улсын Аюулгүй Байдлын Тусгай Алба нь жилд 2 удаа (2 сарын 1, 8 сарын 1) СЕХ-нд сонгогчдын нэрсийн жагсаалтыг шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй. Эдгээр нэгжүүдийн гаргаж өгсөн мэдээлэл дээр үндэслэж СЕХ сонгогчдыг бүртгэж нэгдсэн жагсаалт гаргадаг.
Сонгуулийн ерөнхий журамд зааснаар гурван шатны сонгуулийн байгууллага – СЕХ, Дүүргийн болон Хэсгийн Сонгуулийн Хороод –сонгогчдын нэрсийн жагсаалтыг олон нийтэд хүргэх, мэдээлэх ажлыг хариуцна хэмээн заажээ. Сонгууль болох өдрийн өмнөх 12 хоногт жагсаалтад өөрчлөлт хийхийг хориглох ба зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилж болно.
Мөн олон нийтэд зориулж нэгтгэсэн жагсаалтыг СЕХ-ны вэб сайтад байрлуулдаг бөгөөд урьдчилсан болон эцсийн жагсаалтыг сонгуульд оролцогч талуудад бүгдэд нь өгдөг.
2008 оны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг угтан сонгогчдын нэрсийн жагсаалтыг боловсронгуй болгох СЕХ-ны стратеги
2007 оны намар СЕХ сонгогчдын нэрсийн жагсаалтыг шинэчлэн боловсруулах шийдвэр гаргаж үүнтэй холбоотойгоор дээр дурьдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх нарийвчилсан бодлого боловсруулсан. Үүний дагуу сонгуулийн албанаас 3000 ажлын хэсэг байгуулж тус бүр нь 5-9 гишүүнтэй байхаар төлөвлөсөн. Ажлын хэсгийн гишүүд айл бүрээр явж сонгогчдын нэрсийн жагсаалтыг шалгаж буруу мэдээллийг залруулах ажил хийх юм. Залруулсан жагсаалтыг СЕХ-нд өгч компьютерийн мэргэжилтнүүд Дүүргийн сонгуулийн хорооны төлөөллийн хамтаар нэгдсэн жагсаалтын алдааг залруулна.
Төлөвлөгөөний дагуу айл өрхөөр явах ажлыг 3 долоо хоногт хэрэгжүүлж, дараах 2 долоо хоногт нь сонгогчдын мэдээллийг нэгтэж жагсаалт гаргах юм.
2007 оны 09 сарын 11-нд СЕХ сонгогчдын нэрсийн жагсаалтыг боловсронгуй болгох зорилгоор тусгай хэсгүүд бий болгох шийдвэр гаргасан. Ажлын хэсгүүд үүсгэн ажиллуулах талаар Сонгуулийн нэгдсэн журамд хуульчлан зааж өгчээ.
2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын нэрсийн жагсаалтын эцсийн хувилбарт хийсэн IFSED -ийн үнэлгээ
2008 онд IFSED нь сонгуулийн байгууллагын үйл ажиллагаанд бүрэн хэмжээний хяналтыг хийж гүйцэтгэсэн. IFSED -ийн гаргасан хяналтын үр дүнгээс үзвэл зарим ажлын хэсгүүдийн гишүүдийн тоо хангалттай бус байжээ. Сонгуулийн ерөнхий журамд зааснаар ажлын хэсэг бүр доод тал нь 5, дээд тал нь 9 гишүүнтэй байх ёстой байдаг. Ажлын хэсгийн гишүүдийг Дүүргийн сонгуулийн хорооноос томилдог бөгөөд улс төрийн намууд өөрсдийн хүнээ оруулж болно. Парламентын сүүлчийн сонгуулиар амжилт гаргасан 3 намаас (Үндэсний хөдөлгөөн – Ардчилагчид, Аж Үйлдвэр Гүржийг Аварна, Гүржийн Хөдөлмөрийн Нам) тус бүр 2 төлөөллийг тусгай хэсгүүдэд оруулах эрхтэй байдаг. Гэвч сүүлийн 2 нам хангалттай төлөөлөл оруулаагүйгээс зарим хэсгүүдийн гишүүдийн тоо 9-д хүрч чадаагүй.
9 сарын 17-24-ний хооронд Дүүргийн Сонгуулийн Хороод ажлын хэсэгт гишүүнээр орох өргөдөл хүлээж авсан. 9 сарын 29 гэхэд сонгон шалгаруулалтыг дуусгаж орон даяар нийтдээ 3000 ажлын хэсэг үүсгэн байгуулжээ.
Ажлын хэсгүүдийн гишүүдийг бэлдэх сургалт
СЕХ-ны төлөвлөснөөр СЕХ нь Дүүргийн сонгуулийн хорооны дарга нарт айл өрх бүрээр явах кампанит ажил зохион байгуулах аргачлалын талаар сургалт зохион байгуулах, Дүүргийн хорооны дарга нар ажлын хэсгүүдийн ахлагч нарыг сургаж эргээд ахлагч нар нь хэсгийн бүх гишүүддээ заахаар заасан байв. СЕХ нь Иргэний Бүртгэлийн Газартай хамтарч нас барсан иргэдийг протоколд тэмдэглэх тухай болон бусад заавар, журам боловсруулсан. Тусгай хэсгүүд эдгээр баримт бичгүүдийг кампанит ажил явуулахдаа гарын дор ашиглахаар төлөвлөсөн боловч эдгээрт хэрэгжүүлэх үйл явцад гарсан хүндрэл, бэрхшээлийг хангалттай тусгаж чадаагүй юм.
Харамсалтай нь хэсгийн ахлагч бүр сайн сурч чадаагүй учраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг айл бүрээр явж шалгалт хийх аргачлалыг мэдэхгүй тохиолдол байсан. Үүнээс үүдэн ахлагч нь ажлын хэсгийн гишүүдээ сургаж чадаагүй Ажлын хэсгийн гишүүдэд ахлагчийн зааж сургасан нь цөөн хэдэн заавар, сонгогчдоос мэдээлэл авахдаа бөглөх ёстой хүснэгтээс цааш хэтрээгүй нь харамсалтай. Үүний улмаас зохион байгуулалтын зарим нарийн ширийн асуудлуудыг орхигдуулж улмаар тааруу сургалт нь кампанит ажил хийж сонгогчдын нэрсийн жагсаалтыг шалгах ажлын чанарт сөргөөр нөлөөлжээ.
Зохион байгуулалтын ажлууд
СЕХ-оос томилсон ажлын хэсгүүд сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлах кампанит ажлын зохион байгуулалтыг IFSED хянасан. Ажлын хэсгүүд ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай бүх материалаар хангагдаагүй байсан. Онцолж хэлбэл, зарим үед сонгогчдын нэрсийн жагсаалтыг шалгах явцын талаар СЕХ-ноос гаргасан заавар журам бүх гишүүдэд хүрэлцээгүй байсан. Түүнчлэн сонгогчдын нэрсийн жагсаалтын хуулбар нь бүх гишүүдэд байхгүй байсан. Хэсэг бүрт зөвхөн 2 хувийг өгсөн байсан. Ажлын хэсэг бүр сонгогчдын мэдээллийг шалгах дэд хэсгүүдэд хуваагдсан байсан ч сонгогчдын нэрсийн жагсаалтын хуулбар хүрэлцээгүй байсан учраас жагсаалтыг шалгах ажлыг үр дүнтэй гүйцэтгэж чадаагүй. Дэд хэсгүүд өөр цаасан дээр тэмдэглэл хөтөлж дараа нь түүнийгээ жагсаалтад нэмж хасан оруулж байсан нь алдаа гараагүй гэх баталгаагүй байна.
Өөр нэг бүндрэл бол хэсгийн гишүүд сонгогчдын нэрсийн жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар хуваан авч байсан нь кампанит ажлыг үр ашиггүй болгоход хүргэж байлаа. Гишүүн бүр жагсаалтын зөвхөн нэгээхэн хэсгийг л авч явж байсан учраас хэрэв тухайн жагсаалтад ороогүй өрх таарвал шалгаж чадахгүй байдалтай байсан хэрэг.
Ажлын хэсгийн үйл ажиллагаанд хийсэн мониторингийн үр дүн
Мониторингийн үр дүнгээс үзвэл зарим үед хэсгийн гишүүд өгөгдсөн зааврыг дагаж мөрдөөгүй, сонгогчдын мэдээллийг үнэмлэхтэй нь харьцуулж хараагүй зэрэг дутагдлууд байсан. Эдгээ нь Гүржийн хэд хэдэн бүсүүдэд ажиглагдсан. Зарим хэсгүүд иргэдийн мэдээллийг хугацаа нь дууссан үнэмлэх дээр үндэслэн шалгаж байжээ. Мөн хэсгийн гишүүд нас барсан иргэдийн протокол дээр зөв тэмдэглэл хийгээгүйн дээр хуудсыг хэрхэн бөглөх талаар ч сайн мэдэхгүй байсан
Хэсгүүдийн гишүүд СЕХ-оос гаргасан цагийн хуваарийн дагуу ажиллаагүй. СЕХ-оос 2007 оны 10 сарын 11-нд кампанит ажлыг зогсоох, дараа нь 10 сарын 19-нд ахин эхлэх шийдвэрийг тооцохгүй бол, зарим хэсгийн гишүүд шалгах ажлыг зогсоогоогүй. Ийм учраас төлөвлөсөн ёсоор 2007 оны 11 сарын 5-нд дуусгах ёстой байсан ч 10 сарын 23-нд эрт дуусгажээ. Тусгай хэсгүүд СЕХ-ны цаг хугацааны зааварчилгааг мөрдөөгүй бөгөөд зөрчсөн дүүргүүдэд IFSED хяналтаа зөв зүйтэй хийж чадаагүй байна.
Тусгай хэсгүүд сонгуулийн хэсэгт бүртгэгдсэн, тухайн хэсэгтээ оршин суудаг сонгогчдын мэдээллийг шалгасан ба бүртгэгдсэн газар, оршин суудаг газар нь ялгаатай иргэд энэ шалгах явцад хамрагдаагүй болохыг илрүүлсэн. Ийм сонгогчид олон байдаг бөгөөд үүнийг дотоодын шилжих хөдөлгөөнтэй холбоотой гэж үздэг. Мөн СЕХ-ны зааварт тухайн айл өрхөөр явах үед сонгогч байгаагүй тохиолдолд хэрхэх талаар тодорхой зааж өгөөгүй байжээ.
Кампанит ажлын явцад шалгасан мэдээллийг мэдээллийн базад оруулах
Сонгогчдын мэдээллийг мэдээллийн базад боловсруулан оруулах үйл явцыг IFSED СЕХ- ны байранд ажигласан. Програм хангамж руу мэдээлэл оруулах үед жагсаалтаас нар барсан болон давхардан орсон иргэдийг хасч, өмнө нь хасагдсан байсаныг ахин оруулж, сонгуулийн хэсгийн хил хязгаарыг тогтоон зурсан. Дүүргийн сонгуулийн хорооны захирагч нар СЕХ дээр 3-4 өдөр ажиглалт хийж аливаа алдаа гарсан үед залруулж байлаа.
IFSED -ийн ажиглагчид хэд хэдэн дүүргийн сонгуулийн хороодын нэр, барсан иргэдийн мэдээллийг шалгаж, СЕХ-ны сонгогчдын бүртгэлд байх ёсгүй нар барсан иргэдийн жагсаалтыг өгсөн бөгөөд ойролцоогоор 100 нас барсан иргэд байсан байна.
IFSED дүүргийн түвшинд 2006 орон нутгийн засгийн газрын сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн жагсаалттай тоон харьцуулалт хийж нийт санал өгөгсөд зөвхөн 5 хувиар өссөнийг тооцоолжээ. Дүүргийн сонгуулийн санал өгөгсдийн тоо зарим дүүргүүдэд эрс өссөн байна. Үүнд: Кртсаниси (19.7 %), Каспи (18.7%), Марнеүли (17.5%), Мартвили (16.2%), Сабүртало (14%), Лагобүки (13.8%), Озүргети (10.0%) тус тус өссөн байна. Гэвч Кртсанисийн санал өгөгчдийн тоо өнгөрсөн жил Тбилисийн хилийг ахин зурж, олон тосгод хотод нэгдсэнээс шалтгаалан өсчээ. Эдгээр тосгод одоо Кртсанисийн дүүрэгт хамаарагддаг болсон нь зарим дүүргийн санал өгөгчид багассан гэсэн үг бөгөөд ба үүнд: Мтыкхета (-22.7%, Гардабини (-8.1%), Земо Апказети (-6.5%), Лентеки (-2.5%), Сенаки (-2.2%) тус тус буурсан.
2007 оны 12 сарын 7-нд сонгогчдын нэрсийн жагсаалтыг ихэнх Сонгуулийн хэсгийн хороодын байранд ил тавигдсан бөгөөд энэ жагсаалтад кампанит ажлын үед олж авсан мэдээлэл тусгагдсан эсэхэд хяналт тавьсан. Харамсалтай нь, кампанит ажил хийх явцад гарч байсан алдаанууд эдгээр жагсаалтад хэвээр байжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалт
IFSED нь СЕХ-ны сонгогчдын нэрсийн жагсаалтыг боловсронгуй болгох ажилд бүхэлд нь хяналт тавьжээ. Кампанит ажлын явцад нийт сонгогчдын 2/3-ыг шалгасан байна. Нийт 28123 нас барсан иргэдийн бүртгэл жагсаалтаас хасагдсан бөгөөд энэ нь нийт сонгогчдын 0.83 хувийг эзэлнэ. Мөн 65491 сонгогч нэмэгдсэн нь нийт сонгогчдын 1.94 хувийн эзлэх юм. Санал хураах өдөр нийт сонгогчдын тоо 3 527 965[1] болсон байна.
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг айл өрхөөр явж шалгаж СЕХ-ны ажлыг IFSED дэмжиж байсан хэдий ч энэ ажлыг хэрэгжүүлэх аргачлалыг улам нарийвчилж гаргавал бол илүү үр дүн гарах ёстой байсан юм. СЕХ-оос ингэж чармайлт гаргасан ч санал хураах өдөр дараах зөрчил, хүндрэлүүд гарсан:
Дүгнэлт
Санал хураах өдөр санал өгөх эрхтэй иргэдийг аль болох сонгуульд оролцуулах зорилгоор Гүржийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг боловсронгуй болгох Сонгуулийн албаны үйл ажиллагаанд хийсэн хяналтыг ажлын үр дүнд дараах дүгнэлтийг хийсэн:
Нийтэд нь дүгнэж үзвэл, сонгуулийн албанаас чухал үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлж, СЕХ-оос сонгогчдын нэгдсэн бүртгэлийг боловсронгуй болгох тодорхой хуулиуд байсан ч сонгогчдын нэрсийн жагсаалт чанартай болж чадсангүй гэж IFSED үзэж байна.
[1] Сонгуулийн Ерөнхий Хороо