Баян-Зүрх дүүргийн найман хороонд 900 гаруй хүнийг сонгогчийн нэрийн жагсаалтад илүү бүртгэжээ

2008 оны тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 3-ны хооронд Баянзүрх дүүргийн найман хороонд хаягийн давхцалтай 17587 нэрийн жагсаалтаас 12815 бүртгэлийг хаягаар нь очиж шалгалаа. Тэдгээр иргэдийн 3215 нь сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгүүлсэн хаяг дээрээ байна. 

Дээрх хаяг дээрээ байгаа 3215 хүнээс 405 нь дараахь шалтгаанаар сонгуульд оролцож чадахгүй гэнэ:

  • Гадаад явсан, сонгуулийн үеэр байхгүй - 129 хүн
  • Бүртгэлтэй хаягнаасаа сонгууль өгөхгүй болон ерөөсөө сонгуульд оролцохгүй - 136
  • Сонгуулийн үеэр хөдөө явах - 140 хүн байна.

Хамгийн ноцтой зөрчил нь насанд хүрээгүй хүүхдүүдийг бүртгэлд оруулсан явдал байлаа. Тухайлбал, БЗД-ийн 16-р хороо, сүүний 27-р байрны дугаар тоотод амьдардаг, 2006 онд төрсөн Энхсаруулыг 1987 онд, 13-р хороо, дүүргийн дугаар гудамжны дугаар тоотод амьдардаг, 1996 онд төрсөн Мөнхцэцэгийг 1975 онд төрсөн гэж бүртгэсэн байна.

Шалгасан хаяг болон хаяг дээрээ байгаа хүний тоог дараахь хүснэгтэд харуулав.

Хороо Нийт шалгах хаягийн давхцал Шалгасан хаягийн тоо Үүнээс хаяг дээрээ байгаа хүний тоо Тухайн хаяг дээр байхгүй хүний тоо
1 1 дүгээр хороо 872 872 218 263
2 2 дугаар хороо 3861 125 25 100
3 3 дугаар хороо 722 722 182 268
4 4 дүгээр хороо 1889 1870 468 692
5 13 дугаар хороо 2670 2670 669 988
6 14 дүгээр хороо 2092 2092 523 774
7 16 дугаар хороо 3936 2919 735 1080
8 18 дугаар хороо 1545 1545 395 572
  НИЙТ 17587 12815 3215 4737


Тухайн хаяг дээрээ байхгүй нийт 4737 хүнээс 9 хүн нас барсан, 1299 хүн шилжсэн, 2505 хүн түр оршин суугч байгаад нүүсэн, 924 хүн энэ хаяг дээр огт байдаггүй байна. Эдгээр иргэдийн тоог хороо тус бүрээр харуулбал:

Хороо Тухайн хаяг дээр огт байдаггүй
Нийт Нас барсан Шилжсэн Түр оршин суугч байсан Огт байдаггүй
1 1 дүгээр хороо 263 1 96 108 58
2 2 дугаар хороо 100 1 21 0 78
3 3 дугаар хороо 268 1 72 146 49
4 4 дүгээр хороо 692 2 187 378 125
5 13 дугаар хороо 988 0 267 543 178
6 14 дүгээр хороо 774 1 209 425 139
7 16 дугаар хороо 1080 1 292 593 194
8 18 дугаар хороо 572 2 155 312 103
  НИЙТ 4737 9 1299 2505 924

 
Дээрх хороодоос хүнгүй байсан болон хаяг нь олдоогүй 9635 иргэдийн хаягийн тулгалтыг мониторингийн List to people болон People to list аргачлалаар дахин шалгахаар болоод байна.

Хаяг дээрээ байгаа иргэдийн сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон байдал

Хаягийн тулгалт хийхэд дараахь нийтлэг зөрчил, хүндрэлүүд гарч байна:

-         Гудамж, хашааны хаягийн зохион байгуулалт ойлгомжгүй

-         План зураг хийгдээгүй, хийгдсэн зарим нь олдохгүй

-         Шинэчлэгдсэн хаягаа бүртгүүлээгүй, хуучин хаягаараа байх

-         Газарт орсон хэсэгт амьдарч байсан иргэдтэй холбоо барих хаяг, утас тодорхойгүй

-         Хорооны бүртгэлд шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийг бүрэн тэмдэглээгүй

-         Задгайд оршин суугчдыг шинээр бүртгэхдээ нэг гудамжийг зургаан өөр байршилд хуваасан тул тэдгээр нь олдохгүй

-         Огт байдаггүй хүмүүсийн бүртгэлийг шалгахад тухайн хаяг дээр амьдарч буй оршин суугчдыг дургүйцэхэд хүргэх

-    Ардчилсан нам, хороодын ажилтнуудын хаягийн тулгалтын ажил зарим хороодод давхцсан тул иргэд мэдээлэл өгөхөөс татгалзах байдал түгээмэл байв.

Хяналтын явцад хоёрдугаар хорооны Засаг дарга, СЕХ болон Дүүргийн Тамгын газраас албан бичгээр зөвшөөрөл авч ирэх хүртлээ мониторингийн ажлыг зогсоохыг шаардаж, сайн дурынхны хаягийн тулгалт хийж явсан хуудсыг хураан авч байв. Мөн тус хорооны хэсгийн ахлагч нар болон хорооны иргэд мониторингийн дөрөвдүгээр багийн сайн дурын ажилтнуудыг загнаж, хэл амаар доромжлох, нэрийн жагсаалт болон хэрэглэгдэхүүнийг булааж авах зэргээр багагүй хүндрэл учруулсан ч бусад хороод дээр ажлаа үргэлжүүлж байна.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн
Филантропи хөгжлийн төлөө төв
{joscommentenable}

Сонгууль