Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Улаанбаатар хот дахь 451 хэсгийн хорооноос 99 буюу 21,9% -д нь иргэний нийгмийн нийт 183 ажиглагч, Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгийн 13 хэсэгт 23 ажиглагч хөндлөнгийн хяналт тавьж ажиллаа. Тодруулбал, иргэний нийгмийн хяналтад нийт 112 хэсгийн хороо хамрагдлаа.
Сонгуулийн өдөр сонгогчдын СОНГОХ ЭРХ-ийн манаанд зогсож, хараат бус, хөндлөнгийн ажиглагч хийсэн залуустаа, багийн ахлагч нартаа баярлалаа. Сонгогдсон хэсгийн хороодын 1/3-д нь хяналтын тооллого хийгдсэн бөгөөд сүүлийн хяналтын тооллого хийсэн хэсэг 2020.06.25-ны өдрийн 11:00 цагт бууснаар ажиглалтын үйл явц албан ёсоор өндөрлөлөө.