Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2008 оны УИХ-ын сонгуулиар 22-р тойргийн хэмжээнд буюу Баянзүрх, Налайх дүүргийг хамруулан нэрийн жагсаалтад олон хаягаар давхардан бүртгэгдсэн 47354 хүний хаягаар очиж бүртгэл үнэн зөв эсэхийг тулган нягтлах ажлыг хийсэн. Ийнхүү тулгалт хийхэд нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаяг дээрээ оршин суугаа 15411, тухайн хаяг дээр байхгүй нийт 17266 хүн байсан ба эдний дунд нас барсан 25, шилжсэн 2961, түр оршин суугч байгаад нүүсэн 3222 хүн, 11 насанд хүрээгүй хүүхэд, гадаадад байгаа 424 иргэн, цэргийн алба хааж байгаа 6, хорих ангид ял эдэлж буй 2 хүн бүртгэгдсэн байв.