Үндэсний үзлээс хөндий, шашнаас ангид, бусдаас хуулбарласан ардчилалын номлол хямралд орж, эмх замбараа, эх захгүй байдал газар авч, үзэл бодлын туйлшрал хавтгайрч, төр засаг болон ардчилалд итгэх итгэл алдарч олон түмэн цөхрөлд орсон өнөөдрийн нийгэмд олсон амжилт, алдсан алдаагаа дэнслэн шинэ зорилт дэвшүүлэн тавих нийгмийн захиалга улс төрчид, улс төрийн намын өмнө бодитойгоор тавигдаж байна.
Үндэсний Шинэ Намын мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлал нь манай нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг үндсээр нь шийдвэрлэх зорилгыг илэрхийлж байгаа учраас Монгол эх орноо гэсэн үндэсний үзэлтэй хүн бүрт хамаатай юм.
Үндэсний Шинэ Намын мөрийн хөтөлбөр эвийг эрхэмлэсэн үндэсний үзэлд тулгуурлан Монгол төрийг урлах замаар нийгмийн хөгжлийг түргэтгэх зорилготойгоороо онцлог бөгөөд давтагдашгүй юм.
Үндэсний Шинэ Намын мөрийн хөтөлбөр нь Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Үндэсний Хөгжлийн Цогц Бодлогын хүрээнд улс төрийн намууд улс орныхоо эрх ашгийг хэрхэн хамгаалах, ард түмнийхээ амьжиргааг хэрхэн чинээлэг болгох вэ гэдгээр үзэл баримтлалаараа уралдаж, үндэснийхээ эрх ашгийн төлөө мөрийн хөтөлбөрөө ойртуулж, нэгтгэж ажиллахыг уриалж байна.
Нэг. Хүн амын амьжиргааг сайжруулж, хүмүүжил, боловсролтой, ажилтай, иргэний төлөө зорилт
Монгол хүн хангалуун сайхан, цэвэр орчинд амьдарч, эрүүл чийрэг байж, хүн бүрийг ажилтай болгох нь Монгол төрийн бодлогын хамгийн чухал нь болохыг эрхэмлэн,
Хүүхдийн мөнгийг сар тутамд 20 000 төгрөгт хүргэж ядуурал, хүнсний хомсдлын аюулыг зөөлөвчилнө.
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгоно
Гуравдахь хүүхдээ төрүүлсэн эхийг төрөөс урамшуулна.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг жил дараалан үе шаттай өсгөж 2012 онд одоогийн төвшнөөс 3 дахин нэмэгдүүлж, 2012 онд өрхийн сарын дундаж орлогыг нэг сая төгрөгөөс доошгүй болох боломжийг хангана.
Иргэдийг 100 хувь эмнэлгийн үзлэг, хяналтанд хамруулах тогтолцоог бий болгохын тулд эмнэлгийн иж бүрэн оношлогооны орчин үеийн төвүүдийг байгуулж, улсын хэмжээнд эрүүл мэндийн болон цахим эмнэлэгийн нэгдсэн сүлжээг бий болгоно.
Малчид, жижиг аж ахуй эрхлэгчид, ажилгүй иргэдийг нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоонд хамруулна.
Төсвийн хөрөнгөөр орон сууцны фонд байгуулж, гэр хорооллын иргэдийг хямд орон сууцаар хангана. Энэ зориулалтаар төсвөөс 200 тэрбум төгрөг жил бүр гаргана.
Хүн бүрт газар өмчлүүлж, “Газар- газар” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Хязгаар нутгийн иргэдэд бүс нутгийн нэмэгдлийг орлогын 20%-оор тооцож олгоно.
Хүүхдийг 6-16 насанд багш төвтэй сургалтаар, 16-18 насанд мэргэжлийн сургалтаар бүрэн дунд боловсрол заавал олгох тогтолцоонд шилжинэ.
Хүүхэд өсвөр насныхныг үндэсний үзлээр хүмүүжүүлэх, нийгмийн харилцааны баялгийг хөгжүүлэхэд чиглэсэн уран бүтээлчдийн бүтээл туурвилыг төрөөс дэмжинэ.
Тэнгэр заяат Монгол хүний хариуцлагын тунхагийг батлуулж мөрдүүлнэ.
Дээд сургуулиудыг чансаажуулж, дээд боловсролыг үнэ төлбөргүй болгоно.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг мэргэжлийн болон мастер багшаар бүрэн хангаж, шинэ техник, технологи бүхий орчин үеийн сургалтын баазтай болгон суралцагчдын тоог 3 дахин нэмэгдүүлнэ.
Мэдлэг- баялагийг бий болгох, хүртээх, ашиглах зорилго бүхий инновацийн тогтолцоог төлөвшүүлж, технологи дамжуулах төвүүдийг байгуулж, эрдэм шинжилгээний байгууллагын туршилт, сорилтын баазыг шинэчлэн бэхжүүлнэ. Технологи нутагшуулах, дамжуулахыг хөхүүлэн дэмжинэ.
Нийтийн биеийн тамир, спортын материаллаг баазыг өргөтгөхөд төрөөс бүх
талын дэмжлэг үзүүлнэ.
Спирт, архины бүх үйлдвэрлэлийг төрийн мэдэлд авч, үндэстнийг мөхөлд хүргэж болзошгүй архины хөнөөлөөс нийгмийг хамгаална.
{mospagebreak}
Хоёр. Үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийг эрчимтэй хөгжлүүлэх зорилт
Түүхий эдийн экспортоос татгалзаж, эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэх, экспортлох чиглэлийг баримталж, Үндэсний брэнд-бутээгдэхүүн бий болгох, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийг өөрийгөө тэтгэх чадвартай нийгэм-эдийн засгийн цогцолбор болон хөгжихөд нь төрөөс дэмжлэг үзүүлэхийг эрхэмлэн,
Улаанбуудай, цагаан будаа, мах, төмс, хүнсний ногоо, хуурай сүү гэсэн таван нэр төрлийн хүнсний бараагаар улсын нөөц бий болгож, энэ зориулалтаар улсын төсвөөс хөрөнгө гаргаж, дээрх хүнсний барааны үнийг төрөөс зохицуулж, үйлдвэрлэгч, дотоодын компаниудыг татвараас 100 хувь чөлөөлнө.
Уул уурхайн үйлдвэрлэлийг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад хязгаарлаж, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого явуулна.
Тавантолгой, Оюу Толгой, Цагаан суварга, Мардай, Шивээ Овоо ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг яаралтай гаргана. Орд газраас олсон ашгаас орон нутаг орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Эх орны хишиг” сан байгуулах тусгай хууль гаргаж, улсынхаа хөгжилд тустай, иргэдийнхээ амьдралд өгөөжтэй хэлбэрээр зарцуулахыг дэмжинэ.
Гадаадад ажиллаж байгаа нарийн мэргэшил эзэмшсэн Монголчуудаа эх орондоо мэргэшил, технологитой эргэж ирж бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Багахангайд үйлдвэр технологийн парк байгуулж, жижиг дунд үйлдвэрийг бүх суурин газруудад хөгжүүлнэ.
Мянганы замын төслийг өргөжүүлэн хөгжүүлж босоо болон хэвтээ тэнхлэгийн Азийн авто замын сүлжээнд холбогдоно. Мандалговь- Тавантолгой-Оюутолгойн авто замын сүлжээг барьж байгуулна.
Аймгийн төвүүдийн нисэх буудлыг хатуу хучилттай хөөрөх, буух зурвастай болгоно. Баян –Өлгий, Ховдын Булганд онгоц хөөрөх, буух хатуу хучилттай зурвас шинээр байгуулна.
Улаанбаатар хотын ачаалал ихтэй уулзваруудад давхар зам барьж, авто зогсоол байгуулан замын түгжрэлийг эрс багасгана.
Нүүрснээс хий, шингэн түлш гаргах үйлдвэр байгуулж, нефтийн хайгуул,,олборлолтыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг хангах нефть боловсруулах үйлдвэр байгуулах эхлэлийг тавина.
Одоо барьж буй усан цахилгаан станцуудыг ашиглалтанд оруулж, Дулааны цахилгаан станц 5-г байгуулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлийг дэмжих зэргээр эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно. “Нэг улс нэг үнэ” систем нэвтрүүлнэ.
Хөдөөг хөгжүүлэх зорилгоор сум бүрийг 50 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэр бүхий “Сумын хөгжлийн сан”-тай болгоно.
Эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
Аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.
Малчдыг гар утас ашиглах нөхцлийг бүрдүүлэх, шилэн кабельд холбогдсон сумдад электрон шуудангийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
Шуудангийн үйлчилгээг засаг захиргааны нэгж бүрт хүргэнэ.
Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүн борлуулах биржийн сүлжээ байгуулж, хүн амыг хүнсний хомсдол, үнийн өсөлтийн дарамтаас, малчид тариаланчдыг түүхий эд бүтээгдэхүүний борлуулалтын бэрхшээл, үнийн уналтаас хамгаалах арга хэмжээ авна.
Тариачид, малчдад бага оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт хөнгөлөлттэй үнээр олгож, лизингийн үйлчилгээнд хамруулна.
Сүү, цагаан идээгээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дэлхийн түвшингийн технологоор боловсруулж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлнэ.
Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, сүргийн бүтэц, малын үүлдэр угсаа ашиг шимийг сайжруулна. Энгийн гар худаг гаргах, сэргээх хөтөлбар хэрэгжүүлнэ.
Мал сүргийг эрүүлжүүлэх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлнэ. Малын угаалга, тарилга, туулгалт, вакцинжуулалт зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрөөс санхүүжүүлнэ.
Орон нутагт цас, борооны ус хуримтлуулах инженерийн хийцтэй хиймэл усан сан, далан, суваг байгуулах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж, ашиглалтгүй бэлчээрийг усжуулна. Услалтын систем засварлах, шинээр барихад улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Атаршсан талбайг хөрсний эвдрэлтэй тэмцэх шинэ технологийн дагуу тариалангийн зориулалтаар ашиглаж, жилд 300 мянган га-д тариалан эрхэлдэг болно.
Хөрөнгийн зах зээлийг сонгодон хэлбэрээр хөгжүүлнэ
{mospagebreak}
Гурав. Эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах зорилт
Байгаль орчны бодлогыг үндэсний хэмжээнд шинэчлэн тодорхойлно.
Хүний эрүүл мэнд, байгаль орчин, бэлчээр, тариалангийн талбайд хоргүй технологоор уул уурхайн олборлолт явуулахыг дэмжинэ. Уул уурхайн орд ашиглалт, хяналт шинжилгээний хөтөлбөр, байгаль хамгаалал, нөхөн сэргээх төлөвлөгөө, даалгаврыг олон нийтэд ил тод байлгана
Байгаль орчны судалгаа, шинжилгээний цогцолбор төвийг байгуулна.
Монгол орны ховордсон амьтан, ургамлын төрөл зүйлийг сэргээн нутагшуулах, тарималжуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж хэрэгжүүлнэ.
Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх гадаад, дотоод их үүсвэрийг нэмэгдүүлнэ.
Улаанбаатар хот, томоохон суурин газруудын утаа, агаарын бохирдлыг арилгана. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
Дөрөв. Үндэсний үзэлд суурилсан төр, нийгмийн тогтолцоог боловсонгуй болгох зорилт
Монгол төрийн тогтолцоог засаглалыг хуваах, эрх мэдэл хуваарилах сонгодог зарчимд нийцүүлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоох талаар ард нийтийн санал асуулга явуулна.
Бурханы шашныг төрийн шашин болгон, сүм хийдийг төрөөс хөрөнгө оруулалтаар дэмжинэ
Хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог бий болгоно
Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, улс төрөөс хараат болгож, тогтвортой, тасралтгүй ажиллах залгамж чанарыг хангана
Төрийн албыг ил тунгалаг байлгаж, төсвийн зарцуулалтыг олон нийтэд тогтмол тайлагнадаг болгож, Е засаглалыг төлөвшүүлнэ.
Орон нутгийн засаг даргыг нутгийн иргэд шууд сонгодог зарчимд шилжинэ.
Цэргийн албан хаагчдын амьдралын чанарыг сайжруулж, офицер, ахлагч, тэтгэвэр, чөлөөнд байгаа ахмадууд, тэдний гэр бүлийнхнийг нийгмийн хамгааллын хүрээг өргөжүүлнө.
Тав. Гадаад бодлого
Нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд улс орнуудтай найрсгаар харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлнэ.
ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л түвшинд хөгжүүлнэ.
Дэлхий дахины болон бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд харилцан ашигтай байх зарчмыг баримтлан идэвхитэй оролцоно.
Улс орныхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад худалдааг үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад идэвхтэй оролцоно.
Мөнх тэнгэр Монгол түмнийг ивээх болтугай.
Үндэсний Шинэ Нам