Монгол Улсад эдийн засгийн хямрал, улс төр засаглалын тогтворгүй байдал үргэлжилж, түүний улмаас нийгэмд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, иргэд, төрийн албан хаагчдын амьжиргаа эрс хүндэрч байгаа нь нэгдмэл бодлоготой эх оронч үзэл баримтлалтай, хариуцлагатай төр байхгүй байгаагийн илэрхийлэл юм.Ийм хүнд нөхцөлд төрийн эрх барих дээд байгууллагаУИХ-ын ээлжит сонгуульд улс төрийн нам, эвсэл, бие даагчид мөрийн хөтөлбөрөө боловсруулж Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, Үндэсний баялагаа зөв ашиглах, Улс орноо хөгжүүлэх, Ард иргэдээ эрх чөлөөт амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үетэй тулгараад байгаа билээ.Энэ цаг дор ЭЧХН нь Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд “Нэгдмэл бодлоготой, эх оронч, хариуцлагатай шинэ төрийг төлөвшүүлэх” тухай хэлэлцүүлэг өрнүүлж, олон түмний санаа бодлыг тодорхой асуудлуудаар, тандан судлах замаар мөрийн хөтөлбөрөө боловсруулан сонгогч та бүхэндээ хүргэж байна.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2020_EChKhNam.pdf | 3.88 MB |