Дэлхийд мэдлэг ноёлсон энэ цаг үед Монгол төрийн бодлогод шинжлэх ухаан, мэдлэг боловсрол үгүйлэгдэж байна. Монголд хагас жарнаар үргэлжилсэн улс төр, эдийн засаг, оюун санааны гүн хямралыг гэтлэх түүхэн цаг үеийн шаардлага үүсээд байна. Энэхүү нийгмийн захиалгаар Зон Олны нам аливаа буруу ташаа зүйлийг цэгцлэхэд чиглэсэн неоконсерватив /нэн шинэ уламжпалт/ үзэл баримтлал бүхий улс төрийн намын хувьд оюун санааны ХУВЬСАЛД Монгол түмнээ уриалж байна.Зон олны нам нь "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай”, “Төсвийн тогтвортой байдлын тухай”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”, “Хөгжпийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө боловсруулан сонгогч зон олондоо танилцуулж байна.Монгол улсын онцлогт тохирсон тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, ОЮУНЛАГ, ЭРҮҮЛ ЧИЙРЭГ, ЧИНЭЭЛЭГ ард олонтой Монгол улсыг бий болгоход ЗОН-ын мөрийн хөтөлбөрийн зорилго оршино. Монгол үндэстэн түүхийн олон шалгуурыг амжилттай даван туулж ирсэн. Монгол улсын өмнө тулгамдаж буй асуудлууд нь шийдвэрлэх боломжтой гэдгийг бидэнд байгаа боломж харуулж байна.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2020_Zon_Olny_Nam.pdf | 2.68 MB |