Монгол улсын хамгийн үнэт зүйл бол Монгол улсын иргэн юм. Монгол улсын хөгжлийн гол түлхүүр, үндэс суурь нь монгол хүн өөрөө юм. Аливаа улсын аюулгүй байдал дотроос хүний аюулгүй байдал нь улс үндэстний аюулгүй байдал юм. Дэлхийн Монголчууд Нам нь “Авах гээхийн ухаанд” суурилсан "Хүн төвтэй, Төв үзэл баримтлал” бүхий улс төрийн хүчин болно. Бид хүний оюун ухаан, эрдэм мэдлэг, энэрэл хайрыг үнэт зүйлээ болгож байна. Хүн өөрөө бүхий л зүйлийг цогцлоон бүрдүүлэгч гол хүч тул бид хүн хүнээ энэрэн хайрлаж, хүнээ хөгжүүлж, монгол хүний үнэлэмж, түүний бүтээмжийг дээшлүүлж байж хөгжлийг авчирна.
Дэлхийн Монголчууд Нам нь тогтвортой, эрчимтэй хөгжлийн гол үндэс суурь болох төрийн албыг улс төр, намын харьяалал, авилга, хээл хахууль, хувийн эрх ашгаас ангид байлгах байр суурийг чанд баримтлан, мэргэжлийн боловсон хүчний төрийн бодлого, төрийн залгамж чанарыг тасралтгүй хадгалах бодлого, Монгол төрийн, Монгол хүний язгуур эрх ашгийг шударгаар хариуцлагатай хамгаалагч төрийн албаны тогтвортой тогтолцооруу орох зарчмыг Дэлхийн Монголчууд Нам үйл ажиллагаандаа баримтлах болно.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2020_Delkhiin_Mongolchuud_Nam.pdf | 6.33 MB |