Гэр Хорооллын Хөгжлийн Намын Монголын нийгэм дэх Тэгш бус байдлыг арилгахыг улс төрийн зорилгоо болгож байгаа. Үүнд хүн амын орлогын тэгш бус байдал, Боловсрол олж авах тэгш бус байдал, Эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх тэгш бус байдал, Санхүү зээлийн эх үүсвэрт хүрэх тэгш бус байдал, Эмэгтэйчүүдийг ялгаварласан тэгш бус байдлыг арилгах асуудлууд хамаарна. Эдгээр зорилт нь алхам алхмаар хэрэгжих нь ойлгомжтой.
Дээрх зорилтуудад хүрэхийн тулд Төрийн бодлогыг тодорхойлогч УИХ-д Гэр Хороолол Хөгжлийн НАМ өөрийн төлөөлөлтэй болох явдал тулгамдсан зорилт болж байна. Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд гэр хорооллынхны эрх ашгийг мэдэрдэг, түүний төлөө ажиллаж чадах боловсон хүчнүүдийг олж дэвшүүлэх бөгөөд тэдний баримтлах 2020 оны УИХ-ын Сонгуулийн Хөтөлбөрийг “Иргэн баян бол улс баян”гэж томъёолов.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2020_Ger_Khoroolol_Khugjliin_Nam.pdf | 2.37 MB |