2020 - Ардчилсан намын мөрийн хөтөлбөр

Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн намын хувьд

Монгол хүн бүрийг хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай, ардчилсан Монгол Улсаа хөгжүүлэхийг ЭРХЭМ ЗОРИЛГО болгож,

  • Монгол хүний эрх, эрх чөлөө, бие даасан байдлыг хангах хувь хүний эрх чөлөө;
  • Хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, төрийн хязгаарлагдмал оролцоо, хуулийн засаглал;
  • Үндэсний өв уламжпал, түүх соёлоо дээдлэн үнэт зүйлээ болгон тунхагласан АРДЧИЛСАН НАМ 2020-2024 оны УИХ-ын сонгуульд “ӨРХИЙГ ДЭМЖСЭН - ӨСӨЛТИЙН БОДЛОГО” мөрийн хөтөлбөрөө Та бүхэндээ толилуулж байна.
ХавсралтХэмжээ
PDF icon Election_Agenda_2020_AN.pdf21.07 MB

Сонгууль