2020 - Та бидний эвслийн мөрийн хөтөлбөр

“ТА БИДНИЙ ЭВСЭЛ” (МАХН-ИЗНН-МУНН) Монголын ард түмний ашиг, сонирхлыг удирдлага болгож, Монгол Улсын язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, ард түмнийхээ аз жаргалтай амьдрах хүсэл тэмүүллийг хөхиүлэн дэмжих нь туйлын чухал зорилго мөн хэмээн үзэж, түүнд хүрэхийн тулд:

  • Монгол хүн бүрийг өрийн сүлжээний гав дөнгөнөөс чөлөөлөх,
  • Залуучууддаа төр засгийн зардлаар дээд боловсрол олгож, нарийн мэргэжил эзэмшүүлэх,
  • Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцаж иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ бүрэн эдлэх,
  • Иргэдээ ажлын байраар хангах, орлогын найдвартай эх үүсвэртэй болгох,
  • Иргэдийн авах цалин амьдралд нь хүрэлцэхүйц байх, хөдөлмөрийн хөлсөөрөө сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх,
  • Ядууралд нэрвэгдсэн иргэдээ “Баталгаатай орлого”-той болгох, ядуурлыг бүрмөсөн арилгах,
  • Өрх бүрт орон сууц хөтөлбөр боловсруулах,
  • Төр засгийн бүх шатны байгууллагуудыг авилгаас цэвэрлэх,
  • Нийгэмд шударга ёсыг сэргээн бат бэх тогтоох,
  • Төр засгийн байгууллага, албан тушаалтнууд хариуцлага хүлээдэггүй өнөөгийн гаж тогтолцоог халж Монгол хүнийг хамгаалдаг иргэндээ ээлтэй төр засгийн шинэ тогтолцоонд шилжих

зорилт бүхий “МОНГОЛЫН ГУРВАН БАЯЛАГ” Мөрийн хөтөлбөрийг иргэдийнхээ санал хүсэлд тулгуурлан боловсруулснаа өргөн дэвшүүлж байна.

ХавсралтХэмжээ
PDF icon Election_Agenda_2020_TBEvsel.pdf6.82 MB

Сонгууль