1990 оноос хойших 30 жилийн хугацаанд Монгол улс, үндэстний өмнө болон нийгмийн амьдралын бүхий л хүрээ, салбарт нэн даруй шийдвэрлэвэл зохих олон чухал асуудал тулгаран тулгамдсаныг мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй билээ. Бүгд л чухамхүү үүний төлөө анхаарал хандуулж, санаа тавьж байна.
Эдүгээ энэ бүхнийг шийдвэрлэхгүйгээр, ялангуяа улс төр, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хууль шүүх, үүрэг хариуцлага, шударга ёсны салбарт дорвитой шинэчлэл, өөрчлөлт хийхгүйгээр цаашдаа ямар ч салбарт ямар ч ажил хийгээд, их хөрөнгө санхүү зарцуулаад үр ашиггүй болох явдал улам бүр газар авсаар байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монгол улс, нийгмийн байдал нь бодлогын чанартай суурь шинэчлэл, суурь өөрчлөлт хийхийг хүчтэй шаардаж байна.
Иймд Монгол улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох Их эв намын мөрийн хөтөлбөрийн зорилго, агуулга нь бодлогын чанартай суурь шинэчлэл, өөрчлөлтөнд төвлөрсөн болно. Их эв намын мөрийн хөтөлбөр нь шинэчлэх, өөрчлөх, засаж сайжруулах, устгах гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2020_Ikh_Ev_Nam.pdf | 2.84 MB |