Сонгууль 2020

2020 - Ардчилсан намын мөрийн хөтөлбөр

Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн намын хувьд

2020 - Монголын ногоон намын мөрийн хөтөлбөр

Монголын Ногоон нам (МНН) нь Даян Дэлхийн Ногоонтнуудын тунхагийн үзэл санааг тусган Монгол улсад “Экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг эрхэмлэнэ.

2020 - Та бидний эвслийн мөрийн хөтөлбөр

“ТА БИДНИЙ ЭВСЭЛ” (МАХН-ИЗНН-МУНН) Монголын ард түмний ашиг, сонирхлыг удирдлага болгож, Монгол Улсын язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, ард түмнийхээ аз жаргалтай амьдрах хүсэл тэмүүллийг хөхиүлэн дэмжих нь туйлын чухал зорилго мөн хэмээн үзэж, түүнд хүрэхийн тулд:

2020 - Зөв хүн электорат эвслийн мөрийн хөтөлбөр

Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй Ёс намын “ЗӨВ ХҮН-Электорат” эвслийн 2020 оны Монгол Улсын их хурлын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан баримт бичиг болно.Монгол оронд сүүлийн жилүүдэд үүссэн ардчиллын болон тогтолцооны гажуудлыг засч, үндэсний я

2020 - Шинэ эвслийн мөрийн хөтөлбөр

Иргэн бүр, өрх болгоныг төрийн бодлогын төвд тавьж, нэг иргэний асуудлыг нэгдсэн бодлогын үндэс болгож, уламжлалт үндэсний ухаанд суурилсан боловсролын шинэ тогтолцоог бүрдүүлэх замаар хариуцлагатай, мэдлэг боловсролтой, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий хүчирхэг монгол хүнийг бий болгоно. Хүний жам ёсны эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн, иргэдийн оролцоо, хяналт, хариуцлагатай жинхэнэ монгол төрийг цогцлоон бүтээнэ. Монгол төрийн цэвэр тунгалаг байх залгамж чанарыг хамгаалах зорилгоор төрд шургалсан, авлигажсан, олигархижсан бүлэглэлд хариуцлага тооцож, нээлттэй, ил тод, шударга ёсыг эрхэмлэн хэрэгжүүлэх шинэ дэг журам, хариуцлагын тогтолцоог бий болгоно.

2020 - Гэр хороолол хөгжлийн намын мөрийн хөтөлбөр

Гэр Хорооллын Хөгжлийн Намын Монголын нийгэм дэх Тэгш бус байдлыг арилгахыг улс төрийн зорилгоо болгож байгаа. Үүнд хүн амын орлогын тэгш бус байдал, Боловсрол олж авах тэгш бус байдал, Эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх тэгш бус байдал, Санхүү зээлийн эх үүсвэрт хүрэх тэгш бус байдал, Эмэгтэйчүүдийг ялгаварласан тэгш бус байдлыг арилгах асуудлууд хамаарна.

2020 - Их эв намын мөрийн хөтөлбөр

1990 оноос хойших 30 жилийн хугацаанд Монгол улс, үндэстний өмнө болон нийгмийн амьдралын бүхий л хүрээ, салбарт нэн даруй шийдвэрлэвэл зохих олон чухал асуудал тулгаран тулгамдсаныг мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй билээ. Бүгд л чухамхүү үүний төлөө анхаарал хандуулж, санаа тавьж байна.

2020 - Ард түмний олонхийн засаглал намын мөрийн хөтөлбөр

“АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ЗАСАГЛАЛ” Нам нь Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, ардчилал хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн баялаг бүтээгч, орчин үеийн нийгмийг цогцлоох зорилготой хамтач, эх оронч, үндэсний үзэл санаатай, нийгмийн ардчиллын үзэлд суурилсан зүүн төвийн нам юм.

2020 - Дэлхийн Монголчууд намын мөрийн хөтөлбөр

Монгол улсын хамгийн үнэт зүйл бол Монгол улсын иргэн юм. Монгол улсын хөгжлийн гол түлхүүр, үндэс суурь нь монгол хүн өөрөө юм. Аливаа улсын аюулгүй байдал дотроос хүний аюулгүй байдал нь улс үндэстний аюулгүй байдал юм. Дэлхийн Монголчууд Нам нь “Авах гээхийн ухаанд” суурилсан "Хүн төвтэй, Төв үзэл баримтлал” бүхий улс төрийн хүчин болно.

2020 - Зон олны намын мөрийн хөтөлбөр

Дэлхийд мэдлэг ноёлсон энэ цаг үед Монгол төрийн бодлогод шинжлэх ухаан, мэдлэг боловсрол үгүйлэгдэж байна. Монголд хагас жарнаар үргэлжилсэн улс төр, эдийн засаг, оюун санааны гүн хямралыг гэтлэх түүхэн цаг үеийн шаардлага үүсээд байна.

Pages

Сонгууль

Subscribe to Сонгууль 2020