Сонгууль 2020

Залуучууд сонгуулийн үйл явцыг амжилттай ажиглалаа

Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажилласнаас 99 хэсгийн хороо буюу 21,9 хувь нь ажиглалтад хамрагдсанаас гадна 5 аймагт 13 хэсэгт иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж нийт 112 хэсгийн хороог хамруулан хяналт тавилаа. 206 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зарим зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

УИХ-ын 2020 оны сонгуулийн мониторингийн дүнг танилцуулж байна

Улаанбаатар хот дахь 451 хэсгийн хорооноос 99 буюу 21,9% -д нь иргэний нийгмийн нийт 183 ажиглагч, Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгийн 13 хэсэгт 23 ажиглагч хөндлөнгийн хяналт тавьж ажиллаа. Тодруулбал, иргэний нийгмийн хяналтад нийт 112 хэсгийн хороо хамрагдлаа.

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал

Мониторингийн хугацаанд нэр дэвшигчид санал худалдаж авахтай холбоотой зөрчил гаргаж байгаа талаар олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг нэгтгэн тэдгээрийн мөрөөр хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж байна. Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 6-р сарын 19-ны 8/2237 тоот албан тоотод дурдсанаар сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 6-р сарын 2-18-ний өдрийн байдлаар “Сонгогчдод мөнгө, эд зүйл тараасан гэх” нийт 38 гомдол, мэдээлэл шалгагджээ. Үүнээс 18-д нь уг үйлдэл тогтоогдоогүй, 4-т нь зөрчлийн хэрэг нээж, 2 хэргийг нь Тагнуулын ерөнхий газарт харьяаллын дагуу шилжүүлж, 14 гомдол, мэдээллийн шалгалтын явц үргэлжилж байна гэсэн байна. Бид энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас лавшруулан тодруулж, олон нийтэд мэдээлэл өгч ажиллахаар төлөвлөж байна.

Нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг

  • Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 13 хоногийн хугацаанд сонгон авсан нэр дэвшигчдийн ФБ хуудастаа оруулсан постын тоо. Тэд өдөрт дунджаар 8-12 постыг оруулж байна. 
  • Нэр дэвшигчдийн фэйсбүүктээ оруулж буй постын дийлэнх нь эерэг болон төвийг сахисан хандлагатай байна.
  • Нэр дэвшигчид дунджаар 460 орчим хариу үйлдлийг нэг пост дээр авч байна. Үүний 94 хувь нь эерэг, 6 хувь нь сөрөг хандлагатай байна.
  • Нэр дэвшигчийн постыг нэг ижил хүн 3 ба түүнээс дээш удаа шэйр хийж буй тохиолдлуудыг баримтжууллаа. Бүх нэр дэвшигч дээр ийм тохиолдлууд бүртгэгдэв. Тухайлбал, нэр дэвшигчийн тодорхой нэг постыг тодорхой нэг хаягнаас 3-72 удаа шэйрлэж байна.

Телевизүүдэд төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгийн эзлэх хувь өсч байна

Мониторингийн хамрагдах хугацаанд 5 телевизийн 611 цаг 26 минут 49 секундын эфирийн бичлэгт мониторинг хийснээс 96 цаг 18 минут 09 секунд нь буюу 16% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Энэ нь нэгдүгээр үеийн мониторингтой харьцуулахад 2 пунктээр өссөн байна. МҮОНТ-ийн нам эвслүүдэд ойролцоо цаг хуваарилжээ. Тухайлбал МАН-д хамгийн их цаг оноосон нь 19%-тай тэнцсэн бол АН-д 15% оногджээ. Бусад нам эвслүүдэд 12%-иас доош хугацаатай тэнцэх цаг ногдуулжээ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад хийж буй мониторингийн явц

2016 оны УИХ-ын сонгуульд “царцаа”, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогч дахин санал өгөх асуудал гарч байсан бөгөөд үүнтэй уялдуулан хуульд зарим өөрчлөлт туссан. Үүнтэй холбоотой энэ асуудалд сүлжээний зүгээс анхаарал хандуулж хөндлөнгийн хяналт тавьж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн хөндлөнгийн хяналтын явц

МИДАС ТББ бүх нам эвслийн хөндлөнгийн тестэд байлцаж арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.  Санал тоолох төхөөрөмжийн тестийг хийхдээ СЕХ-ны гэрчилгээжүүлж, ачуулахаар бэлтгэсэн төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонголт хийж бодит саналын хуудаснаас 20  хуудас авч дараах тестүүдийг хийж үзлээ.

Сонгуулийн үйл явцыг ажиглах бэлтгэл хангагдлаа

Энэ удаагийн ээлжит сонгуулиар Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажиллахаас 100-д нь иргэний нийгмийн нийт 200 ажиглагч ажиллаж хяналт тавина. Түүнчлэн Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгуудад 30 ажиглагч бэлтгэн ажиллуулахаар төлөвлөөд байна. Ажиглагчдыг бэлтгэх сургалтыг Улсын онцгой комиссоос гаргасан заавар журмыг баримтлан шат дараатай зохион байгуулж буй бөгөөд одоогийн байдлаар 194 ажиглагч сургалтад хамрагдаад байна.

I, II үе 6/02-14
МҮОНТ-ийн Цаг хуваарилалт /Намаар/

Pages

Сонгууль

Subscribe to Сонгууль 2020