“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийж буй бөгөөд уг мониторингид МҮОНТ, ТV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулж байна. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима Медиа ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуурыг үндэслэв.
Мониторинг 3 үе шаттай хийж буй бөгөөд II үе шатны буюу 2017 оны 6 дугаар сарын 10-14-ний дүнг авч үзэхэд сонгуулийн сурталчилгаанд төвийг сахисан өнгө аястай мэдээлэл улам бүр буурч байгаа нь харагдлаа.