Мониторинг

Хэвлэл мэдээллийн мониторингийн мэдээ

Глоб Интернэшнл ТББ нь УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж байна.

УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагаа

Сонгогчдын Боловсрол Төв нь “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” төрийн бус байгууллагын сүлжээний гишүүн байгууллагын хувьд УИХ-ын  ээлжит сонгуулиар “Саналын хуудасны мониторинг” хийж байна.

Өмнөх хэвлэлийн мэдээгээр гадаад дахь сонгогчдын саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн билээ.

Сонгуулийн автоматжуулсан системийг гэрчилгээжүүлэх үйл явц

2012  оны УИХ-ын сонгуулиар анх удаа автомат төхөөрөмж ашиглан санал тоолох гэж буйтай холбоотой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт”  сүлжээний гишүүн Мидас ТББ сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг хариуцан ажиллаж байна.

Гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хэвлэх үйл явцыг хяналаа

Гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэдээс УИХ-ын сонгуульд оролцон саналаа өгөхөөр бүртгүүлсэн 4329 сонгогч байгаа бөгөөд эдгээр сонгогчдын саналыг авахаар 4547 ширхэг саналын хуудсыг 6 дугаар сарын 5 –ны өдөр хэвлэлээ. Саналын хуудсыг хэвлүүлэхдээ нийт бүртгэгдсэн сонгогчдын тооноос 5%-иар их байхаар тооцсон байв.

УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулсан үйл ажиллагааны талаар мэдээлэл

Сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв нь “Саналын хуудасны мониторинг” хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулахаас эхлэн саналын хуудсыг хэвлэх, хамгаалах, архивлах зэрэг бүхий л үйл явцад хөндлөнгийн ажиглалт, мониторинг хийж байгаа юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн явц

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн Филантропи Хөгжлийн төлөө төв нь 2012 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийж буй билээ. Энэхүү мониторинг Нийслэл хотын хүн ам, шилжин суурьшигчид ихтэй, хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт хийж байгаа юм.

Санал тоолох автомат машины эх кодыг дахин нарийвчлан хянах шаардлагатай

2012  оны УИХ-ын сонгуулиар анх удаа автомат төхөөрөмж ашиглан санал тоолох гэж буйтай холбоотой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт”  сүлжээний гишүүн Мидас ТББ сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг хариуцан ажиллаж байна.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэвлэл мэдээллийн мониторингийн дүн

Мониторинг хийсэн таван өдөр 5 телевизийн бүгд 27 408 минутын нэвтрүүлэгт ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчийн талаарх мэдээлэл нийтдээ 1544 минут буюу /мэдээний хөтөлбөрийг тусад нь судалсан тул нийт цагт тооцогдоогүй болно/ эфирийн цагийн 5,6 хувийг эзэлж байна. Өмнөх таван өдөртэй харьцуулахад нэр дэвшигчдийн тухай мэдээлэл 1,6 дахин өсчээ. Дурьдсан хугацаанд Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл нийт цагийн 56 хувь, Н.Энхбаярын тухай мэдээлэл 44 хувийг эзэлж байгаа нь өмнөх таван өдөртэй харьцуулахад Н.Энхбаярын тухай мэдээлэл 323 минутаар, Ц.Элбэгдоржийнх 272 минутаар тус тус өссөн байна.

2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторинг

Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт сүлжээнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийх төслийг 2009 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд иргэдээс хаягаар нь очиж авсан мэдээлэлд үндэслэн тодорхой хаяг дээр оршин суугч иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад зохих ёсоор бүртгэгдсэн эсэх, түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн мониторингоор илэрсэн зөрчилтэй нэрс энэ удаагийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг тулгаж үзсэн юм.
Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэдээс хаягаар нь очиж судалсны үндсэн дээр үйлдсэн 13836 сонгогчийн нэр бүхий жагсаалтыг холбогдох хэсгийн хороодын өөрсдийнх нь гаргасан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгах ажлыг 5-р сарын 18-нд хийж дуусав. Ингэхэд 1706 хүн ямар нэг бичиг баримтын болоод хаягийн зөрчилгүй боловч хэсгийн хороод дээрх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байлаа.

МҮОНТ-ээс бусад телевизүүд нэр дэвшигчдэд тэнцвэртэй бус хандсан хэвээр байна

“Глоб Интернэшнл” ТББ сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ-5, ТВ-9, 25 суваг телевизэд хийж байгаа мониторингийн 2009 оны тавдугаар сарын 8-наас 12-ны өдрийг дуустал 5 өдрийн дүнг танилцуулж байна. Мониторинг хийсэн таван өдөр мэдээний хөтөлбөрөөс гадна 24005 минутын нэвтрүүлэгт ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл нийтдээ 948 минут буюу эфирийн цагийн 4 хувийг эзэлж байна. Нэр дэвшигч тус бүрээр авч үзвэл, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл 62 хувь, Н.Энхбаярын тухай мэдээлэл 38 хувьтай байна.

Pages

Сонгууль

Subscribe to Мониторинг