Сонгууль 2012

Сонгуульд санал автоматаар тоолоход зайлшгүй анхаарах асуудлууд

Сүүлийн жилүүдэд санал тоолох явцад дүнг өөрчилж будлиан гаргахаас сэргийлэх, сонгуулийн дүнг нэгтгэн зарлах үйл явцыг хурдасгах, хүний оролцоог аль болох багасгах зорилгоор сонгуулийг автоматжуулах нь түгээмэл хандлага болж байна.

Шударга сонгууль - Сонгуулийн зохион байгуулалтын зарим асуудал

ННФ-с гаргаж байгаа анхны дугаар Бодлогын асуудал цуврал сэтгүүлд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хянах үйл явц, сонгуулын хороодын томилгоо, үйл ажиллагааны ил тод байдал, саналын хуудас зарцуулах, хянахтай холбоотой хуулийн одоогийн зохицуулалтыг олон улсын стандарттай харьцуулс

2012 - Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Хууль

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2012 оны УИХ-ын сонгуульд мониторинг, ажиглалт хийх төрийн бус байгууллагууд ёс зүйн дүрмээ баталж хяналтаа эхэллээ

Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл ТББ, Сонгогчдын Боловсрол Төв, Филантропи Хөгжлийн төлөө Төв, Хүний Эрх Хөгжил Төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 онд байгуулсан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ  2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад хийх мониторингоо албан ёсоор эхэллээ. Улстөрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмээ чанд сахихаа дахин баталгаажуулж гарын үсэг зурах ёслол ННФ-ын хурлын танхимд болов.

2012 - Монголын Ногоон Намын мөрийн хөтөлбөр

Эх орныхоо байгалийн унаган төрх, уламжлалт өв соёлоо хамгаалан, Монгол хүний үнэ цэнийг дээдлэх төрийн бодлогыг хэрэгжүүлж, хойч үедээ цэвэр байгаль орчин, хөгжингүй Монгол орныг өвлүүлэхэд оршино. Байгальд ээлтэй оюун санаа, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл санааг баримтлан, даяарчлалыг технологи, мэдээллийн салбарт хүлээн зөвшөөрч, соёл, гүн ухаан, улс төр, нийгэм, үндэсний баялагийн хүрээнд төрт ёсны уламжлалаа дээдэлж, дангаарчлалыг эрхэмлэнэ.

2012 - Монголын Социал Демократ Намын мөрийн хөтөлбөр

Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ хэмээн манай нам үзэж байна.

2012 - Монголын Уламжлалын Нэгдсэн Намын мөрийн хөтөлбөр

"Хан төрийн сайнд харц ард жаргаму, харц ардын хүчинд хан төр тогтму" сургаалыг төрийн албанд төлөвшүүлж, төрийн албан тушаалд байгуулсан гавъяагаар нь томилдог үндэсний уламжлалыг сэргээнэ.

2012 - Хөгжлийн Хөтөлбөр Намын мөрийн хөтөлбөр

Төр бол бодлого хэрэгжүүлдэг, нөхцөл хангадаг, стандарт тогтоодог, үйлчилгээ үзүүлдэг оюуны талбар. Гэтэл өнөөгийн төр маань материаллаг хэлбэр лүү гуйваад орчихсоноос шалтгаалж материаллаг сонирхол давамгайлсан, хувь хүмүүсийн материаллаг сонирхол хангагдах таатай хөрс суурь болон хувирсан байна.

2012 - Эх Орон Намын мөрийн хөтөлбөр

Манай нам Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний хөгжлийг дээдлэн, шинэ үеийн соёл иргэншил хууль зүйт нийгмийг цогцлоон байгуулахын төлөө байна.

2012 - Эх Орончдын Нэгдсэн Намын мөрийн хөтөлбөр

Монголын эх орончид эвлэлдэн нэгдэж, сонгуулийн хувьсгалаар эх оронч төрөө цогцлоож, улс, үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдэлсэн эх оронч бодлого баримтална гэсэн намынхаа амин үзэл санааг хэрэгжүүлэх зорилго өвөртлөн 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байна.

Pages

Сонгууль

Subscribe to Сонгууль 2012