Мэдээ

Ц.Элбэгдорж 51.24 хувийн санал авчээ

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд 18.00 цагт мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд төрийн тэргүүнийг сонгох энэ удаагийн сонгуульд нэг сая 97 мянган сонгогч саналаа өгснөөс 562459 (51.24 %) сонгогч Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид, 520805 (47.44 %) иргэн МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярт тус бүр саналаа өгчээ.

12 цагийн байдлаар сонгуулийн ирц дөнгөж 21,48 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээллийг СЕХ-ны дарга Н.Лувсанжав, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн, хэвлэлийн төлөөлөгч Ж.Нэргүй нарын 13.10 цагт хийснийг энд хүргэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр 12.00 цагийн байдлаар улс даяар 316 мянга 208 хүн буюу нийт сонгогчдын 21,48 хувь нь саналаа өгсөн байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз ярилцлага

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн халз ярилцлагад оролцлоо. Нийт 90 минут үргэлжилсэн нэвтрүүлгийн явцад хоёр нэр дэвшигч үзэгч, сонгогчдоос ирүүлсэн мянга гаруй асуултаас сонгосон 60 асуултын 19-д нь хариуллаа. Энэ нэвтрүүлгийг сонгуулийн сурталчилгааны туршид тохиосон хамгийн эрүүл үзэгдэл боллоо гэдэгтэй олон хүн санал нийлэх бизээ. Сонгогчид саналаа чухам хэний төлөө өгөх вэ гэдэгт энэ халз ярилцлага шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нь маргаангүй.

Сонгуулийн санал тоолох үйл ажиллагаанд хяналт тавих ажиглагчдыг бэлдэх сургалт болов

2008 оны УИХ-ын сонгуулиар санал тоолох үйл явцад хамгийн их будлиан гарсан мэдээлэл байдаг ба харамсалтай нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар иргэний нийгмийн байгууллагууд санал тоолоход байлцан хянах боломжгүй байв. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд зааснаар төрийн бус байгууллагууд санал тоолох үйл явцыг сонгогчийн төлөөлөгчийн хувьд байлцан ажиглах боломж нээлттэй байна.

Мэдээ, мэдээлэл

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хяналт тавих талаар тавьсан саналыг Сонгуулийн Ерөнхий Хороо дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдэв. Сүлжээний гишүүн байгууллагууд сонгогчдын нэрийн жагсаалт, санал тоолох ажиллагаанд мониторинг хийхэд сонгуулийн хороодын зүгээс дараах байдлаар дэмжлэг үзүүлэх юм. Үүнд:

Ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороод, тэдгээрийн бүрэлдэхүүнийг нийтэд мэдээллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах цаг хуваарийн дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нь 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргасан тогтоолоороо Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороод, тэдгээрийн бүрэлдэхүүнийг баталж нийтэд мэдээлснийг энд толилуулж байна.

2009 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг албан ёсоор зарлалаа

Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлснийг албан ёсоор зарлалаа. СЕХ сонгуулийг зарласнаас тав хоногийн дараагаар УИХ-д суудалтай улстөрийн намууд нэр дэвшүүлэх ажлыг эхлэн тав хоногийн дотор дуусах ёстойгоос үзвэл ээлжит сонгуульд нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 4 гэхэд тодорч дуусна. СЕХ-ны дарга Н.Лувсанжав мэдэгдснээр ээлжит сонгуулийг дөрвөн тэрбум төгрөгт багтаан зохион байгуулах бөгөөд энэ сонгуульд  гадаадад байгаа Монголчуудыг  оролцуулах боломжгүй  ажээ. Сонгогчдын 75 орчим хувьтай сонгуульд оролцоно гэсэн урьдчилсан таамагтай байгаа хэмээн тэрбээр мэдэгджээ. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 83, 2001 онд 82, 2005 онд 74,9 хувь саналаа өгсөн аж.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны сонгуулийн нэгдсэн дүн

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулга долдугаар сарын  14-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярт УИХ-ын гишүүнээр сонгогдсон 66 хүний нэрийг өргөн барьжээ.  Эдгээр 66 суудлын 39 нь МАХН, 25 нь АН, нэг нь ИЗН, нэг бие даан нэр дэвшигчид ногдож байна. Үлдсэн 10 суудал буюу УИХ-ын 25 /Баянгол/, 7 /Дорнод/, 18 /Хэнтий/ -р тойргуудын дүнг дахин тоолж буй тул албан ёсоор зарлаагүй байна. Аймаг, дүүргийн тойргийн хорооны эцсийн шийдвэрээр нэгдсэн дүн гаргах учраас маргаангүй сонгогдсон хүмүүсийн нэрийг ч өргөн бариагүй аж.

Civil Society Statement

We deeply regret the violence that erupted after the public protest on July 1, 2008, leaving several people dead, many injured, and valuable public and private property destroyed, including precious cultural artifacts. We believe this violence was an extreme expression of deep-seated anger and frustration accumulated by significant sections of the society as a result of persistent injustice and corruption.

Pages

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг

Subscribe to Мэдээ