Мэдээ

Саналын хуудсыг хэвлэх, хүргүүлэх үйл явцыг иргэний нийгмийн байгууллагууд хянах боломжтой боллоо

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнээс 2008 оны 5-р сард СЕХ-ноос боловсруулсан “УИХ-ын Сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ын төсөлтэй танилцаж тодорхой саналуудыг тусгуулахаар хүргүүлсэн. Сүлжээнээс оруулсан саналын гол агуулга нь саналын хуудастай холбоотой дээр дурдсан үйл явцад сонгуульд оролцож буй нам эвсэл, бие даан нэр дэвшигчид, иргэний нийгмийн байгууллагуудын харилцан тэнцвэртэй хяналт тавих бололцоог бий болгох, саналын хуудасны хамгаалалтыг сайжруулах зэрэг асуудалд голлон чиглэсэн байв. Уг саналыг СЕХ хүлээн авч 2008 оны 6 сарын 8–ны хуралдаанаараа саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг баталж иргэний нийгмийн сүлжээнээс өгсөн саналуудаас заримыг тусгасаныг сүлжээнд нэгдсэн байгууллагууд сайшаан хүлээж авлаа.

Хугацаат цэргүүдийн 20-30 хувь нь иргэний үнэмлэхгүйгээс сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй байна

Сонгогчын үнэмлэхийг олгож эхлэхэд дөрөв хоног үлдээд байхад хугацаат цэргийн албан хаагчдын 20-30 орчим хувь нь иргэний үнэмлэхгүй байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж бүх сонгогчдод иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг үндэслэн сонгогчийн үнэмлэх олгох тухай заалт орж батлагджээ. СЕХ энэ тухай БХЯ болон ЗХЖШ-д мэдэгдсэний дагуу 2008 оны эхний ээлжийн албан хаагчид иргэний үнэмлэхтэйгээ цэргийн албанд ирсэн байна. Гэтэл 2007 оны хоёрдугаар ээлжийн цэргүүд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу баримт бичгүүдээ бүрдүүлж иргэний үнэмлэхгүй цэрэгт иржээ.

Хэвлэл мэдээлэлд МАХН, АН-ын сонгуулийн сурталчилгаа давамгайлж байна

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ”-ний хүрээнд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагааас, 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд хийж буй хэвлэл мэдээллийн мониторингийн анхны тайлан бэлэн боллоо.  
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн 2008 оны 6-р сарын 2-ноос хойших зургаа хоногийн хугацаанд,  өргөн нэвтрүүлгийн долоон хэрэгсэл  (МҮОНТВ, UBS, 25-р суваг, TV5, TV9, Eagle TV), нэг радио (MYОНP), өдөр тутмын гурван сонинд (Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ), долоо хоног тутмын хоёр сонин (Сэрүүлэг, Хүмүүс) телевизийн нийт  629 цагийн, 99 цаг 10 минутын радиогийн нэвтрүүлэг бэлтгэн цацаж, өдөр дутмын сонины 18 дугаар, долоо хоног дутмын 2 сонин хэвлэгдэж, нийтийн хүртээл болжээ.

Сонгуулийн нэр дэвшигчдийн тоо өмнөх сонгуулийнхаас бараг хоёр дахин нэмэгджээ

УИХ-ын 2008 оны сонгуульд 400 гаруй нэр дэвшигчид оролцохоор бүртгүүлсэн ба  энэ нь өмнөх сонгуулийн нэр дэвшигчдийн тооноос бараг хоёр дахин их болж байгаа аж. Түүнчлэн 40 гаруй бие даагчид, урьд урьдаас хамгийн олон буюу 50 гаруй эмэгтэй нэр дэвшигчид өрсөлдөх гэж байна. 2004 оны сонгуульд 220 нэр дэвшигч, үүнээс 15 бие даан нэр дэвшигч байжээ.

СЕХ болон Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ хамтран ажиллана

Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг үндэслэн иргэдийн сонгуулийн эрхийг хангах, сонгууль бэлтгэн явуулах үйл ажиллагаа ил тод, шударга, хууль ёсны байх зарчмуудыг тууштай хэрэгжүүлэх үүднээс СЕХ болон Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг үндэслэн иргэдийн сонгуулийн эрхийг хангах, сонгууль бэлтгэн явуулах үйл ажиллагаа ил тод, шударга, хууль ёсны байх зарчмуудыг тууштай хэрэгжүүлэх үүднээс СЕХ болон Шударга сонгууль иргэний нийгмийн хяналт сүлжээ 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Сонгуулийг хянах иргэдийн саналын хайрцаг ажиллуулна

“Иргэдийн Шудрага Шүүх” ТББ сонгуулийн тойрог, хэсгийн хороо бүрт иргэд, сонгогчдын санал хүсэлтийг авах хайрцаг байрлуулж мэдээллийн мөрөөр төрийн байгууллага ямар арга хэмжээ авч байгаа талаар Монголын Үндэсний Радио Телевизийн мэдээллийн төвд өдөр бүр хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдээлж байх гэнэ. Энэ нь сонгуулийг шударга явуулахад иргэний хяналт бий болгож байгаа юм гэж Монгол Ньюс мэдээллийн төвд өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-ын тэргүүн Бат-Ялалт мэдэгдлээ.

Сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нам, эвсэл тавдугаар сарын 31-нд багтаан нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа дуусгах бөгөөд тойргийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор авсан нэр дэвшигчид сурталчилгаандаа орж байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг эцэслэн хүлээлгэж өгөв

Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв СЕХ-нд сонгогчдын нэрийн жагсаалтыг эцсийн байдлаар нь хүлээлгэн өглөө. Тус төв Монгол Улсын хэмжээгээр сонгуулийн насны 1,561,248 иргэн байгааг бүртгэжээ. Үүнээс нийслэлд 608,568 орон нутагт 952,887 сонгогч байна. 

Сонгуульд өрсөлдөгч намууд СЕХ-нд эсэргүүцэл илэрхийллээ

Иргэний Хөдөлгөөний Нам, ИЗ-БНН, БНН, МУНН өнөөдөр 12 цагт  СЕХ-ны  байранд дайран орж сонгуульд өрсөлдөж байгаа “жижиг” намууд болон эвсэлд тэгш эрхтэй үйлчилэхгүй байна хэмээн эсэргүүцэл илэрхийллээ.

Сонгуульд өрсөлдөгч намууд СЕХ-нд эсэргүүцэл илэрхийллээЭрх баригч хоёр намаас бүрдсэн тойргийн хороодыг тараах, бусад нам болон эвслийн хүмүүст тойргийн хороодод ажиллах боломж олгох, нас барсан хүмүүсийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасах, эрх баригч намуудаас ангид ажиллаж чадахгүй тохиолдолд гишүүд нь сайн дураараа үүрэгт ажлаас чөлөөлөгдөж 24 цагийн дотор хариу өгөхийг шаардлаа.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад “хий үзэгдэл” бүртгэгдсэн эсэхийг хянах боломжгүй байна

ИБМУТ-ийн мэдээлж буйгаар давхар хаягтай болон шилжүүлэг хийлгээгүй иргэд иргэний үнэмлэхийн хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтад шууд бүртгэгдэнэ. Түүнээс өөр зөрчил огт илрэхгүй. Учир нь Засгийн газрын тавдугаар тогтоолын дагуу иргэний хаягийн бүртгэлийг орон даяар шинээр хийх ажлыг нэг сарын эхнээс гуравдугаар сарын нэгний хооронд зохион байгуулсан. Айл бүрээр орсон, тэрчлэн отор нүүдэл хийж байгаа айлд ч очиж бүртгэлийг үнэн зөв хийсэн гэж байгаа. Тэдний эхний бүртгэлээр давхар хаягтай олон иргэд илэрснийг бүх хэвлэл мэдээллээр зарлаж СЕХ-ны вэб сайтад (www.gec.gov.mn) байрлаж байгаа сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн нэр, хаяг зөв эсэхийг хянах боломжийг иргэн бүрт бүрдүүлж өгсөн. Тиймээс иргэд өөрсдөө хаягаа үнэн зөв эсэхэд хяналт тавих хэрэгтэй гэнэ. Харин энэ вэб сайтын мэдээллээр зөвхөн өөрийн нэр хаяг зөв бүртгэгдсэн эсэхийг харах боломжтой байгаа нь үүнийг зөвхөн нээлттэй болгох нэр зүүсэн ажил гэж харж болохоор байна. Учир нь тухайн өрхийн хаяг дээр хичнээн хүн сонгууль өгөхөөр бүртгэгдсэн байгааг харах боломжгүй.

Pages

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг

Subscribe to Мэдээ