Мэдээ

430 бие даагчийн мөрийн хөтөлбөрт аудит хийжээ

Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчид дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт ирүүлж, хянуулах үүрэг хүлээж байсан юм.

Улс төрийн арван хоёр нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлт гаргалаа

УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохоор улс төрийн 12 нам, нэг эвсэл холбогдох баримт материалаа Сонгуулийн Ерөнхий хороонд өглөө. 5-р сарын 19-ний 24 цаг гэхэд улс төрийн нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж авах хугацаа дуусгавар болж мөрийн хөтөлбөр, сонгуулийн штабын бүрэлдэхүүн, хандивын тайлан, өнгөрсөн сонгуульд оролцсон санхүүгийн бичиг баримтаа хуулийн дагуу үнэн зөв гаргах учиртай. 

Нам, эвслийн хүсэлтийг өглөөний 10.00 цагаас эхлэн хүлээн авч өдрийн 12 цагийн байдлаар МАХН, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, МУНН, ИЗН, Ардчилсан нам, Ард түмний нам зэрэг найман нам сонгуульд дангаараа оролцохоо илэрхийлсэн бол Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Иргэний эвсэл байгуулан оролцох хүсэлтээ гаргажээ.

УИХ-ын сонгуулийн зардал 7.2 тэрбум төгрөгөөр батлагдав

Батлагдсан зардлыг сонгуулийн тойрог, хороо, хэсэгт ажжиллах хүмүүсийн хоол, ажлын хөлс, саналын хуудас, сонгогчдын нэрсийн жагсаалтын маягт, сонгогчийн үнэмлэх хэвлүүлэхэд зарцуулах юм.

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулагдлаа

Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Глоб интернэшнл ТББ, Филантропи хөгжлийн төлөө төв, Хүний эрх хөгжил төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулагдлаа.  Сүлжээнд оролцогч байгууллагууд нь өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Pages

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг

Subscribe to Мэдээ